Д. Дагвадорж , амнаасаа болоод чадуулжээ

Саяхан нэг хөгжилтэй явдал болжээ. Арлын Японыг донсолгож явсан Д.Дагвадорж аваргатай холбоотой аж. Учир юу гэвэл Гурвалжингийн гүүр, “Тэхийн зогсоол” орчимд зогсож бага сага мөнгөний ажил хийдэг нэгэн жолооч өргөгч кран бүхий авто машинаа зарахаар болжээ. Тэгээд энд тэнд зар өгчихөөд д кабиндаа хүлээж суусан аж. Утсаар ярьж, үнийг нь сонирхох хүн ч олон байж.

Тэгтэл 9911-тэй дугаар гэнэтхэн залгаад “Давгаа аварга нь байна аа. Өргөгч крантай машинныг чинь үзье, хаягаа заагаад өг гэжээ. Төд удалгүй том жийп тоос татуулан давхиж ирээд зогсоход дотроос нь Д.Дагвадорж сүр бараатай бууж ирээд ойр хавьд нь явж байсан хүмүүстэй ч гар хөл барилцан дагуулж явсаар шууд жолооч дээр ирж, “За аваргадаа машинаа яг хэдээр өгөх юм?” гэжээ.

Сэргэлэн жолооч, “Уг нь 50 саяд өгчих юм. Гэхдээ тань шиг ийм хүч чадалтай, бэл бэнчинтэй хүнд бол 70 саяд л өгөе дөө гэжээ. Д.Дагвадорж бантсандаа хар цагаан дуугүй машиндаа сууж яваад буцаж ирэхдээ шууд 70 сая төгрөг жолоочид тоолж өгөөд машиныг нь авч явжээ. Д.Дагвадорж сүүлийн үед үгээ их цэнэж явдаг болсон гэнэ лээ.

access_time 2018-07-20 12:58

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt