Дараах бэлдмэлийг хэрэглэснээр 4 хоногт 4 кг хасах боломжтой…

Хэрэв та энэ зөвлөгөөг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлвэл 1 сарын дотор 12 кг жин хасах боломжтой гэдгийг хоолны технологичид амлаж байна.

Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн нь илүүдэл жингийн гол эх үүсвэрийн нэг. Тиймээс эрүүл, зөв хооллолт сонгох нь илүүдэл жингээ хасах эхний алхам юм шүү! Мөн биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөнийг ч орхигдуулж болохгүй!

Мөн дараах бэлдмэлийг давхар хэрэглэснээр, долоо хоногийн дотор та 4 кг жин хасч, бэлхүүсээрээ 16 см хүртэл нарийсах болно!

Орц:
– өргөст хэмх /дундаж урттай/ – 1 ш – цэвэрлэж, жижиг хэмжээтэй хэрчинэ,

– цагаан гааны үндэс – 1 цайны халбага – үрж нунтаглана,

– гааны шинэхэн навч – 12 ш,

– хатаасан гаа – 1 цайны халбага,

– ус – 8 аяга.

Хэрхэн бэлтгэх вэ?
– Бүх орцоо саванд хийж хутгаад, хөргөгчинд хийж хонуулна.

– Энэхүү “ид шидтэй” бэлдмэлээс хоногт 4-5 аягыг ууна.

– Өглөөний цайны өмнө өлөн илгэн дээр уувал илүү үр дүнтэй.

– Энэхүү бэлдмэлийг 4 хоног дараалан хэрэглээд, 7 хоног завсарлах хэрэгтэй.

– 7 хоног завсарласны дараа дахин 4 хоног ууж хэрэглэж болно.

Шинэхэн өглөөг “жин хаях” гайхалтай бэлдмэлээр эхлүүлээрэй!

access_time 2018-08-10 14:56

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt