Ёооё амь авраарай (Өчигдөр орой болсон явдал)
Өнөөдөр үдээс хойш Богд ууланд гарахаар шийдэж Зайсангийн баруун тал Хөдөө аж ахуйн сургуулийн зүүн замаар явсаар Чингисийн өргөө амралтын газрын машины талбайд машинаа тавьж дээш алхлаа.
2 км гаран алхсаар 17.30 үед 1-р сандал буюу алхагчдын ярьдгаар 1-р шувууны “ресторан”-ы сандал дээр суун амсхийх үед хэн нэгэн сулхан ёолох шиг болов. Харуй бүрий болж ойр хавь сайн харагдахгүй байсан тул
-Хөөе зүгээр үү гэж хашгиртал тээр баруун дээрээс нэг залуу
-Амь авраарай гэж хашгирах нь сулхандуу сонсогдож байв.
Уулын модонд залуучууд нэг нэгээрээ тоглоод орилолдоод л явдаг тул гайхаад баруун тийш 20м (янзын эгц бас цас мөчир мод унасан) орчим яваад
-Хөөе чи зүгээр үү яасан бэ, хаана байна гэж дахин асуухад тэр дээрээс
-Туслаарай амь авраарай гэж сулхандуу хариулав.
-Яасан бэ, хэдүүлээ яваа юм бэ гэж асуухад хариулсангүй
1-р шувууны “ресторан”-аас чанх баруун тийш нилээн огцом 45-50 хэмийн налуу, зарим газраа 60-70 хэм налуу, бас бараг өвдөг хүрсэн цастай, унасан мод буттай тул алхах мөлхөх зэрэгцэн 30 орчим минут явангаа орилж нөгөө залуутай холбоо барьсаар ойртсоор…
Бас доор буй жимээр хүмүүс орой дээрээс бууж байж магадгүй гэж доошоо хандан хашгирсаар байтал хойноос залуу хүүхэн 2 мөн тэдний араас дагах 2 охинтой хэл авалцаж “тэр дээр нэг нөхөр тусламж гуйж хашгираад байна” байна гэдгийг ч хэлж амжлаа. Тэд ч миний хойноос мацав.
Дээш гарахдаа 10-20 алхаад л зүг чигээ олох гээд хашгирахад заримдаа хариу өгнө, заримдаа таг чиг эсвэл заримдаа баруун зүүн талд эсвэл холдоод чулуу хөөлгөөд байгаа мэт сонсогдоод байсан, одоо бодохнээ газрын бартаа хад чулуу модны байрлалаас шалтгаалаад янз бүр энд тэндээс хол ойроос сонсогдоод байсан бололтлой. Ямар сайндаа намайг гүйцээд миний хажуугаар өнгөрөх Аззаяад (харанхуй болж байсан тул түүнийг би таниагүй юм) болгоомжтой бай гэж анхаархуулхав, энд тэнд сонсогдоод байх шиг, чулуу хөөлгөөд холдоод байгаа биш биз, шоронгоос оргосон босуул хулгайч эсвэл нөгөө Капитроныг дээрэмдсэн нөхөр дулаан хувцастай утастай хүн дээрэмдэх гэж байхыг ч үгүйсгэх аргагүй л дээ гэж бас болгоомжилсон шүү
Бид мацаж зүтгэсээр дээр гарахад хар саарал ноосон малгай, гялгар ногоон куртка өмдтэй бээлийгүй залуу хүүхэд том том чулууны дунд цасан дээр хэвтсэн ёолж байлаа. Мөн бид 5-ын араас 2 эрэгтэй хамт явсан хүмүүсээ доор орхиод гарч ирсэн. Ингээд 7-уул хэвтсэн залууг доош жим хүртэл буулгахад дээш гарснаасаа илүү цагийг зарцуулав.
Түүнийг босгохоосоо өмнө хэвтээ байдлаар нь гар хөл бугуй бугалга шагай зэргийг барьж үзэхэд яс хугарсан байдал мэдэгдсэнгүй, нилээн чичирч даарч байхыг ажиглахад арай ч бүр хөлдөж мэдээ алдаагүй бололтой гэж бодов. Тэгээд түүнийг босгож авч явсан халуун цайнаасаа уулган доош явган аялагчдын жим хүртэл арайчүү буулгав. Би духны гэрэлтэй явсан тул буух замыг гэрэлтүүлж явах замдаа түргэн, цагдаа, онцгой 3-т утсаар хэл хүргэв.
Доош буух замдаа бидний аварсан ШУТИС-ын архитектурын ангид сурдаг Б.Сайнбуян гэх 18 настай хүүхэд маань:
-Би суумаар байна, толгой эргээд байна, түр зогсоё, хөлөө мэдрэхгүй байна, өглөө 8 цагт ууланд гарсан, хадан дээрээс хальтирч унаад нэг хэсэг ухаан алдсан тэгээд мөлхсөөр энд хүрсэн гэж байснаа би ер нь өчигдөр ууланд гарсан байхаа, хүмүүс их муухай юм дуудаад байхад ирэхгүй, гэр ойрхон 19-д байдаг тул утсаа орхисон гэх мэт зүйл ярьж явсан бөгөөд сүүлдээ нилээн сонин хачин яриад байсныг бодоход ухаан нь орж гараад байсан бололтой.
Энэ завсар цагдаа болон түргэнийхэн хэд хэдэн удаа над руу утасдаж тэр хүүхдийн гэрийн хаяг регистерийн дугаар зэрэг зүйлсийг асуусан боловч нөгөө хүүхэд маань зарим асуултыг ойлгохгүй хариулж чадахгүй чичирч даарсаар байв. Түүнийг ухаан алдуулахгүйн тулд бид элдэв асуулт тавьж ярилцаж сэргээх оролдлого бас аминдаа хийсэн.
Ингээд биднийг доор машины зогсоолд 200 м ойртоход түргэний эмч жолооч 2 угтан ирсэн. Ингээд 18-тай залуугаа бид түргэний тэргэнд хэвтүүлэн гэмтэл рүү явуулсан болно. 103-ын жолооч сүүлийн 200м зайд түүний баруун гараас сугадаж түшиж явлаа. Огцом руу мацахад мөн түүнийг дээрээс буулгаж 2 талаас нь өргөж явсан хүмүүс үнэхээр эцэж ядарсан байсан ч хүний амь аврахад ямар их сайхан энерги ирж сайхан мэдрэмж төрдөгийг бид бүгд амслаа.
Миний хойноос хамгийн түрүүн гарч ирсэн залуу бол 2004 онд Иракт дэлбэрэх бодистой ачааны тэрэгний жолооч террористыг буудан устгаж олон хүний амийг аварч байсан тусгай десантын хорооны дэслэгч Г.Аззаяа байлаа. Нэгэн хүний алтан амийг аврахад тусалж дэмжин гар бие оролцсон 10 хүндээ (жим хүртэл доош хамт буулгасан бас нэг залуу жим дээр хүлээж байсан 2 найз охинтойгоо 2-р шувууны “ресторан” орохоор явсан тул зургийг нь дарж амжсангүй ) талархал илэрхийлье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Scruff President Eric Silverberg: âStop Sharing Data With Nations Which Are Hostile to LGBTQ Individuals’
2023-03-26
-
3 astonishing methods to acquire Trust with a female
2023-03-26
-
Автобуснуудын цонх, ханыг угааж, суудлын бүрээсийг сольжээ
2023-03-25
-
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр таван бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2023-03-25
-
Украин дотоодын дрон үйлдвэрлэлээ эрчимжүүлнэ
2023-03-25
-
Жагсаалаас болж хаан III Чарльзын айлчлал хойшиллоо
2023-03-25
-
БНСУ-ын ЭСЯ-наас анхааруулж байна
2023-03-25
-
Нийтийн тээврийн Ч:61 чиглэлийн маршрутыг өөрчилж, хоёр байршилд автобусны буудал байгуулна
2023-03-25
-
Нийслэлд хүүхдийн 280 орчим тоглоомын талбайг угааж цэвэрлэжээ
2023-03-25
-
Францын ерөнхийлөгч телевизийн ярилцлагын үеэр зүүсэн цагаа нуугаад шүүмжлүүлжээ
2023-03-25
-
Apple компанийн гүйцэтгэх захирал Хятадын эдийн засгийн чуулганд оролцохоор Бээжинд иржээ
2023-03-25
-
Хилчид хээр талд осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ
2023-03-25
-
“Гурван сарын хугацаанд нэг аймгийн 20 иргэн 161 сая төгрөгөө залилуулсан байна”
2023-03-25
-
CU сүлжээ дэлгүүр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана
2023-03-24
-
Унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болжээ
2023-03-24
-
У.Хосбаяр: Туул гол руу хадагт ороосон бумба, архины шил, гялгар уутнаас эхлээд хаяж болох бүхнийг хийж байна
2023-03-24
-
Нөөцийн мах түгээдэг 43 тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй явуулдаг болжээ
2023-03-24
-
Олон улсын иргэний нисэхийн конвенцод нэмэлт оруулах протоколыг соёрхон батлав
2023-03-24
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа
2023-03-24
-
У.Хүрэлсүх: Хөвсгөл нууранд живсэн усан онгоц, машин техникийг 2024 он гэхэд бүрэн татаж гаргана
2023-03-24
-
“Apple” компани кино бүтээхэд жилд $1 тэрбумыг зарцуулна
2023-03-24
-
Орон нутгийн нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сард болно
2023-03-24
-
Хятадын ГХЯ: Тайванийн ерөнхийлөгч гэж байхгүй
2023-03-24
-
Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина
2023-03-24
-
Хавдрын эсийг Олон улсын сансрын станц руу илгээнэ
2023-03-24
-
ОХУ-ын арми 1940-1950 онд үйлдвэрлэсэн хуучны Т-54/55 танкуудыг Украин руу илгээж эхэлжээ
2023-03-24
-
Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөв
2023-03-24
-
Хойд Солонгос “цацраг идэвхт цунами” үүсгэх зэвсэг туршив
2023-03-24
-
The Science Of Monogamy
2023-03-23
-
FuckSwipe Review im Jahr 2020: Features , Positive , Nachteile
2023-03-23
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
101477 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
63672 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
53590 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
45553 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
43715 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
40241 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
34729 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
32747 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
32648 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
32103 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
31840 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
28675 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
28576 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
28503 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
28029 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
27904 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
27873 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
27740 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
25437 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
24303 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
23632 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
23447 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
23420 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
22943 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
22360 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
22347 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
22258 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
21960 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
21585 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
21384 Уншсан