Яагаад нойтон үстэй унтаж болохгүй вэ?

1Багтраа болон харшил
Та магадгүй багтраа өвчин, элдэв харшил тусахад нойтон үс ямар хамаатай болохыг гайхаж болно. Учир нь эдгээр зүйлс нь хоорондоо ямар нэгэн байдлаар холбогдох нь бага зэрэг утгагүй юм. Гэвч нойтон үстэй унтах нь таныг харшилтай болгож, багтраа өвчин тусах үндэс болдог.

Учир нь нойтон үстэй унтахад бидний үсний чийг дэрэнд шингэж, үс түргэн хатдаг. Харин дэрэнд шингэсэн чийг нь эргээд элдэв төрлийн бактер, нянг үржүүлэх таатай орчин болдог байна. Хэрэв та өдөр бүр үсээ угааж, чийгтэй дэрэн дээр унтдаг бол, байдал бүр дордож мэдэх юм. Иймд үсээ заавал хатааж унтах, цаашлаад дэрээ цэвэрлэх, солих шаардлагатай.

2Үс хагтаж, унах
Ялангуяа 80-аад оны үед хүмүүсийн үсийг “хаг” хэмээх зүйл маш ихээр зовоож байжээ. Хаг нь цаашлаад үсийг унагах, үсний уг болон хуухийг гэмтээдэг байна. Харин сүүлийн үед хаг нь, тийм ч ноцтой зүйлсийн нэг биш болсон нь магадгүй шинэ төрлийн олон найрлагат үсний шампунь, бүтээгдэхүүнүүдтэй холбоотой байж мэднэ.

Гэхдээ та анзаарсан бол, энэ нь үсний сэнс бүтээгдсэн цаг үетэй ч мөн давхцаж байна. Үсний сэнс бүтээгдсэнээс хойш хүмүүс үсээ хатааж унтах болсон бөгөөд энэ нь хагийг үүсгэхээс сэргийлж буйтай холбоотой аж.

3Нойргүйдэл, сэтгэл гутралд орох
Эдгээрээс хамгийн сонирхолтой нь нойтон үстэй унтсанаар бидний сэтгэл санаа тавгүйрхэж, гутралд ороход нөлөөлдөг явдал юм. Учир шалтгаан нь маш энгийн. Та нойтон үстэй унтсанаар дэрэнд элдэв бактер үржиж, харшил болон багтраа өвчтэй болно. Мөн үс хагтаж, унах зэргээр сэтгэлээ зовоох нь ойлгомжтой шүү дээ. Арьсан дээр гарсан харшил, тууралтууд нь биеийг загатнуулж таны шөнийн нойрноос хугаслаж, өглөө нойрмог сэрэхэд хүргэнэ. Эдгээр зүйлс үргэлжилсээр таныг сэтгэл гутралд оруулах юм.

4Хүзүүний өвчин болон толгой өвдөх
Нойтон үс нь цаг агаарын байдлаас шалтгаалж, таны биед хэд дахин хүчтэй нөлөөллийг үзүүлдэг. Та үсээ угаагаад, нойтон хэвээр нь гэртээ явж байна гэж төсөөлье. Хэрэв танай гэр халуун байвал, өрөөний температур хэд дахин өсөж, хуйханд нөлөөлж эхэлнэ. Ингэснээр хуян хөөрч, толгой өвдөнө.

Харин гэр тань хүйтэн байвал, үс болон хуйх царцаж, тархинд маш муугаар нөлөөлөх болно. Мөн нойтон үстэй дэрэн дээрээ нэг талаараа унтахад, таны биеийн тал хэсэг халуу дүүгэж, нөгөө хэсэг нь хэвийн температурт байснаар хүзүүний өвчлөл болон бас бус өвчин үүсгэхэд нөлөөлдөг байна.

5Батга
Арьсан дээр батга гарах нь “демодекс” хэмээх нэг төрлийн хачигнаас болдог. Дээр дурдсанчлан нойтон үстэй дэрэн дээрээ унтсанаар, таны дэр элдэв нян, болон хачгийг үүсгэх, тэдгээрийг үржүүлэх таатай нөхцөл болон хувирдаг. Тиймээс арьс болон бие дээр батга гарч болох юм. Хэрвээ та нойтон үстэй унтдаг байгаад биеэр тань батга гардаг бол, үүнийг анхаарахад гэмгүй билээ.
эх сурвалж:caak.mn

access_time 2018-08-22 20:11

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt