Дуучин Б.Болдын сайхан сэтгэл нэгэн гэр бүлд аз жаргал бэлэглэлээ

UBS телевизээр та бүхэнд хүрдэг Мөрөөдлийн гүүр нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг дуучин Болд өнгөллөө. Тэрээр B продакшны 5-н жилийн ойдоо зориулж нэгэн гэр бүлийг баярлуулсан байна. Уг нэвтрүүлгийн шинэхэн дугаарт 6 хүүхэдтэй нэгэн хос оролцсон юм. Байгаа зүйлдээ хангалуун сайхан амьдардаг, аав ээжийгээ хэнээс ч илүү хүндэлдэг тэдний хэрсүү 6-н хүүхдийн авахыг хүсэж байсан зүйлсийг дуучин Б.Болд тэдэнд бэлэглэсэн байна.

Мөн тэдний гэр бүлд гэр ахуйн иж бүрэн цахилгаан хэрэгслийг бэлэглэлээ. Сайн сайхан зүйлс рүү тэмүүлж байдаг тэрээр үргэлж сайн үйлсэд нэгдэж, хэн нэгнийг баярлуулахыг хүсдэг хэмээн нэвтрүүлгийн эхэнд хэлсэн. Тиймдээ ч тус гэр бүлийг баярлуулахдаа өөрөө ч дэндүү жаргалтай харагдана лээ. Зохиолын дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн дуучин Б.Болдын үүсгэн байгуулсан B продакшн өдгөө 5-н жилийн нүүр үзэж, баяраа 10-р сарын 12-ны өдөр фэнүүдтэйгээ баяраа хуваалцах гэж байгаа билээ.

access_time 2017-10-09 12:58

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt