Анхаа, Халиун нар өрх тусгаарлахаар шийдэв үү

Монголын охидын хамтлаг дундаас өвөрмөц өнгө төрхөөрөө ялгардаг “Киви” хамтлагт нэгэн үе өнгө нэмж явсан нэгэн бол дуучин Халиун. Хамтлагаасаа өрх тусгаарлаж авааль нөхөр Анхаатай хоолой хоршуулан дуулах болсон тэд “Хайрын дууч” хэмээх хочыг хүртэл аваад амжсан. Гаргасан дуу бүр нь хайрыг магтан дуулж хайраар жигүүрлэх болсон тэд хэсэгтээ л нам гүм байж гэр бүлдээ түлхүү анхаарал хандуулах болсон.

Харин дуучин Халиун “Яг түүн шиг” шоунд шоунд оролцсноос хойш тэд эргэн олны анхаарлын төвд орж эхэлсэн билээ. Тус шоунд оролцож өөрийн хоолойны цар хүрээ, дуулах чадвараа цоо шинэ өнцгөөс харуулж чадсан дуучин бүсгүй үзэгч шүүгчдээс урмын үгс харамгүй сонсож байсан нь түүнд эргэн уран бүтээлдээ орох сэдлийг нь өдөөж өгсөн гэхэд хилсдэхгүй.

Шоуны үеэр тун удахгүй уран бүтээлдээ орох тухайгаа олны өмнө амлаж байсан бүсгүй тус амлалтаа аль хэдийнээ биелүүлээд эхэлжээ. Түүний шинэхэн дуу клипний хамтаар ирэх сараас цацагдана гэх таатай мэдээг тэрээр өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Шинэхэн цомгийн ажилдаа идэвхийлэн орсон дуучин Халиун энэ удаад уран бүтээл дээрээ эр нөхрөөсөө өрх тусгаарлан өөрийн Соло карьерийг хөөхөөр шийдсэн байна.

access_time 2017-09-18 10:53

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt