Ганцхан Өдрийн Дотор Хар батганаасаа Салах 2 арга

Хар батга нь яалтчгүй хүн бүрийн хувьд жижиг гэлтгүй, сэтгэлийг нь зовоосон хүндхэн асуудлын нэг билээ. Арга чарга бүгдийг хэрэглэж үзсэн ч, дорвитой үр дүнд хүрэлгүй байсаар хамаг мөнгөө үрж байгаа бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ гэрийн нөхцөлд хар батгыг арилгах үр дүнтэй зөвлөгөөг хүргэж байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцана уу.

Вазелин болон гялгар уут

Халуун бүлээн усаар нүүрээ угаасны дараа вазелиныг хамар болон, хар батгатай хэсгүүдээрээ нимгэн жигд түрхэнэ. Ингээд гялгар уутаар бигнэж, халуун бүлээн алчуураар нүүрээ жин тавина. Ойролцоогоор 20 минут байлгасны дараа нүүрээ бүлээн усаар дахин угаагаарай. Арьсны нүх сүв нээгдсэн байх бөгөөд та хар батга сугалах маскыг тавих юм. Энэхүү аргыг сард 2 удаа хэрэглэх нь зохимжтой.

Зөгийн бал, лимон, элсэн чихэр

Зөгийн бал нь таны бодож байгаагаас ч илүү үр дүнтэй. Арьсны нүхжилтийг мэдэгдэхүйц багасгаж, царайг гэрэлтсэн тунгалаг болгодог юм. Үүний тулд цэвэр зөгийн балыг батгатай, асуудалтай хэсэг дээрээ нимгэн жигд түрхэж 5 минут байлгаад нүүрээ угаахад арьс үнэхээр гэрэлтсэн өнгөлөг болдог. Мөн нимбэгийг дундуур нь зүсэж, дээр нь багахан зөгийн балыг түрхэж, батгатай хэсгээ тойрог хэлбэрээр иллэг хийж болох юм. 7 хоногт 1 удаа хэрэгжүүлэхэд хар батга мэдэгдэхүйц багасах болно.

access_time 2018-08-14 11:08

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt