Хоёр бөөрийг чинь эрхтний наймаачид мэс заслын аргаар авсан байна…

 

Наргиж цэнгэх дуртай нэгэн залуу байжээ. Ганцхан олдох залуу насанд “эрх дураараа амьдарна, яадгийн” гэж тэр дандаа хэлдэг байж. Нэгэн удаа тэрээр ууж, идэж наргиж яваад хэсэг дур булаам бүсгүйчүүдтэй танилцжээ. Тэдний найз залуустай ч бас танилцаж “зад наргиж” шоудав. Түүнд нэгэн бүсгүй таалагдаж дотно танилцаж гэнэ. Дараа өдөр нь тэр бүсгүй дахин нэг үдэшлэгт урьжээ. Залуу ч уухайн тас зөвшөөрөв. Тийн наргиж байтал бие нь нозоороод нэг л биш байлаа…

Залуугийн уух юманд нь нойрсуулах эм хийж, мөн мансууруулах тамхи татуулсан байв. Хэр зэрэг хугацаа өнгөрснийг бүү мэд, нэг л мэдэхэд ухаан ортол мөсөөр дүүргэсэн ванн дотор нүцгэн хэвтэж байлаа. Толгой нь эргэж, архи, эм, болон мансуурах бодисын үйлчилгээ гараагүй байв. Ванны өрөөний ханан дээр маш томоор ТҮРГЭН ТУСЛАМЖ ЯАРАЛТАЙ ДУУД!!! ТЭГЭХГҮЙ БОЛ ҮХНЭ!!! гэж уруулын будгаар бичсэн байв.

Залуу арайхийн босоод толинд харахад эхэндээ ямар нэгэн юм ажиглагдсангүй. Тэр өөрийнхөө гар утсыг олоод түргэн рүү залгаад “шоудах үедээ нозоороод нэг л биш байсан, мөстэй ванн-д сэрсэн гээд бүх нөхцөл байдлаа хэлээд түргэн дууд, тэгэхгүй бол үхнэ” гэж бичсэн байсан болохоор залгаж байгаагаа хэлэв.

Утас сонсож байсан хүн нуруугаа толинд харахыг зөвлөв. Залуу нуруугаа толинд хартал нуруунд нь хоёр урт шарх харагдаж байв. Гайхаад энэ тухай сандран хэлэхэд, оператор:

-Яаралтай ванн-даа орж хэвт! Удахгүй утсаар чинь байршлыг чинь тогтоогоод түргэн тусламж одоохон очно, залуу минь чи хүний наймаанд өртсөн байна. Хоёр бөөрийг чинь эрхтний наймаачид мэс заслын аргаар авсан байна. Мөснөөсөө гарч болохгүй шүү!!! гэх нь тэр…

Түүний очсон сүүлийн үдэшлэг зохиомол байсан бөгөөд хүний эрхтэн наймаалагчдын занга байжээ. Цаг зуурын зугаа цэнгэл, завхралыг заавал муу зүйлс дагалддагийн нэгхэн жишээ энэ буюу.
Эх сурвалж: Цахим хуудас

access_time 2017-10-09 11:28

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt