Анхны хуримаа 400 саяын өртөгтэй хийж байсан МАК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүний талаар таны мэдэхгүй 10 баримт

 

МАК-ийн шинэ Ерөнхийлөгч Н.Цэлмүүний талаарх 10 баримт

1. Н.Цэлмүүн МАК кропарацийн ерөнхийлөгч Б.Нямтайширын ууган охин.

2. АНУ-ын Индиана мужийн Valparaiso Их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Мөн Хонгконг дахь Стэнфордын Их сургуулийн Санхүүгийн инженерийн хөтөлбөрт хамрагдсан.

3. Түүнийг МАК-даа Дэд ерөнхийлөгч хийдгийг бүгд мэднэ. Харин Хас банкны ТУЗ-ийн гишүүн, хувь хүртэгч гэдгийг хүрээнийхэн нь л мэднэ. 2013 оноос гишүүн болсон юм.

4. Нэг үе түүнийг “Хас”-ын Ч.Ганхуягийн дүү Ч.Ганзоригтой сүй тавьсан гэх мэдээлэл гарч байв.

5. Монголын баячуудын хүүхдүүд нийлж “Монголыг аварья” нэртэй клуб байгуулсан. Н.Цэлмүүн, О.Чулуунбат агсны хүү Ч.Бөрдөнбат, “Гацуурт”-ын Ч.Номин, Х.Бадамсүрэн гишүүний хүү Б.Бадрах, Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул, “Хас”-ын Ганхуягийн дүү Ганзориг нарын сонирхолтой хүмүүс клубт байдаг гэдэг.

6. Н.Цэлмүүн ажлын гараагаа Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнээр эхэлж байв.

7. Н.Цэлмүүн “Гайхамшигт тоо” хэмээх ном бичиж байсан. Монголчууд тооны мэдлэгийг хэрхэн ашиглаж байсан талаарх шинжлэх ухааны бүтээл аж.

8. Харвардын “Executive Education” хөтөлбөрт хамрагдаж байгаа. Боловсролдоо анхаардаг чамбай хүний хувиар тэр үргэлж энэ талаа анхаарч ирсэн.

9. Н.Цэлмүүн хамгийн үнэтэй машин, брэнд хувцасаар гоёдог. Гэрлэлт нь ч өндөр өртөгтэй байсан. 400 сая төгрөгийн өртөгтэй хурим нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Хосууд дөрвөн жил амьдарсны эцэст салсан.

10. Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Н.Цэлмүүн хоёр болзож байгаа. Хосууд тун нухацтай бие биенээ танин мэдэж байна. Аавууд нь энэ харилцаанд сэтгэл хангалуун байгаа нь анзаарагдсан. Гэрлэлт? Эзэд нь төдий л яарахгүй байгаа.

access_time 2017-10-09 19:01

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt