Баруун талаараа унтаж болохгүй шалтгаан

1.Баруун талаараа унтах үед тунгалгийн булчирхай дарагддаг байх нь. Тийм учраас тунгалгийн булчирхайн эргэлтэд сайн нөлөө үзүүлэхийн тулд зүүн талаараа унтахыг зөвлөж байна.

2. Зүрхэнд сайн. Та баруун талаараа унтах үед зүрхний хэм тодорхой хэмээр алдагддаг. Харин зүүн талаараа унтсанаар зүрх рүү шахаж байгаа цусны эргэлтэд сайн нөлөө үзүүлж тайван унтахад нөлөөлдөг байна.

3. Хоол боловсруулалтад сайн нөлөө үзүүлнэ. Таныг унтаж байх үед гэдэс ходоодонд хоол боловсруулах үйл ажиллагаа явагдаж байдаг. Харин баруун талаараа унтах үед үүнд саад учруулдаг байна. Зурагт үзүүлсний дагуу баруун талаараа унтах үед хоолны үлдэгдэл тунаж унтаж байхад цээж хорсгоход хүргэдэг байна.

4. Цусны эргэлтэд сайн. Хүний бие тасралтгүй цусны эргэлтээр явж байдаг. Харин баруун тал руу харж унтаснаар гол судас судлууд дарагддаг байна.

5. Хүний биеийн ерөнхий бүтцэд эерэг нөлөө үзүүлдэг. Цус цэвэршүүлэлт, ходоодны үйл ажиллагаа гээд унтаж байх зуур таныг маргааш эрч хүчтэй босох, өглөөг угтахад зориулан бие өөрийгөө амрааж бэлдэж байдаг. Үүнд зүүн талаараа унтах сайн нөлөө үзүүлдэг байна.

access_time 2018-08-10 15:02

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt