Ходоодны үрэвсэл намайг олон жил зовоосон. Харин үүнийг уугаад би бүрэн эдгэрсэн!

Ходоод бол хоол боловсруулах тогтолцооны хамгийн гол эрхтэн билээ. Хэрвээ бид хэн нэгнээс ходоод тань өвддөг үү? гэж асуувал ихэнх нь тийм гэж хариулах байх. Ерөнхийдөө ходоод нь маш олон өвчинд амархан өртдөг эрхтэн юм. Тэдгээрийн нэг нь ходоодны үрэвсэл ба удаан хугацааны турш эмчлэхгүй явснаар цус алдах аюултайгаар зогсохгүй амь насанд халтай. Ходоодны үрэвсэл үүсэх олон шалтгаан байдаг ч хамгийн их тархсан нь буруу хооллолт, стресс, согтууруулах ундаа, тамхины хэрэглээтэй холбоотой байдаг ажээ. Хэрвээ танд ходоодны үрэвслийн шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмчид хандаж оношлуулаарай. Харин бид ходоодны үрэвслийг гэрийн аргаар хэрхэн эмчлэх талаар дараах зөвлөгөөг уншигчиддаа зориулан бэлтгэлээ.

1Цагаан будааны шүүс
Гал дээр нэг литр ус буцалгаад 150 гр будаа хийгээрэй. Ингээд будаагаа болсны дараа шүүсийг нь шүүж аваад бүтэн өдрийн турш уугаарай. Будааны шүүс тань өрөөний температуртай ижил байх ёстой гэдгийг мартуузай!

2Алим болон балжингарамтай цай
Нэг ширхэг алимыг цэвэрлээд уртаар нь зүсээд 1 хоолны халбага хатаасан балжингарамын хамт 500 мл усанд хийж буцалгана. Ингээд хөргөөснийхөө дараа шилэн саванд юүлэх бөгөөд өглөө бүр бэлтгэсэн цайгаа ууж заншвал ходоодны үрэвслийг мартах болно.

3Ургамлын гаралтай цай
3 стакан ус буцалгаад дээр нь 3 хоолны халбага хуурай нарсны навч хийснийхээ дараа хэсэг хугацаанд хөргөнө. Ингээд хоол идэхээс 30 минутын өмнө уух бөгөөд энэ нь ходоодыг хамгаалж, цээж хорсохоос сэргийлдэг байна.

4Төмсний шүүс
Мөн ходоодны үрэвслээс болж таны бие тухгүй байвал төмсний шүүс бэлтгэн ууж байгаарай. Ингэхдээ 1 ширхэг төмсийг хальслаад үрүүл дээр үрж шүүсийг нь шахаад л болоо гээд бод доо. Харин бэлтгэсэн шүүсээ өлөн дээрээ эсвэл хоол идэхээс 30 минутын өмнө нэг цайны халбагыг л уухад хангалттай.

Төмсний шүүсийг:

Цээж хорсвол: Долоо хоногт 1 удаа

Ходоодны үрэвслийн үед: 2 долоо хоногийн турш

Ходоодны шархтай үед: 1 сарын турш хэрэглэнэ.

access_time 2018-08-21 18:32

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt