ТАНЫ ҮС ЧИНЬ УНДАГ БОЛ ҮҮНИЙГ ТУРШААД ҮЗЭЭРЭЙ ИХ ҮР ДҮНТЭЙ:Үс уналтыг зогсоох 5 төрлийн өндөгний маск

Үс тань унаж таныг зовоогоод байна уу? Энэхүү уургаар баялаг тэжээлийн маск нь намирсан өтгөн үстэй болоход тусална. Үүгээр ч зогсохгүй 2-хон ширхэг өндгөөр үсээ хэрхэн гялалзсан сайхан өнгөтэй болгож, хурдан ургуулж болох аргуудтай хамтдаа танилцацгаая.

1Үсийг бат бөх болгох маск

Үсний ширхэг нь тодорхой хэмжээний уургийг өөртөө агуулдаг. Тиймээс өндгөнд агуулагддаг уургаар үснийхээ уургийг нөхөж, бат бөх үстэй болох боломжтой. Мөн өндөг нь Д витаминаар баялаг тул хуйханд тэжээл өгч, үсийг хурдан ургахад тусладаг.

Найрлага:

2 ширхэг өндөг (Хэрвээ таны үс урт, өтгөн бол үүнээс олныг хэрэглэж болно)

Өндгөө хооронд нь хольж сайтар хутгаад, хуйхандаа түрхэнэ. 30 минутын дараа үсээ угаана.

Үсийг бат бөх болгох маск

2Өндөг + гааны навч = Өтгөн үс

Үс тань унаад байгаа бол энэхүү маскыг хэрэглээрэй. Уг маск нь хуйхны үрэвслийг дарж, цусны эргэлтийг сайжруулснаар үс уналтыг зогсоож, ургуулах ид шидтэй юм.

Найрлага:

2 ширхэг өндөг

Гааны навчнаас гаргаж авсан тос 6 дусал

Өндгөө хутгаад, 6 дусал тосоо нэмнэ. Хооронд нь маш сайн холиод хуйхандаа массажлана. 30 минутын дараа үсээ угаана.

Өндөг + гааны навч = Өтгөн үс

3Өндөг + лаванда цэцэг = Урт үс

Лаванда цэцгийн ханд нь хуйхыг маш сайн цэвэрлэж, хагийг арилгаж, үсний ургалтыг идэвхижүүлж, уутанцарыг нөхөн сэргээдэг.

Найрлага:

2 ширхэг өндөг

Лаванда цэцгийн ханд 6 дусал

Өндгөө хутгаад, 6 дусал хандаа нэмэн сайтар холино. Хуйхандаа түрхээд, 30 минутын дараа угаана.

Өндөг + лаванда цэцэг = Урт үс

4Өндөг + тараг = Гялалзсан үс

Цэвэр тараг нь хуурай, өвчилсөн үсний ширхэгийг нөхөн сэргээж, гялалзсан өнгөтэй болгодог.

Найрлага:

1 ширхэг өндөг

2 амны халбага органик тараг

Өндгөө хутгаж, тарагаа нэмээд сайтар холино. Энэхүү бэлдэцээ хуйхандаа түрхээд, 30 минутын дараа угаана.

Өндөг + тараг = Гялалзсан үс

5Өндөг + авакадо = Намирсан үс

Хаан жимс буюу авакадо нь үсний ургалтыг дэмждэг байна. Мөн нөхөн сэргээх, үсний уутанцаруудыг гэмтлээс сэргийлэх найрлага бүхий жимс юм.

Найрлага:

Бүрэн боловсорсон тал авакадо

1 ширхэг өндөг

Хаан жимсээ нухаж, өндгөө дээр нь хийнэ. Хооронд нь сайтар холиод, хуйхандаа түрхэнэ. 30 минутын дараа угаана.

access_time 2018-07-18 16:19

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt