Таны нүүрэн дээр батга гараад байна уу? Тэгвэл ийм учиртай!

1Дух болон хөмсөг
Дух болон хөмсөгний голд тууралт үүсэх нь ходоод гэдсэнд асуудал үүссэн болохыг илтгэнэ. Мөн хөмсөгний гол хэсэг нь элгийг төлөөлдөг бөгөөд уг эрхтэн өвчилсөн тохиолдолд тухайн хэсэгт тууралт гарах нь бий.

Хэрхэн эмчлэх вэ?

Өөх тос ихтэй хоол хүнс болон согтууруулах ундаанаас татгалзаарай. Аль болох эрүүл хооллосноор тууралт алга болох аж.

2Хамар
Зүрх судасны систем алдагдсан тохиолдолд хамран дээр батга гардаг байна. Үүний гол шалтгаан нь стресс, бухимдал юм. Олон зүйлд гутарч, шаналснаар тэдгээр төвөгтэй байдал хамар дээр батга болон гардаг гэсэн үг юм.

Хэрхэн эмчлэх вэ?

Өөртөө итгэлтэй, амьдралд идэвхтэй байгаарай. Мөн үргэлж амрах цаг зав гаргаж, хэт их ажиллаж, стрессдэхээс сэргийлээрэй.

3Чих
Хятад эмч нарын үзэж байгаагаар чих нь бөөр болон давсганы үйл ажиллагаатай холбоотой байдаг бөгөөд өвчилсөн тохиолдолд чихэн дээр тууралт, толбо бий болдог байна.

Хэрхэн эмчлэх вэ?

Чихэн дээр гарсан тууралт, толбоо эмчлэхийн тулд давс болон кофены хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Мөн илүү их ус ууж хэвшээрэй.

4Хацар болон шанааны яс
Хацар болон шанааны яс нь уушги, гуурсан хоолойг илэрхийлдэг. Харин тухайн хэсэгт батга, тууралт гарах нь амьсгалын замын систем муудсантай холбоотой аж. Үүнээс гадна харшлаас үүдэж хацар дээр, амны хөндийн эрүүл мэндээс хамаарч шанааны ясны ойролцоо батга гарах нь бий.

Хэрхэн эмчлэх вэ?

Амьсгалын замын системдээ анхаарлаа хандуулж, илүү их алхаж, цэвэр агаар амьсгалах хэрэгтэй. Мөн тамхинаас татгалзаарай.
Амны хөндийгөө өвчлүүлэхгүйн тулд чихэр, амттан бага идээрэй.

5Уруул
Ходоодны хямрал, хоол боловсруулах үйл ажиллагаа доголдсон тохиолдолд уруул, амыг тойрч батга, тууралт гардаг.

Хэрхэн эмчлэх вэ?

Түргэн хоолноос татгалзаж, эрүүл хүнс, хүнсний ногоо, жимс хэрэглээрэй.

6Эрүү
Гормоны тэнцвэргүй байдал, сарын тэмдгийн мөчлөг алдагдах үед эрүү хэсгээр батга гардаг аж. Нэг ёсондоо таныг нөхөн үржихүйн амьдралдаа анхаарлаа хандуул гэж байгаа дохио юм.

Хэрхэн эмчлэх вэ?

Батга нь аажимдаа арилж, хатаж байвал санаа зовох зүйлгүй юм. Харин улам ихээр нэмэгдэж эхэлвэл эмчид хандаарай.
эх сурвалж: caak.mn

access_time 2018-08-16 21:47

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt