“3 минутын дүрэм”-ийг бүх эцэг эхчүүд баримтлах хэрэгтэй

Эцэг эх ба хүүхдийн хооронд харилцааны зөрчил нэгэн цагт бий болдог ба ихэнхдээ хүүхдийн шилжилтийн насны үед энэ нь тохиолддог. Энэ үед маш анхааралтай байж хоорондын харьцаагаа бүрмөсөн үгүй хийхгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй юм. Энэ бэрхшээлийг даван туулах, хоорондоо сайхан харилцаагаа эргэн сэргээх энгийн боловч үр дүнтэй аргыг сэтгэл судлаач танилцуулж байна. Энэ аргыг “3 минутын дүрэм” гэнэ.

Эцэг эх, хүүхдийн харилцаа

“3 минутын дүрэм“ гэдэг нь уулзаагүй олон жил болсон маш сайн найзтайгаа уулзаж байгаа мэт баяр бахдалтайгаар хүүхэдтэйгээ уулзалдаж байх явдал юм. Дэлгүүр гараад ирсэн, ажлын дараа гэртээ орж байгаа эсэх нь хамаагүй үргэлж баяр бахдалтайгаар уулзах нь л чухал. Учир нь хүүхэд аав ээждээ хэлэх гэсэн, хуваалцах гэсэн зүйлээ эхний гурван минутад л гаргадаг байна. Энэ хугацааг алдаж болохгүй.

Зарим эцэг эхчүүд энэ дүрмийг өөрийн мэдэлгүй хэрэгжүүлж, хэвшил болгосон байдаг. Жишээ нь хүүхдээ сургуулиас нь авч байхдаа түүний нүдний түвшинд хүртэл доош болж хэр их санасан гэх зэргээр ярьдаг. Харин зарим нь хүүхдийнхээ гараас шүүрч аваад “алив явъя” гэсээр чирэх бөгөөд бас утсаар ярьж байхыг нь яана. Ийм нөхцөлд ямар нэг харилцааны тухай яриа утга багатай байх билээ.

Эцэг эхчүүд ямар нэг зүйлд санаа зовон, янз бүр болж байх нь хүүхдийн хувьд мөн л түгшүүртэй зүйл байдаг. Олон эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө их ажил хийж, янз бүрийн зүйл туулж байгаа гэж боддог ч хүүхдэд бодит, амьд харьцаа илүү чухал байдаг юм шүү.

Эцэг эх, хүүхдүүдийн хувьд цугтаа байх гэдэг нь өөр утгатай ба эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ цуг ойрхон байх нь хангалттай бол хүүхдийн хувьд энэ нь утсаа унтрааж холдуулаад хажууд нь суун өөр ажил төрөл, бэрхшээл зэргийг бүгдийг орхиж зөвхөн хүүхэдтэйгээ харьцаж байх нь л цуг байгаа хэрэг юм. Чухам ийм үедээ л хүүхдүүд өөрсдийгөө ээж аавдаа үнэтэй, тэдний хайртай хүн нь гэдгээ мэдэрнэ. Харин эсрэгээр ойлгох бол тэд танд итгэх итгэл нь аажмаар алга болох билээ.

Эцэг эхчүүдэд хүүхэдтэй ярилцах, тоглох цаг тэр болгон олддоггүй боловч ийм боломж гарсан үедээ хүүхдийнхээ юу хүсэж байна түүнийг нь л хийхийг хичээгээрэй. Өөр янз бүрийн юм санал болгох нь илүүц зүйл юм шүү.

Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрдөг учир хүүхэд тань нэг л мэдэхэд томоо хүү, охин болсон байдаг. Тиймээс та одооноос эхлээд сайн сайхан харилцааны сууриа тавьж эхлэх хэрэгтэй. Үүнд тань “3 минутын дүрэм” тус болох болно.

access_time 2018-08-26 20:20

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt