Нэг минутын дотор чихний өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

Бид та бүхэндээ гэрийн нөхцөлд чихний өвдөлтийг намдааж, эмчлэх аргыг хүргэхээр бэлтгэлээ. Та бидний бэлтгэсэн мэдээг уншаад чих юунаас болж өвддөг, өвдсөн үед ямар арга хэмжээ авах ёстой, мөн чих өвдөхөөс урьдчилан сэргийлэх аргыг мэдэж авах юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, мэдлэгийн цар хүрээгээ тэлцгээе.

1Хулхи гэж юу вэ?
Хулхи чихийг ариутгах үүрэгтэй бөгөөд үхэжсэн арьсыг гадагшлуулахад тусладаг. Гэхдээ хулхины зарим хэсэг нь юм зажлах, эсвэл эвшээх үед гадагшилдаг бол зарим хэсэг нь чихэн дотор үлддэг байна.

2Чих яагаад өвддөг вэ?
Хөвөнтэй модоор чихээ ухсанаас болж хэнгэрэг хагарах аюултайн зэрэгцээ чихний угт хулхийг бөөгнөрүүлдэг. Ингэснээр хүний сонсгол муудаж, чих болон толгой өвддөг байна. Тэгвэл чихээ аюул осолгүй байдлаар хэрхэн цэвэрлэж, өвдөлтийг эмчлэх вэ? Танд ердөө л гэрийн аргаар бэлдсэн уусмал хэрэг болох ажээ.

3Уусмалыг хэрхэн бэлдэх вэ?
Та дараах зүйлсийг ижил хэмжээтэйгээр хольж, бэлтгээрэй.

Алимны цагаан цуу
Архи
Хэрэглэх заавар:

Дусаагууранд уусмалаа хийнэ.
Толгойгоо хазайлгаж байгаад өвдөж байгаа чих рүүгээ уусмалаасаа 3 удаа дусаана.
Уусмалаа чихнийхээ хананд сайтар тараагаарай.
Нэг минутын дараа нөгөө тийш хазайна. Энэ үед чихний булаг болон хулхи уусмалтай хамт урсан гарч ирэх юм.
Хамгийн сүүлд чихээ ухалгүйгээр алчуур юм уу, салфеткаар арчаарай.
Алимны цагаан цуу хүчиллэг бодис учраас чихэн дотор бүрхүүл үүсгэн, мөөгөнцөр, бактерийг устгадаг бөгөөд архи нь элдэв үрэвслийг дардаг ажээ.
source:caak.mn

access_time 2018-08-22 20:13

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt