Аймшгийн байшин
Би хөдөөний охин болохоороо эрт гэрлэсэн. 17 настайдаа нутгийнхаа нэг малчин залуутай суусан юм. Тэгээд сумын төв дээр хэсэг амьдарсан. Ер нь ч тэгээд манай нөхөр мал гэхээсээ илүү хот суурин газар бараадах дуртай хүн байсан юм. Манай ээж, түүний ээж хоёр нэг ангийн хүүхдүүд болохоор хоорондоо жигтэйхэн найзууд. Манай хадам талынхан мал хуй сайтай ер нь чинээлэг хүмүүс л дээ.
Тэгээд хоёр ээж ярилцаж байгаад биднийг хот оруулж, аятайхан хашаа, байшин авч өгөхөөр болов оо. Би гэдэг хүн баярласан гэж жигтэйхэн, аймгийн төвөөс цааш алхаж үзээгүй л дээ. Наймдугаар ангийн боловсролтой ч бас шүлэг энэ тэр бичиж Мөнхцэцэг эгчийг (яруу найрагч) дотроо биширч явдаг. За, тэр ч яахав. Би амьдралдаа тохиолдсон нэг аймшигтай зүйлийг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.
Бид хотод орж ирээд ээжүүд аятайхан хашаа, байшин эрж их удав аа. Би бараг сарын дараа төрөх гээд байдаг. Гэтэл 100 айлд хадам ээж “Нэг хашаа, байшин хямдхан оллоо” гэсээр орж ирлээ. Тэгээд очиж үзэхээр болов. Хашаа нь их том юм. Ногоо энэ тэр тарьж байсан ул мөр байна аа. Гаднаасаа байшин нь үнэхээр том харагдлаа. Үүдэн дээрээ сонин хятад үсэгтэй улаан зүйл наасан харагдана.
Тэр байшинг харангуутаа яагаад ч юм миний дотор нэг л хачин болсон. Гэхдээ тухайн үедээ байшингаас биш жирэмсэн болохоороо тэгж байна гэж бодоод өнгөрсөн юм. Байшинд ороход дотор нь аймаар хүйтэн байлаа. Гал тогоо, үүдний өрөө, том өрөө бас хоёр ч жижиг өрөөтэй юм байна. Үүдний өрөөгөөр яваад баруун талд гал тогоо, эгц чигээрээ унтлагын өрөө, зүүн талд том өрөө, том өрөөн дундуур чигээрээ гараад цаана нь тэр хоёр жижиг өрөө байлаа.
Би “За, яахав өөрийн гараар цэвэрлэж, тохижуулъя” гэж бодож байлаа. Тэр өдөржингөө л тавилгаа оруулж байрлуулав. Аав, ээж нар явцгааж, нөхрийн ах маргааш нь бас туслахаар үлдсэн юм. Бүгдээрээ том өрөөнд унтахаар болов. Би тэр дороо унтаад өгч. Гэнэт хэн нэгний хашгирах дуунаар сэрлээ. Босч гэрэл асаагаад хартал нөхөр диван дээр явган суучихсан байх юм. Жижиг өрөөнөөс Батаа гарч ирээд юу болныг асуув.
Нөхөр маань толгойгоо сэгсрэхээс өөр юу ч хэлсэнгүй. Би түүнийг хар дарж зүүдэлж дээ л гэж бодоод өнгөрлөө. Гарч бие засчихаад иртэл тэр унтаад өгсөн байв. Өглөө би түүнээс юу болсныг асуухад нөхөр маань “Нэг юм зүүдэлсэн. Яг юу гэдгээ санахгүй байна” гэлээ. Ингээд бараг сар шахам болов. Энэ хугацаанд шөнөөр өрөөнд ямар нэг юм сонсогддог байсан ч нойрон дундаа тэр бүр анзаарахгүй өнгөрнө. Харин энэ хооронд нөхөр бид хоёрын харилцаа зөөлөн хэлэхэд үнэхээр аймшигтай боллоо. Тэр аймаар их архи уудаг болж, гэртээ ирэхээ ч болив.
Тэгэхээр нь би аргагүйн эрхэнд түүний эгчийг дуудсан юм. Хамт ханиндаа хонох гэж тэр шүү дээ. Ганцаараа айгаад байлаа. Хоёрдугаар сард би охин төрүүлэв. Эмнэлгээс гараад хоёр хоносон ч нөхөр бас л дахиад ирж хоносонгүй. Одоо байсан бол би түүнийг гэрээсээ хөөх байсан. Харин тэгэхэд би гэртээ суугаад л хүлээдэг байлаа. Хайртай юм чинь гээд л… Нэг шөнө хадам эх, дараагийн хоёр шөнө эгч нь надтай хонодог байлаа. Бусад өдөр нь тэд нар ажилтай байсан юм.
Бүх л өдөржингөө би хүүхдээ хооллож, хуурайлж өнжинө. Харин шөнө болохоор хүүхдээ өвөртлөөд л унтана. Нэг удаа яг ингээд унтах гэж байтал үүдний өрөөнд ямар нэгэн чимээ гарав. Сайн сонсох гэсэн ч зурагтны дуу саад болоод сонсогдсонгүй. “За, тэгж санагдсан байлгүй” гэж би өөрийгөө тайвшрууллаа. Өрөөнд зурагт асаалттай, галд хийсэн мод чад падхийж, уг нь зүгээр байх хэдий ч нуруу хүйт даасаар л байлаа.
Тэгээд охиноо унтуулчихаад түүнийг орон дээр тавихаар диванаас өндийтөл үүдний өрөөнд үнэхээр ямар нэг зүйл сонсогдох нь тэр. Зүрх палхийгээд, дотор минь үнэхээр хачин болж, айсандаа би уйлж эхэллээ. Охиноо тэврээд хөнжил доогуур нуугдан суугаад чимээгүй болоосой хэмээн залбирч байлаа. Гарч бие засмаар байсан ч айдас үүнээс хүчтэй байсан тул би суусаар байлаа. Яаж гэдгийг мэдэхгүй ч би унтаад өгсөн байсан юм. Нүдээ нээхэд аль хэдийнэ гэгээ оржээ. Хамгийн түрүүнд санаанд орж ирсэн зүйл бол зүүдэлсэн байна гэх бодол байлаа. Босож том өрөөнөөс гараад хариугүй хашгирчихсангүй.
Үүдний өрөөний хивсэнцэрийн үзүүр сөхөгдсөн байлаа. Би очоод түүнийг хөлөөрөө тэнийлгэтэл шалан дээр пад хийн үзүүр нь ойчив. Тэгэхэд л шөнө яг энэ чимээг сонссоноо би ойлголоо. (дараа нь үзүүрийг сөхөхөд бас яг тэр чимээ гарч байсан). Би ёстой жинхэнээсээ айж, ухаан мэдрэлгүй болов. Хамгийн эхэнд орж ирсэн бодол бушуухан эндээс ЗУГТААХ…
Намайг авч явах юмаа цуглууж байтал манай ах ороод ирэв. Би ч түүнийг тэвэрч аваад урьд шөнө юу болсон тухай ярьж гарлаа. Мэдээж, тэр итгэсэнгүй. Бүр намайг дооглож инээв. Дараа нь найз хүүхнүүд маань ирлээ. Сүүлдээ би өөрөө сөхөөд хаясан байх гэж өөрийгөө тайвшруулахад хүрлээ. Гэвч орой болж, шөнө ойртох тусам миний итгэлтэй байдал алгуур холдсоор… “Намайг ганцааранг нь битгий үлдээгээрэй” гэж тэднээс гуйлаа. Харин найз нар яалт ч үгүй явахаар болж, ах минь үлдэхээр болсон юм. Тэгээд түүнийг нэг өрөөндөө хонооч гэж гуйв.
Ахдаа шалаар ор засч өгөөд өөрөө охинтойгоо санаа амар унтахаар хэвтлээ. Үүдний өрөө, гал тогоонд гэрлээ зориуд асаалттай үлдээлээ. Охиноо хөхүүлэнгээ чимээ чагнасан боловч чив чимээгүй л байлаа. Тэгээд дөнгөж зүүрмэглэж эхэлтэл нөгөө хачин чимээ дахиад сонсогдов. Айснаасаа болж арай л солиорчихсонгүй. Ахыгаа дуудах гэсэн боловч чадсангүй. Хамаг бие хөшөөд надад захирагдахаа больжээ. Гэвч хамаг хүчээ гаргаж байгаад ахыг дуудсан ч тэр сэрсэнгүй. Нэг унтахаараа үхэр буугаар буудсан ч сэрэхээргүй унтдаг хүн л дээ. Тэгэхээр нь би арай ядан түүнийг хөлөөрөө түлхлээ. Түүнийг нэг юм сэрээж аваад “Сонсож байна уу?”
гэж шивнэвэл тэр сонссон бололтой нүдээ арчиж байна. Тэгээд дөхөж ирээд орон дээр сууж, “Энэ юу вэ?” хэмээн шивнэв. Харин манай өрөөнд хаалганы оронд том хөшиг унжуулсан байсан юм. Угаасаа тийм байсан л даа. Солиогүй орхичихсон юм. Гэнэт бид хэн нэгэн байгаа нь илт мэдэгдэх сүүдэр тэр хөшгөн дээр тусахыг олж харав. Би айснаасаа болж үхэх шахаж байлаа. Тэгтэл ах “Энэ хулгайч юм болов уу?” гэж байна. Тэгснээ “Новш гэж, үхсэнийнх нь хулгайч байх вэ дээ. Би өөрөө түгжсэн юм чинь” гэж өөртөө хариулах нь сонсогдов. ХӨШИГ ГЭНЭТ НЭЭГДЭЖ би ухаан алдан унав…
Ахыг хацар руу алгадаж эхлэхэд би ухаан орж, охиныхоо уйлахыг сонслоо. Би охиноо тэврэн авч өөртөө наагаад юу болсныг асуухад ах дүлийртэл чанга хашгирсан гэлээ. Охин минь сэрээд уйлж, би ухаан алдан унасан байхыг хараад хацар руу сэргээх гэж алгадсан гэнэ. Түүнийг энэ бүхнийг ярьж байхад би нөгөө ХӨШГИЙГ харж байлаа. Тэр нээлттэй байсан юм. Тэгээд би тийшээ хуруугаараа зааж байсан ч юм хэлж чадахгүй байлаа. Гэхдээ охиндоо хөхөө өгч уйлахыг нь болиулах гэж оролдов. Ах “За, ингэе. Цөмөөрөө хувцаслаж Нараагаа аваад (Нараа гэж манай охины нэр) эндээс явцгаая!!!” гэв. Гэвч эндээс зугтаах амаргүй байлаа. ТЭР ЮМ яг гарах зам дээр байгаа. Үүдэнд. Дараа нь тэр цонхыг сандлаар хага цохих гэсэн боловч цонхны цаана төмөр тортой учир гарах ямар ч арга байхгүй байлаа. Тэгээд орон дээрээ чимээгүй сууцгаав.
Тэгэнгүүт бид хэн нэгний алхааг сонслоо. Хүнд алхаа. Би тэвчсэнгүй чангаар уйлав. Бид ТҮҮНИЙГ наашаа ирж байгааг нь мэдэж байлаа. Гэнэт өрөөнд аймаар хүйтэн болж, ямар нэг юмны эсвэл хэн нэгний аймаар, үгээр дүрслэхийн аргагүй дуу чихэнд хангинав. Бид орон дээрээс үсрэн бослоо. Би охиноо чанга тэврээд сөгдөн сууж мэддэг бүх маань мэгзэмээ уншиж, Бурхан багшид залбирч харин ах зүгээр л нүүрээ алгаараа дараад сууж байлаа. Гэв гэнэт хав халуун гал өмнөөс үлээх шиг огцом дулаахан болов. Ах “Хурдан хувцаслаарай” хэмээн хашгирч би охиноо тэвэрлээ. Бид хэд үүдний өрөөнд хар хурдаараа ортол тэнд ёстой тэмээ туйлаад хаячихсан юм шиг болгожээ. Ханын цаасыг урж, үүдний хивсэнцэрийг хуу татаж, өлгүүрээс хамаг юм авч шидэлсэн байлаа. Хүүхдээ тэвэрсэн байсан тулдаа л тэнд ухаан алдаад ойччихсонгүй.
Хаалганы түлхүүр авахаа мартсан байсан тул ах ганцхан тийрээд онгойлгож, хамаг хувцас хунар нь цуварсан ухаан сөхөөгүй хоёр юм 100 айлын гудамжаар гүйсээр зам дээр гарч, шөнийн таксиг барихаар зогслоо. Согтуу галзуу юмнууд гэж бодсон уу машин зогсохгүй нэлээд удав. Тэгээд гурвуул ямар ч байсан нэг машинд сууж аваад Баянхошуунд байх ахынд очиж нэг юм аврагдаж билээ. Маргааш өглөө нь шууд Гандан, бас хадам ээжийг хөдөөнөөс дуудуулж траншейнд орсон хүүг нь хүлээлгэж өгөх, хэнээс тэр аймаар байшинг авсан зэрэг асуулт асуух янз бүрийн төлөвлөгөөг манай хамаатнууд гаргав.
Ганданд очиход “Бузартсан байна” л гэж хэллээ. Миний нөхөр байсан хүнийг “Нарантуул”-ын бөбөөчид дундаас ах маань олж хүчээр халуун усанд оруулж, хувцаслаж бэлдлээ. Хадам ээж ч ирэв. Тэр хачин болсон хүүгээ харан уйлах, загнах хослож сургааль айлдаж гарав. Харин би тийм болсон хүнтэй эргэж нийлэхийг бодсонгүй. Энэ бүхний эцэст хадам ээж минь өөрөө буруутай болж таарлаа. Хааяа ээжийн хэлдгээр хэтэрхий нарийн хадам маань ганцаараа амьдарч байгаад үхсэн хужаагийн хашаа, байшинг хамаатных нь нэг хүнээс бараг үнэгүй авсан юм байжээ. Нөхрийн хувьд эхний долоо хоног зүүдэнд нь тэр байшингийн эзэн гэх нэг хужаа өвгөн ирж, үүдний өрөөнд шалан дор булаастай хувинтай зоосны араас хятад архи гарган уулгадаг байсан гэнэ. Хэрэв тэр үед мань эр тэрийгээ хэлсэн бол би итгэх байсан болов уу даа. Одоо бол итгэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Scruff President Eric Silverberg: âStop Sharing Data With Nations Which Are Hostile to LGBTQ Individuals’
2023-03-26
-
3 astonishing methods to acquire Trust with a female
2023-03-26
-
Автобуснуудын цонх, ханыг угааж, суудлын бүрээсийг сольжээ
2023-03-25
-
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр таван бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2023-03-25
-
Украин дотоодын дрон үйлдвэрлэлээ эрчимжүүлнэ
2023-03-25
-
Жагсаалаас болж хаан III Чарльзын айлчлал хойшиллоо
2023-03-25
-
БНСУ-ын ЭСЯ-наас анхааруулж байна
2023-03-25
-
Нийтийн тээврийн Ч:61 чиглэлийн маршрутыг өөрчилж, хоёр байршилд автобусны буудал байгуулна
2023-03-25
-
Нийслэлд хүүхдийн 280 орчим тоглоомын талбайг угааж цэвэрлэжээ
2023-03-25
-
Францын ерөнхийлөгч телевизийн ярилцлагын үеэр зүүсэн цагаа нуугаад шүүмжлүүлжээ
2023-03-25
-
Apple компанийн гүйцэтгэх захирал Хятадын эдийн засгийн чуулганд оролцохоор Бээжинд иржээ
2023-03-25
-
Хилчид хээр талд осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ
2023-03-25
-
“Гурван сарын хугацаанд нэг аймгийн 20 иргэн 161 сая төгрөгөө залилуулсан байна”
2023-03-25
-
CU сүлжээ дэлгүүр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана
2023-03-24
-
Унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болжээ
2023-03-24
-
У.Хосбаяр: Туул гол руу хадагт ороосон бумба, архины шил, гялгар уутнаас эхлээд хаяж болох бүхнийг хийж байна
2023-03-24
-
Нөөцийн мах түгээдэг 43 тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй явуулдаг болжээ
2023-03-24
-
Олон улсын иргэний нисэхийн конвенцод нэмэлт оруулах протоколыг соёрхон батлав
2023-03-24
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа
2023-03-24
-
У.Хүрэлсүх: Хөвсгөл нууранд живсэн усан онгоц, машин техникийг 2024 он гэхэд бүрэн татаж гаргана
2023-03-24
-
“Apple” компани кино бүтээхэд жилд $1 тэрбумыг зарцуулна
2023-03-24
-
Орон нутгийн нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сард болно
2023-03-24
-
Хятадын ГХЯ: Тайванийн ерөнхийлөгч гэж байхгүй
2023-03-24
-
Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина
2023-03-24
-
Хавдрын эсийг Олон улсын сансрын станц руу илгээнэ
2023-03-24
-
ОХУ-ын арми 1940-1950 онд үйлдвэрлэсэн хуучны Т-54/55 танкуудыг Украин руу илгээж эхэлжээ
2023-03-24
-
Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөв
2023-03-24
-
Хойд Солонгос “цацраг идэвхт цунами” үүсгэх зэвсэг туршив
2023-03-24
-
The Science Of Monogamy
2023-03-23
-
FuckSwipe Review im Jahr 2020: Features , Positive , Nachteile
2023-03-23
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
101477 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
63672 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
53590 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
45553 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
43715 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
40241 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
34729 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
32747 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
32649 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
32103 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
31840 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
28676 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
28576 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
28503 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
28029 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
27904 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
27873 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
27741 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
25437 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
24303 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
23632 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
23447 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
23420 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
22943 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
22360 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
22347 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
22258 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
21960 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
21585 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
21384 Уншсан