Шээснийхээ дараа усаа битгий татаарай! Яагаад гэвэл…

1Шээх бүртээ мөнгө урсгадаг
Та шээж байхдаа энэ тухай бодож байсан уу. Бид шээснийхээ дараа усаа татахдаа ойролцоогоор 10 литр усыг шууд урсгаж байдаг байна. Иймд санхүү талаасаа ч тэр усаа татахдаа аль болох хэмнэлттэй байхыг хичээгээрэй. Мөн суултуурын бочкинд нэг тоосго хийснээр та хэвийн хэмжээнээс хавьгүй бага усыг урсгах болно. Түүнчлэн шээснийхээ дараа саваар ус хутгаж хийсэн ч болох шүү дээ…\

2Нойрыг хулжаадаг
Шөнө сэрээд угаалгын өрөө орж бие зассаны дараа усаа татахад, түүний чимээнд нойр сэргэж, хулждаг хэмээх итгэмээргүй судалгаа байдаг ажээ. Гэвч энэ нь гүн, бат бөх нойрсдог хүмүүст төдийлөн нөлөөлөхгүй юм. Иймд шөнө унтахаасаа өмнө аль болох шингэн уух хэрэггүй бөгөөд ингэснээр та шөнийн турш тав тухтай нойрсох болно.

3Усаа татахдаа суултуурын тагыг хааж байх
Шээх болон хүндээр бие зассаны дараа та суултуурын тагийг зайлшгүй хааж байж, усаа татаж байгаарай. Учир нь ус татах үед доторх бохирдлыг гадагшаа цацраадаг байна. Ингэснээр нян биед шууд халдаж, шулуун болон бүдүүн гэдэсний халдвар, ичимдэг эрхтний үрэлсэл зэрэг асуудалд өртөх нь ихэсдэг аж. Мөн хөнгөн, хүнд аль нь бай, бие зассаны дараа заавал гараа угааж байгаарай!

4Усны хомсдолд оруулна
Дэлхийн дахины цэвэр усны нөөц жилээс жилд хомсдож буурсаар байгаа юм. Тиймээс цэвэр усыг суултуур руу ихээр урсгахаас аль болох зайлсхийж, саваар хутгах зэрэг өөр арга замуудыг эрэлхийлэхийг зөвлөж байна.

5Бонус: Шээсний өнгө юу өгүүлдэг вэ?
Та шээснийхээ дараа усаа татах гэж яаралгүй, юун түрүүнд шээснийхээ өнгийг нэг ажаарай!

Тунгалаг: Энэ нь хэтэрхий их хэмжээний шингэн зүйл ууж байгаатай холбоотой ажээ.

Улбар шар: Таны бие организм ямар нэгэн асуудалгүй байгаа гэж ойлгож болно. Харин өнгө нь бага зэрэг бараан байвал шингэн зүйл сайн уухыг танд зөвлөж байна.

Бор: Шээсний өнгө бор байх нь шингэний дутагдалд орсныг илтгээд зогсохгүй, элэг өвчилж эхэлсэн болохыг сануулж байгаа юм.

Цэнхэр, ногоон: “Форфир” буюу “удамшлын энзим” гэх өвчний үед хүний шээс цэнхэр юм уу, эсвэл ногоон өнгөтэй байх нь бий.

Ягаан, улаан: Энэ нь бөөр өвдөх, бөөрний чулуутай болох, түрүү булчирхай өвчлөх мөн давсагны хорт хавдартай болсны шинж байж болно.

access_time 2018-08-28 18:55

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt