Ямар өнгөтэй гадил хорт хавдраас сэргийлдэг вэ?

Японы эрдэмтэд бидний өдөр тутамдаа идэх дуртай гадил жимс нь чухам ямар үедээ хүний эрүүл мэндэд тустай байдаг тухай судалгааны ажлаа тайлагнасан аж. Судалгааны хариу нь бодож байснаас тэс өөр гарсан бөгөөд гадил нь хорт хавдрын эсийг дарангуйлдаг болохыг ч дэлгэсэн байна. Ингээд та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулъя.

Хавдрын судалгаа нь хорт хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой. Энэ талаар хамгийн чухал нээлтүүдийн нэг нь цитосины сортуудын нэг болох “альфа” эсвэл “TNF-альфа” хавдрын хүчин зүйл юм. Тус нээлтийг эрдэмтэд 19-р зуунд нээсэн боловч, 1975 онд л тухайн зүйлийг чухам юунаас гаргаж авахыг олсон аж. Энэхүү уураг нь үхэжсэн эсийн дархлааны тогтолцоог өдөөж, өөрөөр нь эдгээх үйлчилгээтэй байна.

“TNF-alpha”-г лабораторид зохиомлоор гаргаж авч болох ч, сүүлийн үеийн судалгаагаар тус бодис нь гадил жимсэнд ихээр агуулагддаг болохыг илрүүлсэн аж.

Японы эрдэмтдийн судалгаагаар тус бодис нь шаргал өнгөтэй, хар толботой, бага зэрэг зөөлөрсөн гадиланд ихээр агуулагддаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, хавдрын эстэй хүчтэй тэмцдэг болохыг нь илрүүлжээ. Ийм гадиланд “TNF-alpha” 87% хүртэл хуримтлагдсан байдаг гэнэ.

Түүнээс гадна, ийм гадиланд A, B, B6, C, K зэрэг витамины агууламж ихэсдэг. Иймд хэрэв та тус жимсэнд дуртай бол, бүрэн болсон шаргал өнгөтэй, зөөлөрснийг нь сонгож идээрэй!

Ногоон гадил – Хоолонд амт оруулах үүднээс, чанаж болгож хэрэглэхэд тохиромжтой. Түүхийгээр нь идвэл гэдсийг өвтгөнө.

Шар гадил – Чихэрлэг, бас амттай байдаг. Ийм гадил нь тархи болон зүрхэнд сайн.

Хар толботой шар гадил – Хорт хавдрын эсийг дарангуйлахаас гадна, хамгийн их шим тэжээлтэй байдаг.

Нэлэнхүйдээ харласан гадил – Тус жимсээр смүүти хийхэд тохиромжтой. Чихэрлэг бас цавуулаг шинж чанартай болсон байдаг. Гэдэсний өвчнийг анагаах болно.

source: caak.mn

access_time 2018-08-19 17:58

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt