“Приус”-ыг өндөрлөх нь АЮУЛТАЙ!!

Японы “Тоёота” компанийн цахилгаан-түлшний хосломол байдлаар ажилладаг Приус загварын машиныг монголчууд бид үнэ боломжийн, түлш бага хэрэглэдэг зэрэг эдийн засгийн ашигтай байдлыг нь харгалзан бүгд шахам хөлөглөх болсон. Ингэхдээ тус загварын машиныг өндөрлөж унах нь элбэг. Ийнхүү өндөрлөж унахад хөдөө орон нутаг төдийгүй хот доторх автозамын байдал ихээр нөлөөлдөг билээ.

Тэгтэл Приус загварын автомашиныг өндөрлөж унах нь эвдрэл, эрсдэл дагуулдаг гэж япон инженерүүд үздэг байна. Приус загварын автомашины өндрийн стандартыг үйлдвэрээс хамгийн боломжит хэмжээгээр нь тохируулан гаргадаг аж. Харин монголд автозамын бартаанаас зайлсхийхээс эхлээд тулахгүй байх, чулуу саадыг мөргөж, доод хэсгийг нь гэмтээж сэвтээхгүй гэсэн шалтгаанаар пүрш, дугуйгаар нь өндөрлөдөг. Тэгвэл пүршээр өндөрлөсөн тохиолдолд автомашины доод эд ангид өөрчлөлт гарахгүй боловч аюулгүйн стандарт алдагддаг байна. Приус загвар нь харьцангуй хөнгөн учир пүршээр өндөрлөсөн үед хурдтай давхихад төвөөс зугтах хүч илүү ихэссэнээр онхолдох аюул үүсгэдэг. Энэ төрлийн өндөрлөгөөний сул тал үүгээр зогсохгүй амортизаторын ажиллагааг алдагдуулж, салонд дуу оруулах байдлаар илэрдэг гэнэ. Харин дугуйгаар өндөрлөсөн бол хурдны хайрцгийн заалт буруу ажиллах, бүрэн эргэлт хийх боломжгүй хавирах жолооны хүрд түгжигдэх зэрэг осолд орох эрсдэлтэй нөхцөл үүсгэдэг гэдгийг анхааруулах байна.

Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч бүр автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж чаддаг байх нь өөрийн төдийгүй өрөөлийн амь насыг аюул эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлдэг билээ.

access_time 2018-08-30 18:13

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt