Харин аав маань надад -Хохь чинь гэж хэлсэн

“Намайг М гэдэг. Би та бүхэнд өөрт тохиолдсон зүйл ээ бичих гэсэн юм. Би айлын ганц охин манай аав ээж маань өндөр албан тушаалд ажилладаг. Би багаасаа дутагдах гачигдах зүйлгүй өссөн. Би одоо 25 настай. 5 жилийн өмнө нөхөртэйгөө танилцаж 3 жилийн өмнөөс нэг гэрт орсон. Оюутан байхдаа танилцаад суусан. Манай нөхөр царайлаг даруухан энгийн л хүн. Анх зүгээр л танилцсан. Надтай бүтэн 4 сар үерхэж байж дөнгөж хөтөлж алхсан. Тэр их тэвчээрийг нь үнэлсэн.

Ингээд бид хоёр 2 жил үерхээд нэг гэрт орсон. Манай хүн ч сургуулиа төгссөн. Монголын хамгийн нэр хүндтэй сургуулийн хамгийн шилдэг төгсөгч болсон. Тэгээд монголын томоохон компанид орсон. Хүн жаргал даадаггүй юм байна. Тэр жаргал даагаагүй хүн нь би. Би саяхан ажилд орсон. Би үе үе шоудчихдаг юм. Манай хүн ганц ч удаа шоудаж байгаагүй. Архи, дарс алийг нь ч уудаггүй бүр амсдаг ч үгүй. Намайг шоудаад шөнө хэдэн цагт ч ирсэн надад ганц ч удаа юм хэлж байгаагүй.

Манай аав намайг байхгүйд хоёр ч удаа гэрт ирсэн байсан. Надад их уурлаж байсан. Бараг надаас илүү аав ээж маань хүргэндээ сайн. Хамгийн сүүлд би найзынхаа төрсөн өдөрт очоод шоудаад нилээн орой ирсэн. Гэртээ орж ирээд урьдныхаа адил шууд хувцас хунартайгаа унтаад өгсөн байсан. Өглөө нь сэрсэн чинь манай хүн ажилдаа яваагүй сууж байсан. Тэгээд надад юу ч хэлэлгүй шууд гараад явсан.

Тэгээд нөхрөө ярихыг хүлээсэн эмэгтэй хүн түрүүлж ярихгүй гээд бүтэн 3 сар хүлээсэн. Надлуу ганц ч залгаагүй. Тэгээд би өөрөө залгасан бид 2 уулзсан. Надад чамайг ухаан суугаасай л гэж ганц үг хэлсэн. Бараг өөр зүйл яриагүй. Би бүр шалдаа бууж уучлаарай гэж хэлсэн. Манай хүн – Баян ядуу хоёр хүн таардаггүй юм байна. Баян болохоороо эргээд уулзнаа гэхдээ би чамтай суухгүй.

-Мөнгө чамайг хайрласан хайрны минь дэргэд юу ч биш шүү гэсэн.
Би энэ бүхнийг тэнэгээ азгүйгээ гайхуулах гэж бичээгүй. Зүгээр л сайн сайхан зүйлээ харамлаж хайрлаж яваарай л гэсэн юм. Түүнийгээ хүлээсээр л байна…” хэмээн 2 жилийн өмнө захидал бичиж байсан.

Одоо энэ зүйлийг бичихийг хүсэж байна. Түүнээс хойш удаан хугацаа өнгөрчээ. Нөхрөө ярихыг нь хүлээж бүтэн 6 сар болсон. Даанч яриагүй өөрөө очоод уулзсан бараг л шалдаа буусан ажил дээр нь хоол хийж очно, гэртээ эргэж ирэхийг ятгана, ахиж шоудахгүй гэж амлана. Даанч тус болоогүй. Сүүлдээ уурлаж үзсэн хүн амьдралдаа алдаа гаргаж болно ш дээ чи шоудахаа боль гэж хэлж ч үзээгүй юм байж ямар өөдгүй юм гээд…

Харин түүний хэлсэн хариулт нь битгий шоуд архи битгий уу гэдгийг чамд би хэлээгүй ч өөрийнхөө биеэр үзүүлсэн энэ хангалттай гэж бодож байна аа харин хэлэхийг чинь аав чинь чамд хангалттай хэлсэн би хэзээ ч эргэж ирэхийг хүсэхгүй байна гэсэн. Тэгээд ахиад бид хоёр 3 сар гаран уулзаагүй холбоо ч бариагүй. Харин би бүр шоудах хүсэл ч төрөхгүй гэр ажил гээд л өнгөрсөн хойно ухаан суусан даа. Тэгээд нэг орой ээж аавынхаараа очиж юм өгөх санаатай ортол манай хүн сууж байсан. Би бүр нүдэндээ ч итгээгүй. Намайг хараад шууд гараад яваад өгсөн. Ээжээс асуутал манай хүн тэр хоёртой уулзах гэж ирсэн гэнэ. Удахгүй сургуульд гадагшаа явах гэж байгаагаа хэлж. Ингээд би хөөрхий болж гэртээ ганцаараа очоод яагаад ч юм их уйлсан. Өнгөрүүлсэн хором бүхнээ бодохоор хэцүү байсан. Одоо би бүр тод санаж байна. Тэр өдрөөс хойш 5 хоногийн дараа гэртээ зурагт үзээд хэвтэж байтал хаалга онгойлгоод тэр минь ороод ирсэн. Би ч цай хийж өгөөд юу ярихыг нь хүлээсэн.

Тэр маань надад аав ээжтэй чинь ярьсан хэрвээ чамайг зөвшөөрвөл хамт аваад явах гэсэн юм. Харин өмнөх алдаануудаа битгий давт гэсэн. Би үнэхээр баярласан өөрийн эрхгүй нулимс гарч байсан түүндээ тэврүүлэх тэр мөчийг би бараг жил хүлээсэн. Надад зөвлөсөн хүмүүст бүгдэд нь баярлалаа би одоо жирэмсэн удахгүй хүүтэй болно. Нутгаасаа хол байгаа ч хайртай хүнтэйгээ хамт байх жаргал. Залуусдаа хэлэхэд АРХИ, ШОУ ЦЭНГЭЭН энэ бүхнээс хол яваарай. чин сэтгэлийн үг шүү хамт наргиж цэнгэж ууж идэж байсан найзууд чинь цагаа тулахаар бүгд л амьдралаа боддог юм байна лээ.

access_time 2018-07-19 12:14

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt