ХАЙРТАЙ БҮСГҮЙГЭЭ ХАЛАМЖИЛСААР 7 ЖИЛИЙН ДАРАА ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОЖЭЭ

 

Японы залуу хос Хисаши Нишизава, Маи Накахара нэр хуримаа хийхээр төлөвлөсөн байжээ. Тэдний хурим 2007 онд байсан боловч сүйт бүсгүй болох Маи Накахара гэнэт бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Удалгүй түүний бие бүр муудаж шоконд орж ухаангүй болжээ. Тиймээс хуримаа хойшлуулж сүйт бүсгүйнхээ биеийг сайжиртал хажууд нь сахиж асарахаар Хисаши Нишизава шийдсэн байна . Сүйт бүсгүйгээ ухаан орохыг хүлээн үргэлж хажууд нь байсан бөгөөд бүлээн нойтон алчуураар нүүр гарыг нь арчин, хөлийг нь хослож байнга атгадаг байж. Мөн ээж аавдаа Маи Накахараг ухаан ортол асрах болно.

Түүнгүйгээр миний амьдрал юу ч биш. Би заавал түүнийгээ эхнэрээ болгоно гэж хэлдэг байжээ. Энэ мэт эмнэлэг гэрийн хооронд явсаар нэг мэдэхэд 7 жил өнгөрсөн байна. тэд өмнө нь 2 жил гаруй үерхсэн бөгөөд хуримынхаа урд өдөр ийнхүү сүйт бүсгүй нь өвдсөн юм. Цаг хугацаа өнгөрөх бүр эмч нар, ар гэрийнх нь Маиг явуулахыг хүсч буюугаа хэлдэг байж. Гэвч тэрээр би түүнийхээ ухаан орж дахин нэмээсэглэхийг харахыг хүсч байна. Түүнгүйгээр би амьдарч чадахгүй хэмээн хүлээж аваагүй гэнэ. Цаг хугацааны эцэст хайртай залуугийнхаа хайрын хүчээр Маи ухаан орж бие нь бага багаар мэдээ орж байжээ.

 

Ийнхүү 7 жил ухаангүй хэвтэрч байсан сүйт бүсгүйгээ хайрынхаа хүч, халамжаараа ухаан оруулсан Хисашигийн сэтгэл баяраар гийж хуримандаа бэлтгэж эхэлжээ. Залуу хосууд 2014 оны 12 дугаар сарын 21-нд хуримаа хийжээ. Бүтэн 7 жил залуу хосын хайрынхаа төлөө сэтгэлийн ямар их тэнхээ гаргасан, зүтгэсэнийг харсан хүмүүс уригдсан бөгөөд бүгд нулимс дуслуулан суужээ. Хисаши ч хайртай бүсгүйгээ хөл дээрээ босохыг харж өөрийн гэргий болгон авч буйдаа баярлан уйлсан байна. Тэдний түүхийг сонссон хэвлэлийнхэн хуримыг сурвалжилж агуу хайрын тухай нийтлэлүүд ар араасаа цуврах болсон байна. Одоо тэдний хайрын тухай ном бичиж эхэлсэн бөгөөд удахгүй уншигчдын гарт очих аж.

access_time 2017-10-09 11:32

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt