Хамгийн түрүүнд би хүүгээ тэврээд гүйж байхдаа битгий битгий битгий…

 

 

Өнөөдөр бол 8 сарын 20-ны өдөр энэ л өдөр би 2 жилийн турш дээрээ нортол уйлж сууна учир нь энэ өдөр миний амь амьдралыг 1 л мөчийн дотор юу ч гүй болгож аз жаргалыг минь аваад явсан юм. Энэ өдөр бол уг нь миний хайртай нөхрийн төрсөн өдөр болдог байсан юм л даа. Тэртээ 2 жилийн өмнө би хүү нөхөр 2-н хамт амьдардаг байлаа. Нөхөр бид 2 10 жилээсээ л үерхэж байгаад гэр бүл болсон тэгээд үнэхээр аз жаргалтай амьдарч байлаа. Тэгээд удаачгүй хүүтэй болж бид 2 гэрлэлтээ баталгаажуулж хүүдээ Амин-Эрдэнэ гэж нэр өгч билээ. Тэгээд бид 3 аз жаргалтай хангалуун л амьдарч байсан.

Тэгээд энэ л өдөр болж нөхрийн маань төрсөн өдөр бид 3 гадуур хооллож харих замдаа нөхөр хүү 2-оо машиндаа сууж бай гээд дэлгүүр орохын завдалгүй миний 2 амин эрдэнэ нүдэн дээр минь хорвоог орхиж энэ хорвоог санаж сарвайх юуч гүй үлдсэн юмдаа. Хамгийн түрүүнд би хүүгээ тэврээд гүйж байхдаа битгий битгий битгий… гэж бурханаас ямар их гуйсан гээч тэгсэн ч миний амь амьдрал хүү маань миний гар дээр хорвоог орхиж дөнгөж 2 настай миний жаахан хүү шүү дээ тэр маань хэнд ч муу зүйл хийгээгүй байтал тэнэг баян залуугийн буруугаас болж юу ч мэдэхгүй жаахан үр минь хорвоогоос яваад өгсөн юм. Тэр л мөчид үгүй ээ бурхан минь энэ зүүд бол хурдан сэрмээр байна гэсэн ч энэ бодитой одоо болтол миний жаахан хүү яаж миний гар дээр амьсгаагаа хурааж байсанг дандаа зүүдэлж өглөө бүхнийг нулимстай нүдтэй сэрдэг болсондоо.

Тэгээд хүүгээ алдсан би нөхрөө эрэн хаа сайгүй хашигарч нөхрөө дуудахад тэр маань бас л баян залуугийн ЛАНД100-гийн дугуйн доор эцсийн амьсгалаа хурааж байсан юмдаа. Нөхөр хүү 2-нхоо хорвоогоос явж байгааг харсан ч юу ч хийж чадаагүй дээ одоо болтол харамсаж амьдралд дэндүү их гомдож байна. Тэгээд 1 л өдрийн дотор амьдрал яаж там болдгийг мэдэрсэн дээ. Би энийг яах гэж бичсэн бэ гэвэл хүмүүст сургамж болог гэж чиний хийсэн буруу үйлдлээс болж хүний амьдрал яаж сүйрдгийг мэдээсээ гэж бичсэн юм. Та үүнийг уншвал олон хүмүүст хэлээрэй учир нь над шиг жаахан үрээ сайхан ханиасаа битгий салаасай гэсэндээ юм шүү!!!

access_time 2017-10-08 18:59

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt