Хакухо Даваажаргалын нийт хөрөнгийн хэмжээ 400 тэбурм төгрөг

 

Арлын Японд төдийгүй дэлхий дахинд Монгол гэдэг гүрэн байдаг гэдгийг дахин мэдрүүлсэн алдартнууд бол сумогийн бөхчүүд. Ёкозүна Асашёорюү Дагвадорийн барилдааныг үзэж, шүтэн биширч явдаг хүмүүс нь Францын ерөнхийлөгч асан Ж.Ширак, нэрт дуучин Селин Дион, нэрт жүжигчинд Дольф Лундегрэн гээд урт цуваа хөвөрнө.

Ёкозүна Хакухо Даваажаргал ч үүнээс дутахгүй дэлхийд нэр хүндтэй. Харин Япон сониуч сэтгүүлч нар сонирхолтой барим дэлгэжээ. Энэ нь Хакухо Даваажаргалын хөрөнгийн хэмжээ. Манай их аваргын нийт хөрөнгийн хэмжээ нь Монгол мөнгөөр 400 тэрбум орчим гэнэ.

Токиод амьдарч буй орон сууц нь “Рёогикү Кокугикан” ордны ойролцоох “Tower manshion” бөгөөд 11 давхарт оршин суудаг. Энэ цамхагт нь Японы хамгийн баян хүмүүс амьдардаг аж.

Харин Монгол мөнгөөр 10 тэрбум 53 сая төгрөгөөр худалдан авсан.

Мөн Хакухогийн хувьд “Сумимото рингён” зэрэг олон пүүс компаний рекламанд тоглож дунджаар 300 мянга орчим иен олж түүнийгээ Мэргэжлийн сумогийн холбоотой хуваадаг. Харин тус холбооноос ёкозүна цолтны цалин гэж сард хоёр сая 750 мянга орчим иен өгдөг байна. Энэ мөнгө нь монгол ханшаар 48 сая 262500 төгрөг юм. Үүнээс гадна Хакухо Даваажаргал башёгийн үеэр даваа бүрийн дараа ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын мөнгө болох олон сая иен халаасалдаг тухай дурджээ.

Их аваргын эхнэр Токүшима мужаас гаралтай бөгөөд Японы мод боловсруулах үйлдвэрийн сүлжээг атгадаг тэрбумтны охин Саяко Вадо билээ.

access_time 2017-10-09 11:46

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt