Лаврын навчин түрхлэг нурууны өвчин анагаана!

Остеохондроз буюу үе шохойжсоноор нуруу өвддөг. Нурууны өвчлөл, зовиурын шалтгааны 80 гаруй хувийг остеохондроз эзэлдэг.

Удсан остеохондрозыг эмчлэхэд лаврын навчин түрхлэг нэн тустай. Бүр эмийн сангаас элдэв түрхлэг худалдаж авснаас, гэрийн нөхцөлд лаврын навчин түрхлэг бэлтгэн хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Лаврын навчийг нурууны өвчинд дараах хоёр янзаар /гадна, дотор/ хэрэглэж болно. Үүнд:

1. Лаврын тос
1 хоолны халбага жижиглэн хэрчсэн лаврын навчийг 1 аяга оливын тосонд хийж хутгаад, дулаан газарт 15 хоног хадгална. 15 хоногийн дараа тосон түрхлэгийг хэрэглэж болно. Ингэхдээ орой унтахаасаа өмнө өвчтэй хэсэгтээ сайтар иллэг хийж түрхээд, салхи авахуулалгүй хононо.

2. Лаврын ханд
1 цайны халбага жижиглэн хэрчсэн лаврын навчин дээр 1,5 аяга буцалсан халуун ус хийнэ. Бэлдмэлээ халуун саванд 4 цаг байлгаж хандлаад, шүүнэ. Хөргөсний дараа лаврын хандаа 12 цагийн дотор бага багаар хувааж ууна. Нэг удаагийн курс эмчилгээ – 4 хоног үргэлжилнэ.

access_time 2018-08-10 15:00

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt