Давхар эрүү арилгах энгийн арга

Хичнээн жин хассан ч, давхар эрүү арилахгүй үлдэх тохиолдол их. Тиймээс зарим бүсгүйчүүд гоо сайхны хагалгаанд хүртэл ордог байна. Монгол улсад хийгдэж буй нийт гоо сайхны хагалгаануудын дийлэнх нь нүдний давхраа болон давхар эрүү авахуулах хагалгаа байдаг. Харин бид та бүхэндээ хагалгаанд оролгүйгээр дасгалын аргаар нүүрээрээ турах шилдэг аргуудыг хүргэж байна.

Дасгал №1:

Эрүүгээ өргөх дасгал нь давхар эрүүтэй болохоос сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Дасгалыг хийхдээ цэх зогсоод толгойгоо гэдийлгэж тааз руу харна. Дараа нь уруулаа цорвойлгох бөгөөд 5 секунд болоод амарна. Энэ маягаар 10-аас 20 удаа хийх хэрэгтэй.

2 Мөн цэх зогсоод толгойгоо баруун зүүн тийш ээлжилэн эргүүлээрэй. Дараа нь зураг дээрх шиг хоёр тал руу гаа толгойгоо гэлжийлгэн гараараа татна.

3 Зураг дээрх шиг толгойгоо гэдийлгээд хацараа сороорой. Энэ маягаар 10 секунд болоод амрах хэрэгтэй. Өдөрт 3 удаа хийхэд хангалттай шүү.

4 Зураг дээрх шиг хацраа сорж, уруулаа цорвойлгоод 5 секунд болоорой. Дараа нь амраад үргэлжлүүлэн 10-аас 20 удаа давтан хийх хэрэгтэй.

5  https://youtu.be/f-Sgh6TEwIo

 

access_time 2018-07-18 16:11

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt