Та эдгээр зөвлөгөөг дагавал, таны шүд хэзээ ч цоорохгүй

Хэрвээ бүх хүн төрөлхтнийг хамарсан судалгаа явуулж “Хамгийн ихээр зовоодог өвдөлт юу вэ?” гэж асуувал дийлэнх нь шүдний өвдөлт гэж хариулах байх. Учир нь шүдний өвдөлтийг мэдрээгүй хүн бараг байхгүй биз ээ. Шүд эрүүл бол бие эрүүл гэж зүгээр ч нэг хэлээгүй нь лавтай! Учир нь таны идэж буй бүх л хоол хүнс шүдээр дамждаг тул гарцаагүй хамгийн их анхаарал шаардах эрхтэн юм. Мөн бид өдөр тутмын дадлаараа шүдний цооролтоос сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг та мэдэх үү? Ингээд та бүхэндээ шүдний цооролтоос сэргийлэх 8-н аргыг танилцуулж байна.

1Идэх зуршлаа өөрчлөх
Монголчууд бидний хоолны дуршил нь бусад улс орноос эрс өөр гэдгийг бүгд мэднэ. Уг нь бол зөв хооллолтын тухай “өглөөний хоолоо өөртөө зориул, өдрийн ундыг найзтайгаа хуваа, оройн хоолоо дайсандаа өг” гээд зөвлөмж үг хүртэл байдаг. Даанч бид өглөө ундгүй гараад өдөржингөө хоолгүй явсаар оройдоо маш их иддэг. Энэ нь хоолны хамгийн буруу зуршил юм. Тэгвэл энэ зуршлаа яаралтай засахыг зөвлөж байна. Мөн бид чихэрлэг зүйл шүдний кальцийг багасгаж, цоолдгийг мэдсээр байж чихэрлэг зүйлс ихээр агуулсан зүйлс хэрэглэсээр л байдаг. Тэгвэл та дараах зөвлөгөөг дагаарай.

Кальци ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэ (Сүү, иогурт, цагаан идээ зэрэг)
Согтууруулах, газтай ундаанаас татгалз. (Танд л гэж зөвлөхөд буцалсан ус уух нь танд хэд дахин ашигтай бөгөөд хоолны шингэцэд хүртэл эерэгээр нөлөөлдөг байна)

2Чихрийн агууламжгүй бохь зажил
Чихэргүй бохь зажлах нь шүдний цооролтоос сэргийлэх тустай аж. Ихэнх чихрийн агууламжгүй бохь нь злитол (xylitol) агуулдаг байна. Энэ нь төрөл бүрийн хоол хүнснээс үүдэлтэй аман дах бактери үржилтийг зогсоодог байна. Мөн бохь зажилснаар аманд шүлс ихээр ялгарч хоол шингээхэд тус болдог ажээ.

3Шүдний сойзоо цэвэрлэн, тогтмол сольж байх
Шүд цэвэрлэх хамгийн чухал хэрэгсэл юу вэ? Мэдээж шүдний сойз. Цөөн хэдэн хүмүүс л үүнийг мэддэг нь харамсалтай.

Үргэлж дунд зэргийн хэмжээтэй болон жижиг хэмжээтэй шүдний сойз сонго! Энэ нь шүдний бүх л хэсэгт хүрч аманд орсон хоолны үлдэгдлийг бүрэн арилгах чадвартай байдаг.
Шүдний сойзоо бүү тагла! Сойзоо таглах нь эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа мэт боловч энэ нь сойз хуурайшиж нян үржих боломжийг бүрдүүлдэг байна. Харин сойзоо сайтар угааж хадгалах нь илүү үр дүнтэй байдаг аж.
Сойзоо үргэлж солих! Сойзны үс нь хэрэглэх явцад хурдан элэгддэг. Үр дүнд нь шүдний зарим хэсэгт хүрч чаддаггүй тул шүдний сойзоо үргэлж солих шаардлагатай.

4Өдөр бүр тогтмол шүдээ угаах
Энэ нь хэт энгийн сонсогдож болох юм. Гэхдээ Олон улсын шүдний эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар насанд хүрэгчдийн 42% нь тогтмол шүдээ угаадаггүй гэсэн судалгаа гаргажээ. Шүдээ өглөө болон орой унтахынхаа өмнө угаах нь хамгийн үр дүнтэй арга юм. Мөн та шүдээ угаахдаа дараах зөвлөгөөг дагаарай!

Шүдээ 2 минут угаах хэрэгтэй! Хүн бүрийн шүдээ угаах хугацаа нь өөр өөр байдаг. Хэт удаан болон хурдан хугацаанд угаах нь шүдэнд таагүй нөлөөлдөг байна. 2 минут нь шүд угаах хамгийн тохиромжтой минут ажээ.
Шүдээ зориулалтын мяндсан утсаар цэвэрлэх! Энэ нь шүдний сойз хүрээгүй хэсгийн хоолны үлдэгдлийг гаргахад тусална.
Тусгай зориулалтын ам зайлагч ашиглах. Амаа угаасны дараа шүдээ зайлах зайлшгүй шаардлагатай байдаг. Усаар зайлах нь шүдэнд байх нян зайлуулдаг ч давхар шүдийг хамгаалах фтор үгүй болдог тул зориулалтын ам зайлагч хэрэглэхийг зөвлөж байна.

5Шүдний эмчид тогтмол үзүүлэх
Бидний хамгийн ихээр айдаг хүмүүсийн нэгээр шүдний эмч зүй ёсоор тодрох байх. Гэхдээ бид шүдний эмчид тогтмол үзүүлэлгүй явснаар шүдний цооролтыг хүндрүүлж өвчин орсон хойно нь очиж өөрсдийгөө зовоодог. Жилдээ хамгийн багадаа нэг удаа, болж өгвөл 6-н сардаа нэг очихыг хичээгээрэй! Шүдний эмч нь таны амны эрүүл ахуй хэр байгаа хийгээд зөв арчилж байгаа эсэхийг хянахын зэрэгцээ шүдний цооролт болон бусад өвчнийг урьдчилан оношилж эмчлэх болно.

6Хоолондоо нэмэлт витамин хэрэглэх
Нэмэлт витамин нь шүдний эрүүл мэндэд онцгой сайн нөлөөтэй байдаг. Нэмэлт витамин хэрэглэснээр, энэ нь таны шүлсээр дамжиж, шүдэнд нөлөөлдөг байна.

Шүлс ялгаруулалтыг сайжруулахын тулд хүнсний ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэх
Үр тариа нь витамин Б, төмрөөр баялаг байдаг тул таны шүдийг бат бэх болгоно.
Далайн гаралтай ихэнх хүнсний бүтээгдэхүүн Д витаминаар баялаг байдаг тул витамины асар их эх үүсвэр болдог аж.

7Кокосын тос хэрэглэх
Хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй зүйл нь кокосын тосыг шүдний эрүүл мэндэд ашиглах юм. Кокосын тос нь аман дах бактерийг зайлуулдаг бөгөөд шүдийг хамгаалах шинж чанартай. Зүгээр л халбага кокосын тосыг амандаа байлга! Шүлс ялгарч кокосын тосны өнгө сүүн цагаан өнгөтэй болтол ойролцоогоор 20 минут амандаа байлгаарай! Энэ нь шүдний цооролтыг эмнэхгүй боловч нэмж цооролт үүсгэхгүй хамгаалж чаддаг байна.

8Өөрийн гэсэн шүдний оо бэлтгэх
Дэлгүүрээс химийн хольцтой үнэтэй шүдний оо авахаар өөрөө хэдхэн орцоор байгалийн гаралтай шүдний оо хийж туршаарай !

Орц:

4 цайны халбага кальцийн нунтаг
1 халбага стэвиа (stevia)
1 халбага далайн давс
2 халбага хүнсний сода
1/4 аяга кокосын тос
Бүх орцоо холиод л, таны шүдний оо бэлэн болно. Гэхдээ та 30 хоногоос илүү удаан ашиглаж болохгүй шүү!

access_time 2018-08-20 22:00

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt