Муухай Монгол Хүн

 

1-р төрөхийн эргэлт дээр эхнэртээ шөл цай аваачихаар 3н давхарлуу алхаж байсан нэг эмээгийн дуу учиргүй л дуулдаад охинд нь лаа хэрэг болсон авах гэсэн мөнгө байдаггүй гээд тэнд сууж байсан ахаас авч өгөөч гэж байгаа нь сонсогдов. Дээшээ гараад харвал нээрээ л хөөрхий өмссөн зүүсэн нь тааруу бололтой нилээд жин ихтэй эмээ шатны хажуу талын цонхны түшлэг налаад ярьж байлаа. Нөгөө ах лаа тэгээд хэд байдгийн болдоо гээд хэтэвчээ гаргаж иртэл доороос нэг залуу гүйж ирээд “Май 2 лаа” гэж хэлээд эмээд өглөө. Өө ашгүй баярлалаа миний дүү гэж хэлэнгээ лаагаа аваад цагаан дээр хар бичигтэй мөн байна л гээд баярлаж байхыг нь би хараад хүний амьдрал янз бүр байх юмдаа гэх мэт юм бодох зуураа эхнэр лүүгээ залгасан утасаа авдаггүй ээ.

За хүлээж л байя гээд сандал дээр нь сууж байтал нөгөө лаа өгдөг залуу ч, лаа гуйж байсан ах аль аль нь яваад тэр давхарт эмээ бид хоёр үлдлээ. Тэгсэн утсаа гаргаж ирээд саяхан төрсөн охинтойгоо ярьж байнаа. “Өө миний охин, бие нь гайгүй юу. Чи нэгж зээлсэн юмуу. 1000 төгрөгөөр чинь нэг л удаа зээлж болдог юм шиг байна лэ. Ээж нь яахавдээ мөнгө байхгүй. Хэдэн сав явж тушаагаад печень авчирдаг юмуу. Боов чинь үнэтэй юм билээ. Гэр хүйтэн байнаа. Хүнээс үртэс гуйгаад түлье гэсэн олдсонгүй ээ. Одоо яваад жоохон шар тос байгаа тэрийг халаагаад бин хайраад ирэе дээ. Өлгийг нь гаргаад ирвэл хүлээн авахын нойл нь онгорхой байна лэ ээж нь угаагаад аваад ирье..” гээд утсаа тасаллаа.

Үүнийг сонсоод хажуу тийшээ харвал эмээ нүдээ аньчихсан хөөрхий их л зовиуртай байгаа бололтой сууж байлаа. Араггүй дээ би залуу хүн ээж аавын хийсэн шөлийг машинтай зөөж байхад энэ эмээ гэр хорооллоос охиндоо шөл зөөхөд ямар хэцүү байгаааа бол дээр нь лаа ч авах мөнгөгүй гэж бодоод өрөвдөөд 10.000 өгөхдөө “Та охиндоо юм авч өгөөрэй” гэсэн чинь нэг их гайхаж харсанаа “Өө миний дүү ёстой их баярлалаа. Охин маань 4200 хүүтэй болсон. Охин минь 90 оны зах зээлийн үед төрсөн ямар л хэцүү байлаа. Гэхдээ охин минь 4500 гарсан. Хүү нь одоо 4200 гэж хэлэхийг нь сонсоод ёстой мундаг хүү байна даа гэж хэллээ. Энэ үед нэг эгч шатаар гарч ирээд бидний дунд суулаа. Эмээ эгчид энэ хүү надад туслаад сая төгрөг өглөө. Зөрүүлээд би сая таван зуу өглөө гэж хэлэв. Эгч ч нээх тоосон шинжгүй дөлсхийсэн байдалтай байлаа.

Тэгсэн эмээ удалгүй боов авъя, нэг дүрдэг цай, жижиг ёотон аваад ирье гээд буулаа. Буухад нь араас харвал энд тэнд үнэхээр хэцүү алхах юм. За нэг ч гэсэн хүнд их биш ч нэг удаагийн хэрэгцээнд нь тусалчихлаа гэж бодоод би ч их л баяртай боллоо. Удалгүй нэг танил хоолой доод давхарт утсаар ярьж байхыг сонсвол нөгөө эмээ ярьж байнаа. Тэгсэн харин дахиад “… боов ч үнэ нь дийлдэхгүй. Ганц цайны печень бариад очий” нтр яг нөгөө маний хажууд ярьж байсан юмаа дахиад давтаад ярьж байдаг байгаа. Би ч заза гэж бодоод. Эхнэртээ цай хоолыг нь өгчихөөд эргэлтээс гарч байсан чинь урд нөгөө эмээ чинь алхаж байна шүү. “Та охиндоо юм өгсөн үү гэж зөрөхдөө асуусан чинь” нөгөө эмээгийн баярласан нөгөө гоё царай байхгүй шүү. “Авах гээд л явж байна” гэж ширэв татаж байх юм. #МуухайМонголХүн

эх сурвалж: https://www.facebook.com/groups/588897117830042/permalink/1220593637993717/

access_time 2017-10-07 19:46

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt