Шувууны үүр хөндөөд хараалд идэгдэж, өөрөө хүртэл “шувуу” болжээ
Говь нутгийн жижиг суманд итгэхийн аргагүй ч ийм нэгэн явдал болжээ. Жигтэй сонин явдлыг нүдээр үзэж, өөрийн биеэр айдас хүйдсийг нь тээж явсан амьд гэрч нь байна. Тэднийх сумын төвийн ойролцоох “Тэжээлийн фонд” нэртэй баахан юм хураасан том хашааг манадаг байжээ. Яг хаяа дэрлэсэн хөрш айл байгаагүй ч холхон саахалтын зайд хэд хэдэн айл байж.
Гурван охин нь хичээлдээ явж, эхнэр, нөхөр хоёр амьжиргаандаа нэмэр болгох гэж модоор жижиг сандал, ширээ хийдэг байв. Уг нь удмаараа гарын ур дүйтэй учраас Мягмарыг “Уран” гэх үг дагалдах нь бий. Гэхдээ түүнийг сайн мэдэх нэг нь ингэж дөвийлгөдөг бол дээрэнгүүдүү, шооч за тэгээд олонхи нь л “Майжиг” гэнэ. Бүр сүүлдээ Мягмар нэрээ мэдэхээ больж, “Майжиг”-таа дасчихжээ.
Хоёр идэхгүй, хоосон хонохгүй өөрсдийгөө болгоцгоон амьдарч, 14 жилийг туулсан тэднийх нэг л өдөр сүүдэрт дайруулсан мэт сүйрэлд автсан байна. Цоо эрүүл, инээж, хөгжилдөөд гүйж явсан том охин нь гэнэт хорвоог орхин уй гашууд умбуулж орхижээ. Гишгэх газар нь хатуудаж байсан тэр үед Цэрэнхандын ухаан санаа самуурч нэг л биш болсон байна.
Настай ээж нь амьд сэрүүн байсан тул түүнийг өөрийн арга домоор эмчилж, эдгэрүүлжээ. Харин нөхөр нь гэрийн бараа харахаа болин овоо, толгод дамжин хэсүүчилж явах болжээ. Өдөр нь ингэж тэнэж явахыг харсан хүмүүс “Мань Майжиг солиорчихож. Ан амьтан шиг дуугараад, үсэрч цовхроод байнга л шувуу хөөж, тоглож явдаг болчихож. “Чи юу хийж яваа юм?” гэж асуусан чинь “Би эхнэр, хүүхдээ салхилуулж явна” гээд ярзайтал инээж байна лээ. Энэ муу Цэрэнханд бие нь сайжирсан ч Мажиг ийм болчихдог, бас хачин хэрэг ээ” гэж амнаас ам дамжуулан ярьцгаах болжээ. Энэ яриаг сонссон эхнэр нь:
– Чи чинь яачихаад хөдөө, хээр тэнэж, орилж, цовхчоод яваа хүн бэ? Талийгаач болсон охины минь яс өндөлзөх байгаа даа. Үхсэний араас гиюүрч, ингэж явахаа боль. Үлдсэн хоёрыгоо хүн шиг авч явах минь гэж үглэхэд:
– Чи надтай юу ч битгий ярь. Би охиноо заавал босгож ирнэ… хэмээх ихэд унтууцсан байна. Үүнээс хойш Мягмарт юу ч хэлэхээ больж, орсон ч, гарсан ч нөхрийгөө хаана яаж яваа бол гэж харуулдан, дотроо “Ингэж амьтан хүний амны бай болж явах гэж” хэмээн шаналдаг байжээ.
“Майжиг босоо ороолон болжээ” гэсэн цуурхал дэгдэхтэй зэрэгцэн тэдний ойр хавийн айлууд үгсэн тохирсон юм шиг нүүгээд явцгаасан байна. Хар нутаг сахин хоцорсон Мягмарынх гаднаас нь харахад таван ханатай цагаан гэр нь дүнхийн харагдавч доторхи амьдрал нь ойлгомжгүй болсон байлаа. Цэрэнханд гэрээ ачаалж, хоёр охиноо аваад нүүгээд явчихмаар санагдсан ч “Нэгийгээ албин өвчтэй юм шиг болчихоод байхад нь ийм зан гаргавал амьтан хүн муу хэлэх байгаа даа… Хүнд гэмгүй мөрөөрөө явдаг энэ хүн муу охиноосоо хойш ийм болчихлоо” хэмээн санааширч, гэртээ орж ирсэн үед нь Мягмарыг аргадаж:
– Энэ амьдралаа хүн шиг явж байгаад дуусгах арга алга уу?
гэж өвдөг сөхрөн гуйдаг байжээ.
Өдөржин хээр тэнэж, хаана хоноглодгийг ч бүү мэд, гэртээ ч ирж хонохоо больсон Мягмар хачин царай зүстэй юм хааяа ирэхээрээ шувууны өд, сангас өврөөрөө дүүрэн чихчихсэн, хир дагандаа баригдсан юм байх атлаа:
– Би охиноо босгож ирнэ. Миний охин удахгүй ирнэ гэж аавдаа хэлсэн… гээд тачигнатал инээдэг байв. Эсвэл шувуу харахаараа дав, дав хийж босч, дагаж гүйгээд хачин дуу авиа гаргаж, өөрийгөө зүдрээх авч түүндээ түүртсэн шинжгүй инээх аядаад л явна.
Тэгэхэд нутгийнхан нь “Нөгөө Майжиг лүд чинь шувууны хэл мэддэг болсон гээд муухай хашгичаад явах болж. Оршуулгын газраар тэнэсээр яваад дайрлагад өртсөнөөс зайлахгүй. Охиныхоо шарилын дэргэд унтдаг болсон гэнэ лээ. Харц нь өөрчлөгдөөд, явдал нь, дуу авиа нь хүртэл хүн төрхнөөс өөр болж. Яажшүү нэг юм насыг барах юм бол оо?”
хэмээн шогширцгоож, Цэрэнхандаас хүртэл нүүр буруулан дайжих болсон ажээ. Тэр бүү хэл, сургууль дээр хүүхдүүд “Аав чинь галзуурчихсан юм уу?”
гээд шоолоод байна гэж ахлах ангид суралцдаг охид нь гомдоллоцгоох болжээ.
Бараг сар шахам гэртээ ирээгүй ч “Энд сууж байна… Шөнө болохоор хамаг хувцсаа тайлчихаад шарил дундуур гүйдэг болсон гэнэ… Майжигийг харангуутаа түүн дээр очиж өвөр дээр нь суудаг нэг хэрээ байна…” гэсэн яриа үргэлжилсээр… Цэрэнханд үдэш орой болсон хойно гэрээсээ гарч, алхсаар яваад “Оргох болсон” том хадны ойролцоо очжээ. Тэгтэл сарны гэрэлд тодоос тод харагдах нөхөр нь сөхрөөд суучихсан, өвөр дээрээ яах аргагүй нэг том хэрээ тэврээд, яг л нэг шувуу шиг чанга чанга дуугараад байжээ.
Хүйтэн хөлс нь дааварлаж, айдас нь түүнийг хөдөлгөөнгүй болтол дарсан хэдий ч “Миний л хань… Намайг яах ч үгүй” хэмээн өөрийгөө зоригжуулсаар байж. Тачигнатал инээж бас уйлж, хачин дуу авиа гаргаж байснаа хөл нүцгэн бололтой газар алгадах чимээ гаргасаар гүйгээд алга болжээ.
Араас нь яаран алхсаар өнөөх айдас агуулж, амьтан хүн жийрхээд байдаг цогцос тавьдаг толгойн ард очсон байна. Энэ үед эмэгтэй хүүхдийн уйлах дуу сонсогдож, хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй жигтэйхэн олон шувууд бөөгнөрөлдөөд муухай дуугаралдах нь айж яваа эмэгтэйн хөлийг тушчих шиг болжээ. Тэгтэл:
– Гүүг, гүүг… хэмээн нөхрийнх нь дуу гарч, нөгөө олон шувуудын дунд хаашаа ч гарч чадахгүй тал талаас тоншуулж байгаа нь харагджээ.
Цэрэнханд очих гэсэн боловч урагш алхаж чадаагүй байна. Ингэж буцаж гэртээ очоод, суугаагаараа шахам үүр цайлгасан эмэгтэй өвгөн ламынд бараалхжээ.
“Танайд шувууны хараал гэж айхтар буулт дайрчээ. Талийгаач охин чинь шувууны хараал туссан хүнээс болж амиа алдаж. Нөхөр чинь шувуутай “нөхцсөн” нь цаанаасаа ирсэн дайрлага байна… Одоо ч их хатуу юм учрах нь” гэжээ. Цэрэнханд тугалтай үнээ, хэдэн хонио өргөн барьж байж хариулга засал хийлгэсэн байна. Гэвч Мягмар юу болж байгааг эс тоосон учраас “Гэртээ байж байгаад номын дуу сонсч үз” гэсэн эхнэрийнхээ арга ядсан гуйлтыг ч эс тоожээ.
Цэрэнханд аргаа барж, хоёр охиныхоо хувь заяаг бодсондоо өөр сум руу шилжиж нүүсэн байна. Мягмар ах, дүү нар олонтой мөртлөө төрсөн ахан дүүс нь ч тэднийг эргэж тойрох нь байтугай үүдээрээ шагайхаа больсон мөртлөө нүүгээд явлаа гэж нэг эгч нь уурлаж, зуух янданг нь хүртэл хэмхэлж, түрэмгийлжээ.
Энэ бүхнийг, ер нь амьтан бүхний ад шоо үзсэн дарамт үзэн ядалтыг тэсэн ядаж, бүтэн гурван жилийг өнгөрүүлсэн байна. Өөр суманд очиж суурьшаад овоо төвхнөж байсан үед нь Мягмар хачин жигтэй царайтай амьтан гэртээ ирсэн байна.
Нүд нь хөдлөх төдийгөөс өөр амьд байгааг нотлох, хүн гэх аргагүй болсон байжээ. Цэрэнханд урьдынх шигээ аргадаж, хир тоосыг салгах гэж хичээсэнгүй. Харин ч Мягмарыг харахаас уур нь хүрч, дотор нь давчдаад хэцүү байжээ. Гэвч засал, номын хүчээр “Хүн шиг болох болов уу?”
гэсэн итгэлийнхээ хүчээр нөхрийнхөө аяыг харзнаж байжээ. Шөнө ч унтахгүй, өдөржин гиюүрэн суух Мягмар гэнэт хашгиран босч ирснээ:
– Чи шувуу биш юм уу?
Шувуу, шувуу… гэж хачин муухай аялгаар хэлснээ: “Гуаг, гуаг…” хэмээн орилж, эхнэрийгээ барьж авсан байна.
Цэрэнханд түүнийг унахад гарт нь их хатуу эвэрлэг юм тааралдахыг л мэдэрсэн байна. Гэвч хэргийн газрын үзлэг, цогцост хийсэн шинжилгээгээр хоолой, багалзуурт гарын мөр үлдсэн” гэж гарсан учраас тэрбээр хүн амины хэрэгтэн болжээ.
Болсон бөгөөд тэр үедээ огт тоогоогүй өнгөрүүлсэн нэг явдлыг Цэрэнханд хэзээ хойно санасан гэнэ. Нэг өдөр талийгаач Мягмар жигтэйхэн хачин царайтай юм хацраа зулгалж, халцалсан юм иржээ. Яасан, ийсэн гэж асуухад “Юу ч болоогүй” гэхээс өөр юм хэлээгүй байна.
Харин том охин нь “Аав шувууны үүр эвдээд, шувуунд алгадуулсан” гэж ярьж байсан аж. Тэгэхээр шувууны хараал хүрсэн гэдэг нь байж болох бөгөөд шувуу хөөж, дагаж гүйж, шувуу бараадан хөдөө хээр амьдрах болсон нь түүнтэй холбоотой байж гэдэгт итгэдэг байна.
“Шувууны хараал” гэгчийн балаг ийнхүү нэг айлыг бүрэн хорложээ. Эх сурвалж www.wikimon.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
ОХУ-ын тэрбумтнууд “Yandex”-ийн 51 хувийг $7 тэрбумаар үнэлэн худалдан авч магадгүй
2023-05-22
-
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд осол гарч, нэг хүн бэртжээ
2023-05-22
-
Шороон шуурганы улмаас автомашинд гэмтэл учирсан бол хохирлоо барагдуулж болно
2023-05-22
-
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Дээд түвшний уулзалтад оролцож байна
2023-05-19
-
Шуурганаар 38 айлын хашаа нуран, дээвэр хууларч, цахилгааны утас гэмтжээ
2023-05-19
-
“Burberry” АНУ-д эрэлт буурсныг мэдээлснээр хувьцааны ханш нь унав
2023-05-19
-
Автомашин түр зогсох үед буугаад сураггүй болсон хүнийг нисэх буудлаас олжээ
2023-05-19
-
“Их-7”-ийн бүлэг ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж, шинээр хориг тавина
2023-05-19
-
Эхоны зүүний хатгалт, биопси шинжилгээний 70 хувийг ЭМД-аас хөнгөлнө
2023-05-19
-
Францын Ерөнхийлөгч Макроны Монголд хийх айлчлал ням гарагт эхэлнэ
2023-05-19
-
Монгол, Чех улсууд эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллана
2023-05-13
-
Гуурсан хоолойн эмтэй сорилын 70 хувийг даатгалаас хөнгөлнө
2023-05-11
-
Хөвсгөл аймаг манай улсын нийт ойн сангийн 40 хувийг бүрдүүлдэг
2023-05-11
-
“Airbnb”-ийн орлого шинжээчдийн хүлээлтэд хүрээгүйгээс хувьцааны ханш нь уналаа
2023-05-11
-
ОБЕГ-аас цэцэрлэгийн ажилчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгов
2023-05-11
-
Байгаль хамгаалагчдыг АНУ, Австрали, Канад зэрэг улсад бэлтгэнэ
2023-05-11
-
Драмын театрын зогсоолын үйл ажиллагааг энэ сард зогсоож, тохижуулахаар шийджээ
2023-05-11
-
АНУ-ын Мичиган мужийн ойд төөрсөн хүү хоёр хоног цасаар амь зууж байжээ
2023-05-11
-
Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй
2023-05-11
-
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг тодруулав
2023-05-11
-
Финландын Ерөнхий сайд нөхрөөсөө салах өргөдөл гаргажээ
2023-05-11
-
“Victoria’s Secret”-ийн загварын шоу энэ намар эргэн ирнэ
2023-05-10
-
Орхон аймагт 24 цагийн үйлчилгээтэй “Цахим төв” ашиглалтад орлоо
2023-05-10
-
Ирэх долоо хоногоос ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
2023-05-10
-
Зуслангийн гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулна
2023-05-10
-
Үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх УИХ-ын гишүүний хэргийг шүүхэд шилжүүлэв
2023-05-10
-
Шүүхээс Трампыг бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэж хохирогчид $5 саяыг төлүүлэхээр боллоо
2023-05-10
-
АТГ эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2023-05-10
-
Монголын оюун ухааны академийн хүүхдүүд олон улсын тэмцээнээс 12 медаль хүртжээ
2023-05-10
-
ОБЕГ-ын нисдэг тэрэг өнөө өглөө осолджээ
2023-05-10
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
101583 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
63806 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
53712 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
45615 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
43824 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
40366 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
34838 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
32867 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
32765 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
32216 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
31963 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
28738 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
28682 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
28602 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
28149 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
27977 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
27976 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
27832 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
25537 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
24381 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
23715 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
23512 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
23483 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
23043 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
22483 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
22448 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
22355 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
22044 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
21674 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
21476 Уншсан