Хүүхэддээ 10 нас хүртэл нь эдгээрийг зааж өгөөрэй. Ажилсаг, өөртөө итгэлтэй болох болно!

1Хувцсаа угаах
Хүүхдээ бусад шиг хувцсаа угаахаас залхуурдаг нэгэн болгож хэрхэвч болохгүй. 6 нас хүрмэгц нь хувцсаа хэрхэн угаахыг бага багаар зааж өгөх хэрэгтэй юм. Харин ингэхдээ цоо шинэ мэт болтол нь угааж сургахаас илүүтэй, хувцсыг нь бүрэн гүйцэд угаалгаж сургаарай

2Угаалгын өрөө цэвэрлэх
Угаалгын өрөө цэвэрлүүлж сургах нь хүүхдэд ихээхэн ач тустай байдаг. Сургуулийн насны хүүхдүүд 00-ын суултуур, хана зэргийг алчуур болон угаалгын бодис ашиглан цэвэрлэх бүрэн боломжтой юм. Харин үүний дараа гараа угаах хэрэгтэйг зааж өгөхөө мартуузай.

3Захидал бичих
Хүүхдүүдээ гэр бүлийнхээ хэн нэг гишүүнд захидал бичиж, түүнийгээ шуудангийн хайрцганд хийх юм уу, эсвэл и-мэйлээр явуулж сургаарай. Тэдэнд захидал бичихэд он сар өдөр, мэндчилгээ, захидлын агуулга, захидал бичиж буй хүний нэрийг заавал бичих ёстойг мөн зааж өгөөрэй.

4Юм хадах
Хүүхэддээ бяцхан алх, болон зөөлөн, модон материалтай тавцан өгч, хэрхэн юм хадахыг зааж өгөөрэй. Мөн том тавтай хадаас өгөх хэрэгтэй бөгөөд үүнийхээ дараа хүүхдээ бэлэн болмогц, модон тавцан руу хадаасыг хадуулаарай. Ингэхдээ эрхий болон долоовор хуруугаараа хадаасаа тогтоох ёстой гэдгийг хэлж өгөх хэрэгтэйгээс гадна, хуруунуудаа гэмтээлгүй, болгоомжтой байхыг сануулах нь зүйтэй.

5Бэлэг бэлдэх
Хэн нэгэнд өөрийн гараар бэлэг бэлдэж өгөх сайхан байдаг шүү дээ. Тиймээс хүүхдэдээ үүнийг ч бас зааж өгөөрэй. Хүүхэд бэлтгэл ангид байхаасаа эхлэн, цаас хайчилж, цавуугаар юм нааж сурдаг. Тэгэхээр та хүүхэддээ хэрэг болох материалыг нь бэлдэж өгөөд, багахан тусалж, гоёмсог бэлэг болон бэлэгний уутыг хийлгээрэй.

6Хөнгөн зууш бэлтгэх
Хүүхэд 5 настайгаасаа эхлэн хачиртай талх болон коктэйль хийж сурдаг байна. Харин 7 болон 8 нас хүрмэгцээ салат, хөнгөн зууш хийж чаддаг аж. Тэгвэл 10 настайдаа хоол хийх боломжтой байдаг учраас та хүүхдэдээ хэрхэн хөнгөн зууш болон хоол бэлтгэхийг зааж өгөөрэй. Харин гараа түлэх, хуруугаа хэрчих зэрэг аюулыг яаж урьдчилан тооцоолох ёстойг хэлж өгөхөө бүү мартаарай.

access_time 2018-08-28 15:33

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt