Ээж нь орондоо өөд болсныг тэд 8 сарын дараа мэджээ

Ээж нь орон дотроо нас барсаныг эгч дүү хоёр охин найман сарын дараа мэдсэн хэрэг Кувейт улсад гарчээ.

Тэд ээжийгээ унтсан гэж итгэн саад бололгүй орхидог байсны улмаас саяхан ээж нь орон дотроо араг яс болсон байдалтай олдсон байна. Үүний дараа тэд цагдаад хандаж улмаар задлан шинжилгээ хийгдэхэд талийгаач эмэгтэй нойрон дундаа зүрх нь зогссоны улмаас амьсгал хураасан болох нь тогтоогджээ.

Охид хэлэхдээ “Биднийг өглөө гэрээсээ гарсан хойно ээж сэрчихээд харин орой ирэхээс өмнө буцаад унтчихдаг байсан гэж бид боддог байсан” гэсэн мэдүүлэг өгсөн байна.

Энэхүү мэдээ нь 3 хоногийн өмнө цахим сайтуудаар тарж эхэлсэн бөгөөд уншигчид эгч дүү хоёр охиныг нэлээн зэмлэсэн байр суурьтай байгаа аж.

access_time 2017-10-09 13:53

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt