Нэгэн бүсгүйн паян

 

Би гэдэг хүн чинь төрөв өө. Төрөхдөө бөөн паянтай. Эмнэлэгт очсоноосоо гаран гартлаа хүмүүсийн анхаарлын төвд байгаастай. За тэгээд би чинь ухаан орсноосоо хойш эмнэлэгт хэвтэж үзээгүй хүн, юм мэдэх биш. Төрөх гэж алаан болж байгаам чинь цэвэрлэгч эгчийг хүртэл эмчээ зүгээр намайг төрүүлээд өгчих нтр гэх нь наад захын юм. За ашгүй төрж 2 яс салаад өрөөндөө оров. Манай өрөөнд 3 эгч төрчихсөн 1 эгч нь надтай адилхан оёдолтой төрсөн гээд тийм хүмүүсийн зовлон дуусах биш. Тэгээд би гэдэг хүн чинь эргэлт нтр аваад л юмаар дутсангүй. Эмнэлгийн коридороор хоол аваарай гээ л яваад байсын, би эмнэлгийн хоол идэж үзмээр санагдаад асуух санаатай босож алхав. Оёдолтой болохоор хамаагүй хурдан явж чадахгүй баацагнасан юм өрөөнийхөө үүд рүү очсоор байтал нөгөө хоол гээд байсан эгч 2 хаалганы цаана оччихож.

Тэгээ л асуулаа шд (асуухаасаа өмнө юу гэж асуух вэ гэж их бодсоныг яана). -Эгчээ аяга хоол нь хэд юм гээд? Тэгсэн нөгөө эгч аймар инээснээ -Үнэгүй шдээ миний дөө гэж үү. Юууую би чинь бантаад ичээд хэлэх үггүй болчихсон хүн чинь аан жигшиг. Авахымуу миний дүү гэсэн аан зүгээр асууж үзсийн жигшиг. Эмнэлгийн хоол үнэгүй байдаг гэдгийг мэддэггүй байсан юм өө чааваас, бас бэлэн мөнгө авж ороогүй үнийг нь мэдчихээд маргааш нь мөнгө авж байгаад аваад иднэ нтр гээд юм боджийснийг яана. Тэгсэн манай өрөөний эгч нар саваад унацан. Нөгөө надтайгаа адилхан эгч чинь гараараа хацраа шахаад нь хошуу нь цорвойчихсон Үүүхүүүхүү үүхүүхүү гээд инээж байдын. (Тэгж инээхгүй бол оёдол задарчих гээд байгаа юм шиг, амаа ангайж инээж болдоггүй юм байна лээ) Бас хажуу өрөөнд байсан хагалгаагаар төрсөн эгч инээгээд хүүе оёдол оёдол гээд. Би нөгөө өрөөнийхөө эгчийг харж шоолоод адилхан хацраа бариад л хошуугаа цорвойлгоод уйлаастай инээвшд.

За тэгээд энэ явдал дуусаад оройхон болов. Эмч орж ирээд оёдлоо угаалгаарай миний охин гээд. За эмчээ гээд араас нь дагаваа би чинь цагт 10 км цагийн хурдтай явж байгаа хүн чинь хоцроод нөгөө эмч түрүүлээд булан эргээд зүүн тийшээ алга болчдын. Би гэж 1 хүн яст мэлхийний хурдаар коридорын төгсгөлд ирээд харсан эмч нилээн зайтай 2 3 палатны цаана жирэмсэн эхтэй яриад зогсжийноо. Тэгээд эмчээ хаана угаалгах вэ гэсэн -Цаанаа гараад хэвтжий гэжийн эргээд заасан газар луу нь харсан чинь коридорт өндөрдүү дугуйтай төмөр тавцан. Өө дөш юу вэ энэ чинь гээд -Эмчээ энд үү гээд асуусан чинь -Тийн гараад байжий одоохон очлоо гэдийн.

Ёоё би чинь бөөн бодол шууд ингээд коридорт угаачдын байхдаа бүүр ийм сонин төмрөн дээр үү нтр гээд арай л дэндүү мэндүү юм нтр гээд амандаа бувтнаж байгаад за дүүрч аягүй бол гараагүй байжийгаад загнуулна иш олон хүнтэй ажилладаг хүнийг уурлуулаад яахав бүгд ингэж адилхан л угаалгаж л байгаашд нтр хаха. Дөхөөд очсон шатархуу юм түй ч алга. – өө энэ нэг юман дээр чинь хаанаас яаж гардын болоо ямар балай юм ядаж шат мат хийчихэд яанаа гээд харж зогсож байгаад нөгөө эмчээс -Эмчээ энд юм уу гээд л ахиад лавлавшд. Гайхаж байгаам чинь гарах газар байхгүй миний бүсэлхийнээс дээш өндөртэй тийм төмөр тавцан байхлаар чинь. Тэгсэн эмч харснаа тиймээ эмч нь очлоо гэцэн. За за гаръя гаръя гээд унаад эсвэл хальт гишгээд оёдлоо задалчихвий дээ гэж мэцэн доод тавцан дээр нь гишгээ л нөгөө хөлөө өргөө л аймар болгоомжтой хөдөлж байсан эмч цаанаас

-Хүүүеээ миний дөө наана чинь биш ээ цаад өрөөнийхөө орон дээр…(аймар сандарцан наашаа гүйх нь холгүй иржийнаа) омагааш дөш байхгүй би шоконд орцон гаццан доошоо ч үгүй дээшээ ч үгүй. Буугаа л бантаад нөгөө хамт яриад зогсож байсан жирэмсэн хүн саваад унацан бараг төрсөн байхөө. Коридорт байсан хүмүүс хахахахаха гээд энд тэнд инээгээстэй ядаж байхад манай өрөөний эгч нарын хэрэгт дуртайг хаалгаараа шагайгаад харцан. Нөгөө эгч ойлгомжтой хацраа бариастай инээгээстэй Үүхүүхүү үүхүүхүү.

Хагалгаатай байсан эгч босож ирээд харж чадахын биш хүнээр яриулаастай инээгээстэй ёоёо оёдол гээд .Тэгсэн өдөр хоол аваарай гээд яваад байсан эгчийн хоолны зөөврийн тавцан байсан байгаам даа. Яаж мэддийн эмч цаанаа гараад хэвт гэсэн эргээд харсан тэр тавцан. Лавлаж асуусан тийн тийн гээд. Уг нь тэр тавцангийн цаана нь өрөө нь байсан юм байна лээ л дээ. Өө тэгээд өрөө рүү нь ороод угаалгаж байсан эмч унаж мунацан бол яанаа нтр доороо дугуйтай нэг тийм эвгүй юм байдышдээ нтр. Би тэгсэн очиж очиж тэнд тавиад байхдаа яадын гээд боджийсныг хэлэхүү эмч тэнд тэгж байж таардаг гээд инээгээд байгаан. За тэгээд өрөөндөө ороод ирсэн эгч нар бүүр инээгээд ёстой хөгжилтэй охин байна даа хамт төржиймаар гэж үү. Гарцан бол яанаа бууж чадахгүй нтр гээд намайг явужлж өгсөөн. Би өөрийгөө шоолж баахан инээвшд Үүхүүхүү үүхүүхүү гээд.

access_time 2017-10-07 18:37

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt