Хоол идсэний дараа хэзээ ч хийж болохгүй зүйлс

1Тамхи татах
Тамхи татах нь мэдээж хор хөнөөл ихтэй. Гэхдээ хоол идсэний дараа татах нь биед илүү ихээр сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал судсыг агшааж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг бууруулж, тамхи татах хүслийг улам бүр бадрааж, донтуулдаг юм. Хоол идсэний дараа тамхи татхад хэвлий хэсгээр өвдөлт мэдрэгдэж эхлэх бөгөөд үүнийг хүмүүс хоолноос боллоо гэж боддог боловч үнэн хэрэгтээ тамхитай холбоотой аж.

2Унтах
Хоол идсэний дараа унтмаар санагддаг. Гэхдээ та ингэж болохгүйг сайн мэдэх биз ээ. Хоолны дараа шууд унтвал хар дарж зүүдлэх, хоол шингэхгүй байхаас гадна хамгийн аймшигтай нь цус харвах эрсдэл нэмэгддэг болохыг Анагаах ухааны нэгэн сургуульд хийсэн судалгаагаар тогтоогджээ.

3Усанд орох
Та үнэхээр усанд орохыг хүсч байвал хоол идсэнээс дор хаяж нэг цагийн дараа орж болох юм. Эс бөгөөс цусны эргэлт удааширч, хоол шингэхгүй болсноор тухгүй байдал үүсдэг аж. Харин үүний үр дүнд та жин нэмж, ходоодны шархтай болохыг үгүйсгэхгүй.

4Юм уух
Хоол идсэний дараа ямар нэгэн зүйл уух нь тийм ч сайхан санаа биш. Ингэснээр ходоодны шүүсийг шингэрүүлж, хоол шингэхгүй болгодог байна. Харин та хоол идэхээс 40 минутын өмнө ус ууж болох аж.

5Жимс идэх
Хоол идсэний дараа шууд жимс идэх нь таны гаргаж байгаа том алдаануудын нэг юм. Энэ нь мөн л хоол боловсруулах системийг алдагдуулж, биед тухгүй байдал үүсгэдэг байна. Мэргэжилтнүүд хоол болохоос 1 цаг, хоол идсэнээс 2 цагийн дараа л жимс, жимсгэнэ идэж болно хэмээн мэдэгджээ.

access_time 2018-08-16 18:45

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt