Ходоодны шархыг нэг сарын дотор эмчилсэн минь

Ax маань 10 гаруй жил ходоодны шархтай явсан. Үүнээс болж ажилаасаа ч хүртэл гарсан. 2-3 удаа эмнэлэгт хэвтэхээс гадна гэрээрээ байнга эмчилдэг байв. Тэгсэн хэрнээ л дээрдэх биш улам дордсоор л байсан. Хоолонд дургүй болж жигтэйхэн турж эцэж биеийн хүчний ажил байтугай явахдаа хүртэл хэцүү байв. Ернь л дордсоор дордсоор хүний гарт орсон гэж хэлж болно. Бид бодож хагалгаа хийлгүүлэхээр шийдэв. Тэгтэл маргааш эмч дуудаж уулзаад бид ахад тань хагалгаа хиймээргүй байна бие нь хэтэрхий сул байна. Та нар гэрээр эмчилгээ хийлгүүлбэл яасан юм гэсэн. Тэгээд ходоодны шарх их хүндэрсэн байсан нэг хүнд хэрэглэсэн ачтай жорыг надад өгсөн юм. Тун энгийн жор.

Би бүдүүн ширхэгтэй үрүүлээр үрсэн зөгийн жилий 10 грам, давсгүй цэвэр цөцгийн тос 100 грамыг авч гал дээр хайлуулаад. Хайлж дуустал хутгана. Бэлэн босон бэлдмэлийг шилэн саванд юүлж 10 минут байлгана. Дараа нь нэгэн жигд холигдсон бэлдмэл болтол нь хутгаад өдөрт 3 удаа 1 цайны халбагыг 1 стакан хөөрүүлсэн сүүнд хутгаж ууж байсан. Энэ сүүндээ 1 цайны халбага зөгийн бал хийнэ. Бэлдсэн эмээ ууж дуусаад 7 хоног завсарлаад эмчилгээг дахин үргэлжлүүлсэн. Сарын дараа эхогоор харуулсан эмч дуу алдаж Нүдэндээ ч итгээгүй …Чи хоёр ч шархтай байсан байж яаж нэг сарын дотор эмчилж чадав аа гэж байсан. Үүнээс хойш ходоодны шарх ахыг маань зовоогоогүй. Ходоод гэдэс эвгүй оргивол тэр даруйд нь нөгөө гайхалтай эмийг бэлдэж уулгадаг.
ҮХЭЛД ХҮРГЭХ ХОРТОЙ ХҮНС!!!
Хүний эрүүл мэндэд нэн хортой, үхлийн аюултай өвчин үүсгэх эрсдэлтэй хуванцар материалаар хийсэн 9 бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна. Учир нь манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг Хятадаас импортолж авдаг. Иймээс урд хөршөөс импортлогддог хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа болгоомжтой хандахыг анхаарна уу.

Хуванцраар хийсэн цагаан будаа
Манай улс жилд 40 гаруй мянган тонн цагаан будааг есөн улсаас оруулж ирдэг аж. Тэдгээрийн 50 орчим хувийг Хятад улсаас оруулж ирсэн цагаан будаа бүрдүүлдэг байна. Тэгвэл урд хөршид цагаан будааг пластик, хуванцар материалаар хийх болсон тухай гадаад болон дотоодын хэвлэлүүд бичих болжээ. Гурван аяга хуванцар будаа идэхэд нэг гялгар уут идсэнтэй тэнцдэг байна.

Хуурамч өндөг
Хятадын вэб сайтуудад хуурамч өндөг үйлдвэрлээд өдөрт 70 ам.долларын орлого олох боломжтой хэмээн сурталчилсан видео бичлэгүүд цөөнгүй байдаг. Хятадууд алгиний хүчил, желатин, кальцийн хлорид, ус болон будагч бодис ашиглан хуурамч өндгийг хялбар хийдэг бөгөөд кальцийн карбонатаар өндөгний хатуу хальсийг хийдэг байна. Ийм хуурамч өндөг идвэл ой санамж муудаж, сэтгэцийн олдмол өвчтэй болох эрсдэлтэй аж.

Үйлдвэрийн давс
Үйлдвэрийн давсыг урт хугацааны турш хүнсэнд хэрэглэдэг давс хэмээн худалдаалж байсан. Уг давс нь хүний бие махбодь хийгээд сэтгэхүйд нэгэн зэрэг хортой төдийгүй нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байна.

Хятад сармис
Хятадын фермерүүд хөдөө аж ахуйд ашиглахыг хориглодог пестицид хэмээх бодисыг түгээмэл ашигладаг гэнэ. Пестицид нь ургамалд хөнөөлтэй шавьж, нян, өт хорхой, мэрэгч амьтдыг устгаж, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг нийлэг бодис юм. НҮБ-аас мэдээлснээр, энэ хорны хэрэглээ сүүлийн 45 жилд 450 дахин нэмэгдэж, жил бүр 20 мянган хүн пестицидээс хордож нас бардаг аж. 40-80 мг пестицид үхэлд хүргэх аюултай байдаг гэнэ. Түүнчлэн хөрсөн дахь мөнгөн ус, хүнцэл, төмөрлөг элемент зэрэг хүнд металлын хэмжээ тав дахин нэмэгдсэн болохыг 2014 онд Хятадын Засгийн газраас гаргасан албан ёсны тайланд дурьджээ. Иймээс Хятадад тариалсан сармис болон бусад хүнсний ногоо хүний эрүүл мэндэд хортойг судлаачид анхааруулсаар байна.

Цементээр хийсэн хушга
Хүний биед олон төрлийн ач холбогдолтой хушгыг ч хуурамчаар үйлдвэрлэх болжээ. Хушганы ясыг дахин ашиглаж дотор нь цемент хийж худалдаалах, хил давуулсан хэрэг Хятадад цөөнгүй гарчээ.

Бэлэн гоймон
2011 онд Хятадын Жуншань хотод 5.5 тонн хуурамч гоймон үйлдвэрлэсэн хэрэг гарч байжээ. Бэлэн гоймонг өнгө оруулагч хорт бодис, хатуу парафин ашиглан үйлдвэрлэж байсан нь мөрдөн байцаалтын явцад ил болсон байдаг аж. Энэ нь хуурамч гоймонтой холбоотой ганцхан жишээ юм.

Үхрийн мах
Урд хөршид үхрийн мах нэлээд үнэтэй байдаг. Иймд Хятадын зарим ресторан гахайн махыг химийн бодис ашиглан 90 минутын дотор үхрийн махтай адилхан амттай болгодог гэнэ. Ийм хуурамч үхрийн мах идсэн тохиолдолд удаан хугацааны турш хордлогод орж улмаар хорт хавдар тусах магадлалтайг эмч нар анхааруулжээ.

Вандуй

Хятадаас экспортлодог хуурамч бүтээгдэхүүний нэг нь ногоон вандуй юм. Хуурамч вандуйг шар буурцаг, өнгө оруулагч бодит, цайруулагч болгон ашиглах зориулалттай натрийн метабисульфит ашиглан хийдэг аж. Ногоон вандуй өмөн үүгээс сэргийлэх ач холбогдолтой хүнс. Гэвч хуурамчаар үйлдвэрлэсэн ногоон вандуйг чанах үед өнгө оруулагч бодис нь ялгардаг бөгөөд уг хүнсний бүтээгдэхүүн нь хүний биед маш хортой гэнэ.

Сүү орлуулагч хүүхдийн тэжээл
Хуурамчаар үйлдвэрлэсэн сүү орлуулагч нэмэлт тэжээл нь хүүхэд өсөж торних үед толгой нь мэдэгдэхүйц томорч, биеийн бусад хэсэг нь аажмаар доройтоход хүргэдэг хорт бодисуудыг агуулдаг гэж Хятадын онлайн вэб сайтуудад бичжээ.

access_time 2018-08-10 14:48

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt