Гэртээ тарьж болохгүй 7 цэцэг

1Хайтан цэцэг (Begonias)
Тус цэцэг нь гадуур маш түгээмэл байдаг боловч, айл гэрт тарьж болдоггүй байна. Иймд ихэвчлэн гадаа хүлэмж, гудамж талбайн цэцэрлэгжилтэнд ашиглах нь бий. Харагдах байдлаасаа үзэсгэлэнтэй боловч, тус цэцгийг “энерги сорогч” хэмээн нэрлэх нь бий.

2Лили (lily)
Анхилуун үнэрт тус цэцгийг хүмүүс ихэвчлэн хайртай нэгэндээ дурсгадаг билээ. Үнэрээ маш удаан хадгалах бөгөөд хурц гэмээр үнэртэй. Тавьсан газраа бүхэлд нь өөрийн анхилуун, хурц үнэрээр эзэмддэг. Гэвч энэхүү цэцгийг мөн л гэрт тарихад тохиромжгүй бөгөөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна хүүхэдтэй айлд тохиромжгүй гэж үздэг байна.

3Тагнай өвс (ferns)
Тус ургамлыг айлууд хүлэмж, гадаа талбайд тарьж ургуулдаг. Харагдах байдлаасаа ч тэр ойр орчмын цэцэгсийг улам бүр тодотгож, чимж өгдөг. Гэвч тус ургамлыг гэрт тарьснаар толгой өвтгөх, өвчин ороох зэрэг асуудлыг дагуулдаг.

4Булцуу (Tuberose)
Маш анхилуун үнэртэй тус цэцэг нь үнэртэй усны нэг “нот” юм. Айл гэрт байхад тохиромжгүй бөгөөд хосуудын дунд хэрүүл маргаан үүсгэх, таагүй уур амьсгалыг бүрдүүлдэг. Иймд ялангуяа залуу гэр бүлүүд гэртээ тарих хэрэггүй.

5Хиппеаструм (Hippeastrum)
Харагдах байдлаасаа үнэхээр өнгө, үзэмж төгс тус цэцэгт дурлахгүй хүн гэж үгүй. Гэвч харамсалтай нь мөн л гэрт тарихад тохиромжгүй байна. Учир нь гэрт сөрөг энергийг дуудаж, таагүй зүйлсийг авчирдаг аж.

6Хулслаг улаан цэгцүүхэй (Oleander)
Маш сайхан, анхилуун үнэртэй тус цэцэг нь эрхгүй хараа булааж, өөртөө дурлуулдаг. Гэвч энэхүү цэцэг нь нялх хүүхэдтэй айлд дургүй бөгөөд хүүхдэд өвчин, зовлон авчирдаг. Тиймээс бага насны хүүхэдтэй бол тус цэцгийг тарих гэж яарсны хэрэггүй юм.

7Одой цэцэг (Steller dwarf)
Та санаж байгаа бол бид хүүхэд байхдаа тус цэцгээр цэцгэн титэм, эрхи, бөгж хийж тоглодог байсан шүү дээ. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдах тус цэцэг нь өөрөөсөө маш содон үнэрийг ялгаруулдаг. Гэвч үүнийг гэртээ тарихад, сөрөг энергийг дагуулахаас гадна, хүүхэд болон амьтанд ээлгүй байна.

access_time 2018-08-27 21:51

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt