Хүүхдийн 2-5 насанд олж авсан мэдлэг үлдсэн амьдралыг нь тодорхойлно

Хүүхдийн тархийг хэрхэн хөгжүүлэх талаар мэдээлэл орчуулж орууллаа. Тархины 2 эсийг хооронд нь холбож мэдээллийг дамжуулдаг эдийг бүрэн хөгжүүлж өгдөг зүйлийг Синапис гэдэг. Энэ Синаписийн тоо нь хүүхэд төрснөөс 1 нас хүртэл маш хүчтэй өсөөд 3 насанд хамгийн оргилдоо хүрч түүнээс хойш бага багаар багасдаг байна. Тэгэхээр 3 нас хүртлэх хүүхэд тархиндаа хийсэн мэдээлэл мэдлэг хойшдын амьдралын суурыг тавьж өгдөг байх нь.

Идэвхтэй тоглоом болон сайн унтуулах нь тархийг сайн хөгжүүлдэг. Синаписийн тоог нэмэхийн тулд ТАРХИНД ӨДӨӨЛТ хийвэл эрчимтэй хурдан хөгждөг. Хуруугаа хөхөх, цаас урах, ямар нэгэн зүйлийн эргүүлэх, үсрэх гээд хүүхэд өөрөө санаажилч, тоглож байгаа тоглоом нь өөрөө хүүхдийн тархийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна. Энэ үед анхаарах зүйл нь зурагт үзэж байгаа юм шиг зөвхөн мэдээллийг өөртөө авах биш, ямар нэгэн мэдээллийг сонсоод эргүүлж өөрөөсөө хариу үйлдэл үзүүлж тоглох бололцоог хангах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл харилцан тогловол үр дүнтэй.

Мөн зарим үед байнга уулздаггүй хүмүүсээс нь өөр хүмүүс, амьтантай уулзуулах,
Байгаль дэлхий, агаар салхинд тоглуулах нь энгийн бөгөөд тархины бүтцийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Гэхдээ ганц их хэмжээний өдөөлт болон мэдээлэл оруулсанаар ухаантай болно гэж ойлгож болохгүй. Хүүхэд өөртөө авсан шинэ мэдээллүүдээ унтаж байхдаа боловсруулж, цэгнэж өөрийн болгож авдаг учир хүүхдийг унтах цагт нь сайн унтуулах хэрэгтэй. Унтуулахгүй бол ухаантай болохгүй гээд л ойлгочих. Тийм ч учраас дээр үед хүүхдийг сайн унтуул, тоглуул гэж ахмадууд хэлдэг байжээ.

Токиогийн Их сургуулын багш Кэнтра Тага: Том хүний зүгээс харахад ямар ч утгагүй мэт харагдах тоглоомоор хүүхэд өөрөө хөгжилтэй тоглож байвал үүнээсээ хүүхэд амьдралын үндэсийг сурч, төрөл бүрийн ухаан, мэдлэгийг олж авч, бий болгож байдаг. Мөн эцэг эхийн зүгээс хүүхэд өөрөө хөгжилтэй гээд бодоод тоглож байгаа тоглоомыг улам дэмжиж улам сонирхолтой болгож өгөх хэрэгтэй. Ийм хайрыг, ийм хүмүүжлийг мэдэрч өссөн хүүхдийн тархи илүү саруул, илүү сэтгэн бодох чадвар болон бусад чадвартай болон өсдөг байна.

0-1 настай хүүхэд

Хоол идэх дасгал

Сайн зажилж ид гэхийн оронд ээж нь өөрөө амаа том ангайгаад удаан зажилж, тоглож хүүхдэд хөгжилтэйгөөр зааж өг,
Сэтгэл хөдлөл оролцуулж харилцах, чанга инээх, гайхах, гомдсон царай, магтсан царай гээд олон төрлийн царай гаргаж тогло,
Хүүхдийнхээ ярьж буй яриа үйл хөдлөлд тааруулж харилцвал эцэг эхийн холбоо улам гүнзгийрдэг.
2 настай хүүхэд

Идэвхитэй хөдлөх, чимээгүй анхаарлаа төлөврүүлж суух 2 өөр төрлийн газар талбайг бэлдэж өг,
Хуруунуудын мэдрэмжийг сайжруулах жижиг зүйлийг барьж, эвлүүлж, угсрах тоглоом болон хүүхдийг гайхшруулах, нуугдаж тоглох зэрэг тоглоомууд нь тархины эсийн хөгжлийг сайжруулахад дэмжиж өгнө.
3-5 настай хүүхэд

Найзын тоог нэмж, хүнтэй харьцах харьцааг сайжруул,
Өөрөө сонгож тоглох тоглоомуудыг олон төрлөөр нь бэлдэж, хүүхэд тэр өдрийн сэтгэл хөдлөлдөө тааруулж тоглох,
Зурагтай номыг ганцаараа байнга үзэхээс илүү аав ээж, найзуудтайгаа үзэхэд нь тусла,
Огторгуйгаар аялах ном ч юм уу, эмч болох тоглоом, айл гэр болж тоглохийг нь дэмж,
Гол нь тоглоомоор дамжуулж найзуудтай болж хүнтэй харилцаж сурах үндсийг нь тавьж өг.
Хүүхдүүд хоорондоо муудвал тэр үед хэрүүл хийсэн найзууд цуг сууж байгаад хоорондоо ярилцаж сайндах, ингэснээр хүүхэд хүнийг уучилж чаддаг, өөрийн буруу үед уучлалт гуйж чаддаг болно гэжээ.

access_time 2018-08-23 14:49

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt