Аглуугийн эхнэр охиноо орхин явсан ч жүжигчин Хулан хайраар дутаадаггүй. ЁСТОЙ МУНДАГ БҮСГҮЙ ЮМАА

Жүжигчин Луушааны Баттулга буюу Аглуу хошин урлагийн сайн жүжигчин. Тиймдээ ч МУГЖ цол гардах үеэр хошин урлагийнхан түүнийг ханхүү болгон өргөмжилж, титэм духдуулж өгсөн. Хошин урлагийн ханхүүгийн анхны гэргий Уянга нь Британика толь бүтээхэд оролцсон манай сайн орчуулагчдын нэг. Харин сайн орчуулагч, сайн жүжигчин хоёрын амьдралын зам нийлээгүй, гурван охинтой байсан ч салсан. Харин удаах амьдралаа хамтлагийнхаа залуу жүжигчин Н.Оюунчимэгтэй эхлүүлж, хоёр охинтой болсон. Хэн хэн нь өмнө нь амьдралтай, үр хүүхэдтэй болсон болохоор алдаагаа ухамсарласан бололтой, энэ амьдралаа их эрхэмлэж Аглуу, Оюунчимэг хоёр сайхан гэр бүл бүтээж чадсан хосууд.

Жүжигчин Н.Оюунчимэг нэрт жүжигчин Г.Дашхүү агсны хүү найруулагч Д.Галбаяртай оюутан ахуйдаа үерхэж, ууган охиноо төрүүлсэн. Д.Галбаяр анх студиэ нээхдээ ууган охины ээж Н.Оюунчимэгийнхээ нэрийг эхний үсэгтэй өөрийнхөө нэрийн эхний үсгийг нийлүүлэн “GO” продакшнаа байгуулсан гэдэг. Харин хосууд хоёр тийш болж, залуу аав Галбаяр, ач охиндоо амь шигээ хайртай Галбаярын ээж хоёр нь Н.Оюунчимэгт охиныг нь өгөөгүй авч үлдсэн гэлцдэг. Тиймээс ч Н.Оюунчимэгийн ууган охин аав дээрээ үлдсэн. Найруулагч Д.Галбаяр залуу жүжигчин Т.Хулантай гэрлэн хүүтэй болж, харин жүжигчин Н.Оюунчимэг МУГЖ Аглуутай гэрлэн хоёр охины ээж болсон билээ. Нэгэнт аав ээжийнх нь амьдралын зам салсан ч ээж, охин хоёрын хүйн холбоог хэн ч тасалж чадахгүй, тасалж болохгүй нандин холбоо. МУГЖ Аглуугийн залуу гэргий Н.Оюунчимэг найруулагч Д.Галбаяр дээр үлдсэн ууган охин Г.Энхлэн болон Аглуугийн амь болсон хоёр охинтойгоо аз жаргалаар дүүрэн зургаа татуулжээ. Энэ ертөнц дээр эх үрийн холбоо шиг нандин зүйл үгүй билээ.

Гавьяат жүжигчин Л.Баттулга өөрийнхөө овог нэр, өмнө нь зохиож байсан амьдралынхаа талаар ярихдаа огт санаа зовдоггүй нэгэн. Ямартаа л, сэтгүүлчид өөрийнх нь овгийг буруу зөрүү бичиж байгаад ихэд эмзэглэн “Намайг Луушааны Баттулга гэдэг. Ийм овогтой болохоороо би хятадын эрлийз болчихгүй” гэж хатуухан хэлсэн удаатай.

Өмнө нь хоёр ч удаа амьдрал зохиож байсан тэрбээр “Х-Түц” продакшны залуу жүжигчин Н.Оюунчимэгтэй ханилан хоёр охинтой болсон юм. Нийт зургаан хүүхдийн аав гэдгээ шулуухан хэлчихдэг жүжигчин эр “Өмнөх хойдох гэлтгүйгээр өөрийнхөө бүх хүүхдэд санаа тавьж явахыг хичээдэг” хэмээсэн бөгөөд сүүлд ханилсан эхнэрийнхээ хоёр охины аль нэгийг жүжигчин болгох хүсэлтэй яваа гэнэ.

Гэхдээ түүний эхнэр болох жүжигчин Н.Оюунчимэг өмнө нь “Go” студийн захирал, найруулагч Д.Галбаяртай ханилан хөөрхөн охин төрүүлсэн ч эрхэм гавьяатыг дагаж, үр хүүхдээ орхисон гэдгийг мэдэх хүн цөөн. Хөхөө шувуу шиг үүрээ орхиж “ниссэн” түүний охинд өдгөө жүжигчин Т.Хулан ээж болж, төрсөн эхээс нь дутуугүй хайрлаж халамжилж яваа.

“Хэн, хэн маань хоёр дахь сонголтоо хийж хамтын амьдралаа эхлүүлсэн учраас элдэв асуудал үүсээд байдаггүй” хэмээн ярьдаг МУГЖ Л.Баттулга буюу Аглуу эхнэрээсээ нэлээд оворжуу царайтай харагддаг нь үнэн. Анхны эхнэр, гурван охиноо орхиод залуухан бүсгүйн толгойг эргүүллээ хэмээн нэг үе түүнийг хэвлэлээр “хайр найргүй” бөмбөгдөж байхад тэрбээр “Энэ бол миний гурав дахь амьдрал. Би зургаан хүүхэдтэй эцэг хүн. Тэднийгээ хайр, халамжаар хэзээ ч дутааж үзээгүй” гэж бардамхан хариулж суусан удаатай.

Тэгвэл эрхэм гавьяатын хайр ивээлд багтсан жүжигчин Н.Оюунчимэгийн хувьд, оюутан ахуй цагтаа “GO” студийн захирал, найруулагч Д.Галбаяртай дэр нэгтгэн хөөрхөн охин төрүүлж өгсөн гэдэг. Гэвч сургуулиа төгсөөд удалгүй “Х-Түц” продакшинд харьяалагдах болсон тэрбээр МУГЖ Аглуутай учир ургуулснаар нөхөр, хүүхдээ орхин эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг юм билээ. Найруулагч нөхөр нь нэлээд хугацаанд охиноо ганцаараа өсгөж байгаад УДЭТ-ын жүжигчин Т.Хулантай ханилан аз жаргалтай амьдарч буй юм.

Өдгөө гавьяатын гэр бүлийнхэн “Х-Түц” продакшнаар овоглож яваадаа ихэд бахархдаг бөгөөд Аглуу, Оюунчимэг хоёрын насны зөрүү ердөө л дөрвийн тоонд багтдаг гэх. Учир нь, МУГЖ Л.Баттулга 1976 онд төрсөн бол, эхнэр Н.Оюунчимэг нь 1980 оны бүсгүй гэнэ шүү.

access_time 2018-07-21 12:26

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt