Хүүхэд хоногт 1000 мг кальци хэрэглэх хэрэгтэй

-Хүүхэд эхийн хэвлийд байхдаа ясны сийрэгжилттэй болох тохиолдол бий юу?

-Жирэмсэн эхийн ураг бүрэлдэн тогтох үе буюу гурван долоо хоногтойгоос ургийн ясжилт явагдаж эхэлдэг. Энэ үед ээж нь кальцийн дутагдалтай, яс нь хэврэгшсэн, ясны сийрэгжилтэд орох гэж байгаа буюу яс сийрэгжиж байгаа эхээс кальцийн дутагдалтай хүүхэд гарах гээд байдаг. Хүүхэд бүрэлдэж байгаа үед кальци ясанд нэлээн шаардагддаг. Энэ хэмжээ ээжид дутмаг учраас бүрэлдэж байгаа хүүхдэд кальци давхар дутагддаг.

Иймээс төрөх хүүхэд кальцийн дутагдалтай гарч байна. Хоёрдугаарт, хүүхдийг агаарт гаргахгүй зузаалан витамин Д-гийн дутагдалд оруулдаг. Витамин Д кальцийг бүрдүүлж ясыг хатуу байлгахад нөлөөлнө. Энэ элемент дутагдсанаас кальцийн дутагдалд давхар ордог. Ясны сийрэгжилтийн үед хугарлыг багасгахын тулд зөв хооллох, кальци ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, биеийн жинг тохирсон хэмжээнд барих, хүүхэд наснаас дундаж нас хүртэл хоногт 1000 мг кальци хэрэглэх хэрэгтэй.

Мөн биеийн тамир, спортоор хичээллэж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх юм. Нар салхинд явах, настай хүмүүс хальтирч унахаас сэргийлэх, цэвэршлийн үед даавар орлуулах бэлдмэл хэрэглэх, нэгэнт ясны жингээ алдсан бол эргэж сэргэхгүй. Ясны жин алдагдлыг зогсоож болно. Хамгийн үр дүнтэй арга бол ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх юм.

“Баянзvрх эмнэлэг”-ийн сэргээн засах эмчилгээний их эмч А.Ариунаа

access_time 2018-08-27 19:36

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt