Хорт хавдар, гэнэтийн үхлээс аврах 9 зуршил

1Олонтойгоо бай
Урт удаан хугацааны турш ганцаараа байх нь хүний эрүүл мэндийг бүхэлд нь муутгаж байдаг юм. Иймээс өөрийнхөө хуучин цагийн найз нартайгаа байнга уулзаж, шинээр найзуудын хүрээллийг бүрдүүлж байх ёстой ажээ. Өмнөд Каролинагийн Их сургуулиас явуулсан судалгаагаар ганцаардал нь даралт ихсэх, чихрийн шижингээр өвчлөхөд хүргэдэг болох нь тогтоогдсон байна. Мөн эдгээрээс гадна дархлааны системийг сулруулж, зүрхний шигдээс болох, цус харвах, сэтгэл гутралд орох магадлалыг ихээхэн нэмэгдүүлдэг нь ажиглагджээ.

2Нарны тос түрх
Өндөр хамгаалалттай нарны тос нь арьсыг наранд түлэгдэж, хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг гэдгийг та бүхэн маань мэдэх байх аа. Австралийн хэсэг судлаачид 900-гаад хүнийг бүтэн 4 жилийн турш судалжээ. Судалгаанд оролцогсдын тал нь нарны тосыг хэдэн цаг тутамд түрхэж байсан бол тал хувь нь тосыг огт хэрэглээгүй ажээ. Үр дүнд нь тос түрхсэн хүмүүсийн хөгшрөлт мэдэгдэхүйц бага байв.

3Ус байнга уу
80 нас хүртлээ ус сайн уугаарай. Environmental Health Perspectives сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар байнга ус уух нь давсагны хорт хавдраар өвчлөх магадлалыг бууруулдаг болох нь тогтоогдсон бөгөөд Америкийн Хорт хавдрын эсрэг Нийгэмлэгээс өдөрт 8 аяга ус уухыг зөвлөдөг юм. Чихэрлэг ундаа нь хүний эсийн хөгшрөлтийг хурдасгадаг ба өдөрт 0.5 литр ундаа уудаг хүн уудаггүй хүнээс 4.6 жилээр түрүүлж хөгширдөг гэсэн тооцоо гарчээ.

4Шүдээ өдөр бүр цэвэрлэ
Одооноос буйл, амны хөндийгөө анхаарч эхлэснээр та ирээдүйд үүсч болох олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадах юм. Амны хөндийн эрүү мэнд муу байвал зүрх судас, түрүү булчирхай өвчлөх нөхцөл байдал үүснэ. Dentistry сэтгүүлд хэвлэгдсэн мэдээллийг үндэслэх юм бол буйлны үрэвсэл нь түрүү булчирхай өвчлөх урьдчилсан нөхцөл болдог гэнэ. Тиймээс буйлаа ч түрүү булчирхайгаа ч хамтад нь эмчлүүлэх хэрэгтэй ажээ. 80 настайдаа эрүүл байхын тулд шүднийхээ завсрыг утсаар өдөр бүр цэвэрлэж, өглөө оройд фтортой оогоор сайн угааж, улирал тутамд шүдний эмчид үзүүлж байх хэрэгтэй.

5Өдөр бүр нэг аяга овъёос
Харвардын Их сургуулийн эрдэмтэд 367 мянган ахмадыг 14 жилийн турш судалсан бөгөөд тэд өдөр бүр аяга овъёос иддэг хүмүүсийн нас барах магадлал овъёос огт иддэггүй хүмүүсийнхээс 19%-иар бага байгааг тогтоосон байна. Овъёос их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн хорт хавдраар өвчлөх магадлал 15%, чихрийн шижин тусах магадлал 34%-иар багассан байжээ. Овъёосны эслэгийг бид бүхэл үрийн талх, хивэг болон арвайнаас олж авах боломжтой байдаг.

6Сүүг мартаж болохгүй!
Хөгшрөлтийг удаашруулах үйлдэлтэй сүүг эслэг ихтэй овъёостой хольж идэх нь эрүүл мэндэд тун тустай байдаг. Arthritis Care & Research сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар судлаачид өвдөгний остеартриттай нийт 2148 өвчтөнийг 4 жилийн турш судалсан бөгөөд сүү тогтмол хэрэглэж байсан эмэгтэйчүүдийн остеартрит нэмэгдэж хүндрээгүй байв.

7Гүйлтээр хичээллэ
Ойрын зайн гүйлт юмуу марафонд гүйх албагүй ээ. Ердөө л өдөр бүр 5 минутын турш хөнгөхөн шогшиж гүйх нь таны бие махбодийг эрүүл байлгахад туслах болно. Journal of the American College of Cardiology сэтгүүлд бичсэнээр өдөр бүр 5-10 минутын турш гүйх нь зүрх судасны өвчин тусах магадлалыг 58%-иар, харин нас барах эрсдэлийг 28%-иар багасгадаг хэмээжээ.

8Өдөр бүр атга самар ид
Өглөөний цайндаа пекан самар, хушгатай тараг, самрын нухаштай шарсан талх зэргийг идэж заншаарай. New England Journal of Medicine сэтгүүлд гарсанаар бол өдөр бүр нэг атга самар иддэг хүний нас барах, зүрх судасны өвчин, хорт хавдар болон амьсгалын замын өвчнөөр өвчлөх магадлал иддэггүй хүмүүсийнхээс 20%-иар бага байдаг гэнэ. Бүх төрлийн самар нь муу өөх тосны хэмжээг багасгаж, сайн өөх тосны хэмжээг нэмэгдүүлдэг байна.

9Үргэлж инээмсэглэ
Урт наслахыг хүсч байгаа бол юм бүхнээс гэгээтэй, гэрэлтэй талыг нь олж харж байгаарай. Aging сэтгүүлд 100-гаас дээш насны хүмүүсийн зан аашийг судалсан судалгааны үр дүнг нийтлэжээ. Тэд цөмөөрөө л өөдрөг сэтгэлтэй, хөгжилтэй, илэн далангуй, сэтгэл хөдлөлөө бусадтайгаа хуваалцдаг хүмүүс байсан ба инээд, баяр хөөрийг амьдралын хамгийн чухал зүйлд тооцож байв. Инээж баясах нь дархлааны системийг сайжруулж, бие махбодийн өвчнийг намдаах ид шидтэй билээ.
эх сурвалж:caak.mn

access_time 2018-08-22 18:01

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt