ДРОЖЖ ИДВЭЛ ЦАГААН ХОРХОЙ, ШИМЭГЧТЭЙ БОЛОХ НӨХЦӨЛ БҮРДДЭГ…

Хүний бүх архаг өвчний 70% нь биедээ шимэгч, мөөгөнцөр, нян, вирус тээснээс болдог гэж сүүлийн үеийн топ эмч нар үзэж байна. Бид 1990 оноос хойш Данбаоли хэмээх дрожж хэрэглэж ирсэн. Гэтэл энэ нь лабориторийн аргаар гаргаж авсан халуунд тэсвэртэй мөөгөнцөр бөгөөд биеийг хүчиллэг болгосноор шимэгч олшрох таатай нөхцлийг бүрдүүлдэг. Урьд нь дрожж байхгүй байхад эмээ маань содоор исгэсэн боорцог, мантуугаар биднийг өсгөсөн.

Монголын төрөх эмнэлгийн практикт “90-ээд оноос хойш төрсөн охид хүүхнүүд бие султай, голцуу кесар хагалгаагаар төрдөг, Харин 70, 80-аад оны хүүхнүүд бол гайгүй төрцгөөчдөг” гэж ярилцах юм билээ. Би багадаа хөдөө очоод цагаан хорхойтож үзсэн. Эмээ маань хошногонд саримс ганц удаа чихээд л бид нар эдгэчиж байсан санагдана. Гэтэл одоогийн хүүхдүүд, насанд хүрэгчид аптекийн эм авч уугаад ч дахин дахин цагаан хорхойтоод байх нь элбэг болж. Үүнийг би дрожжноос болсон гэж үзэж байна.

1990 оноос өмнө Талх Чихрийн комбинат оросоос хмель (зөрөг цэцэг) оруулж ирж боов, талхаа исгэдэг байжээ. Дээр үеийн төгрөг 20 мөнгөний талх ямар сайхан амттай байлаа даа! Одоогийн талх бол гэрт 2,3 хоноод л хөгцөрчихдөг. Энэ бол мөөгөнцөр. Үүнийг идэхэд биед яг л ийм урвал явагдаж байгаа гэдгийг ойлгоорой! Дрожжгүй талх бол хөгцрөлгүй олон хонодог. Квас, пивыг ч бас дрожжоор исгэдэг.

Дрожжны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Диваажингийн гал тогоо” гэдэг цагаан/ногоон хоолны номон дээрээс уншаарай! Энэ номонд монголчуудыг идэж сурсан бууз, хуушуур, хуйцаа, борщ, гуляш, төмсний хучмал зэрэг бараг бүх хоолны жорыг эрүүл хэв маягаар бодож хэвлүүлсэн байгаа. Энэ номыг номын дэлгүүрүүд, Ловинг Хат, Говинда дээр борлуулж байгаа.

Мөн Ловинг Хатууд одоо хүртэл мантуун бууз, пирошкиг дрожжоор исгэж хийж байгаа тул та бүхэн үүнээс өөр хоол захиалж идэж байгаарай! Энэ талаар бусдадаа сайн хэлж ойлгуулцгаая!
Бид өөрсдөө дрожж худалдаж авахаа болилоо ч хүүхдийн цэцэрлэг, сургууль дээр дрожжтой хоол хүүхдүүдэд маань идүүлээд байна. Тийм болохоор та бүхэн Share хийхийг хүсье!
ЭРҮҮЛ БИЕТЭЙ, САРУУЛ УХААНТАЙ МОНГОЛЫГ ЦОГЦЛООЦГООЁ!

access_time 2018-08-10 14:47

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt