Гэрт тань аз жаргал авчрах дөрвөн цэцэг

Шимтэглээ
Шимтэглээ нь бусад цэцгийг бодвол маш элбэг байдаг бөгөөд гэрт элдэв сөрөг, муу энергийг зайлуулж, стресс бухимдлаас ангижруулдаг байна. Энэхүү цэцгийг унтлагын өрөөндөө тавих нь илүү тохиромжтойгоос гадна, гал тогоондоо тавьбал агаарыг цэвэршүүлэх ач тустай юм.

Фикус
Фикус нь их усалгаа шаарддаггүй бөгөөд агаарыг цэвэрлэж, эргэн тойронд эерэг энергийг цацруулдаг байна. Хүмүүс гэртээ шинэ тавилга, эд зүйл авах үедээ фикусыг дээр нь тавьдаг байна. Энэ нь тухайн эд хогшлыг гэрт тань дасгаж, муу энергийг зайлуулдаг.

Зуун наст
Зуун настыг ханиад томуу тусах, хамар битүүрэх үед эсвэл дархлаагаа сайжруулах үүднээс тарьж ургуулдаг билээ. Харин гэртээ тавьснаар агаарыг цэвэршүүлж, таны эрүүл мэндэд анхаарах болно.

Хлорофитум
Энэхүү цэцэг нь гэр дэх сөрөг, муу энергийг зайлуулахаас гадна, төрөл бүрийн нян, бактери болон тоосонцорыг устгадаг.

access_time 2018-08-22 18:07

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt