Таны гоо үзэсгэлэнг үгүй хийдэг 15 хорт зуршил

1 Үсээ чанга боох

Үсээ чанга боох нь царай төрхийг цэгцтэй сайхан харагдуулах хэдий ч үс унах бас нэгэн шалтгаан болдог байна. Үс амьд тул арчилж байх хэрэгтэй бөгөөд хэрэв та үсээ хэт чанга боож, нойтон байхад нь самнах зэргээр болчимгүй хандвал гэмтэж, унахаас гадна өнгө зүс нь хүртэл алдагддаг аж. Иймд болж өгвөл үсээ сул боож, хааяа ч болов задгайлж, хуйхаа амрааж хэвшвэл зохимжтой.

2Хэт их сүү уух

Сүү ууснаар арьс толигор болж, гэрэлтэж эхэлдэг гэж үздэг. Гэвч хэт их сүү уух нь эсрэгээрээ арьсны тослогийн хэмжээг алдагдуулж, батга үүсэх, хэт тослогтох зэрэг асуудлыг үүсгэдэг байна. Иймд та хэрэглэж байгаа сүүний хэмжээгээ үргэлж хянаж, болж өгвөл буцалсан ус ууж байгаарай.

Зөвхөн нүүрэндээ нарны тос түрхэх

Бид нүүрэндээ нарны тос түрхэж, нарны хорт туяанаас арьс, гоо сайхнаа хамгаалдаг боловч гарын арьсаа арчлахаа мартаж орхидог. Үнэн хэрэгтээ гарын арьс нь хамгийн эмзэг хэсэг юм. Хэрэв гарын тос огт түрхэхгүй бол амархан үрчлээс тогтож, нөсөө толбо үүсч эхэлдэг байна. Ялангуяа жолоо барьж явахдаа гарандаа нарны тос түрхэхээ хэрхэвч мартаж болохгүй.

4Хөлөө ачиж суух

Мэдээж хөлөө ачиж суух нь бүсгүй хүний хөлийг урт, үзэсгэлэнтэйгээс гадна халуухан харагдуулдаг. Гэвч энэ нь таны эрүүл мэнд, гоо сайханд маш их хор хөнөөл учруулж байдаг аж. Та яагаад хөлөө ачиж сууж болохгүй тухай дэлгэрэнгүй мэдээллийг дарж уншаарай.

5Үсээ чийгтэй байхад нь самнах

Үсээ угаасны дараа буюу чийгтэй байхад нь самнах маш буруу юм. Энэ нь үсний бат бөх чанарыг алдагдуулж, унах, гэмтээх зэргээр сөрөг нөлөө үзүүлдгээс гадна хамгийн аймшигтай нь үс салаалах шалтгаан болдог байна. Тиймээс та үсээ угаагаад, зөөлөн алчуураар ороож, хатаасны дараа самнаж байгаарай.

6Нүүрээ будахаас өмнө хөмсөгөө зулгаах

Хөмсөг бол нүүрний төрхийг тодорхойлж өгөх гол хүчин зүйл билээ. Өөрийн царай төрхөнд тохирох хөмсөгтэй бол та тэр чигтээ үзэсгэлэн төгс харагдах боломжтой. Гэхдээ орой нүүрээ угаасны дараа хөмсгөө зулгааж, засч байгаарай. Бүсгүйчүүд ихэвчлэн нүүрээ будахаасаа өмнө хөмсгөө зулгааж, зовхио улайлгаж, орхидог төдийгүй арьс гэмтэсний дараа амраалгүй шууд будаг түрхэх нь буруу юм.

7Үсний сэнсээ хэт халааж хэрэглэх

Зөвхөн үсний сэнс гэлтгүй үснийг индүүг ч мөн хэт халааж хэрэглэх нь маш буруу үйлдэл юм. Таны үсийг гэмтээж, унагааж өнгө зүсийг нь гундаах төдийгүй салаалуулж, нэг ёсондоо үсийг тань үхүүлэх аж. Та үсээ сэнсээр хатаахдаа дор хаяж 15 см-ийн зайд барьж, дундаж хэмээр үлээлгээрэй.

8Нүдээ нухлах

Нүдээ гараараа нухалснаар гарт тань наалдсан нян бактери нүдэнд шингэж, нүд улайх, загатнах зэрэг шинж тэмдэг илрэх төдийгүй цаашлаад нүдний өвчлөлд хүргэдэг аж. Мөн энэ нь сормуусыг ихээр унагах бөгөөд бат бөх байдлыг нь алдагдуулдаг байна.

Бухимдал, стресстэй

Үргэлж бухимдаж, стресстэй байх нь гоо сайхнаас гадна эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Арьсанд үрчлээс тогтож, батгашиж эхлэх төдийгүй зүрх дэлсэж, гэдэс дотор өвдөж эхэлдэг гэнэ. Иймд та өөрийгөө тайтгаруулж, стрессээс ангижрах аргыг олж, ганц олдсон амьдралаа гуниг гутрал биш гоо сайхан төрх, инээмсэглэлээрээ чимж яваарай.

10.Нүүрээрээ оролдох

Бид бүх зүйлсд гараараа хүрч, мэдэрдэг. Тухайн зүйлс элдэв төрлийн нян бактери тээсэн байх бөгөөд гарт халдааж, эрүүл мэндэд заналхийлж байдаг. Харин бид юу ч бодолгүй өнөөх бохир гараараа нүүрэндээ хүрч, оролдож, эмзэг турьхан арьсаа гэмтээж орхидог сул талтай. Та болж өгвөл нүүрэндээ хүрэхгүй байх хэрэгтэй төдийгүй үнэхээр хүрэхээс өөр аргагүй бол эхлээд гараа сайтар угааж цэвэрлээрэй.

11Хэт их хуурай энгэсэг түрхэх

Таны хийж байгаа хамгийн буруу зуршил бол байн байн энгэсгээ давхарлах юм. Бид будаг арилчихлаа гээд л энгэсгээ түрхэж, арьс гялтайгаад байна гэсэн нэрийдлээр дахиад пүдр түрхдэг. Энэ мэтчилэн өдөрт хэд хэдэн удаа хуурай пүдр түрхэх нь арьсыг гэмтээж, улам бүр өнгө зүсийг нь алдагдуулж байдаг. Хэрэв арьс тань тослогтсон бол эхлээд цаасан салфеткиар бага зэрэг дарж, тосыг нь шингээсний дараа энгэсэг тавьж болно.

12Цүнхэндээ их зүйлс авч явах

Эмэгтэй хүний цүнх үргэлж элдэв зүйлсээр дүүрэн замбараагүй байдаг. Гэхдээ энэхүү муу зуршлаа яг одооноос засах хэрэгтэй. Учир нь хэтэрхий хүнд цүнх үүрэх нь мөр, цээжинд сөрөг нөлөө үзүүлж, бөгтөр нэгэн болгох хандлагатай байдаг. Үүгээр үл барам стресс, бухимдлуудыг ч араасаа дагуулдаг аж.

13 Их хэмжээний тэжээлийн тос түрхэх

Бид тэжээлийн тос түрхэж, арьсандаа анхаарч байна гэж боддог боловч энэ нь эсрэгээрээ арьсыг гэмтээхийг үгүйсгэхгүй юм. Гэхдээ мэдээж хэт их тос түрхсэн тохиолдолд шүү дээ. Та орой тосоо түрхэхдээ маш нимгэн түрхэж, хурдан шингээх хэрэгтэй бөгөөд ингэснээр арьсанд амьсгалах боломж гарч, шинэхэн энергээр цэнэглэгдэж, гялалзсан тунгалаг болдог байна.

14 Хэт их гүйх

Мэдээж дасгал хөдөлгөөн нь эрүүл амьдралын зөв хэвшил гэдэгтэй маргах хүн үгүй. Гэхдээ ямар ч зүйлийн тунг хэтрүүлвэл хэрэггүй зүйл болдогтой адил дасгалаа ихдүүлж, хэт их гүйх нь арьсны тослогийг нэмэгдүүлж, үрчлээс тогтоодог аж.

15 Цэвэр жимсний шүүс уух

Шинэхэн жимсний шүүс нь чихрийн агууламж өндөртэй тул тогтмол ууж хэрэглэснээр арьсыг хуурайшуулж, үрчлээс нэмэгдүүлдэг. Үүний оронд та ногоо идэж, амин дэм, витаминаар биеэ цэнэглээрэй.

Бид өөрсдөө ч мэдэлгүй алдаа гаргачихсан байх юм. Би л гэхэд дээр дурдсан алдааны талыг нь өдөр тутамдаа хийж хэрэгжүүлдэг. Харин одооноос бага багаар алдаа дутагдлаа засч, гоо сайхандаа анхаарах болно гэж бодож байна. Бүсгүй та ч мөн надтай адил өөрчлалт хийж, буруу зуршлуудаа хаяарай!

access_time 2018-07-19 15:38

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt