Шалгалтын үеэр оюутнуудаас асуусан хачирхалтай асуултад бүгд бүдэрчээ …

Нэг багш оюутнуудаасаа бичгийн шалгалт авчээ. Оюутнууд сүүлчийн ганц асуултнаас бусдыг нь маш сайн хариулцгаасан боловч сүүлчийн асуултыг хариулсан хүн байсангүй.

– Манай сургуулийн цэвэрлэгчийн нэр хэн бэ?

Оюутнууд энэ асуултыг тоглоом гэж боджээ. Бүгд тэр эмэгтэйг өдөр бүр хардаг ч нэрийг нь яагаад мэдэх ёстой билээ? Бүгд л сүүлчийн асуултыг хоосон хураалгаж гэнэ. Нэг оюутан сүүлчийн асуултыг хариулахгүй байвал шалгалтын дүнд нөлөөлөх үү гэж асуув.

– Мэдээжийн хэрэг, тийм гэж багш хариулав.

– Сургуулиа төгсөөд та нар ямар ч ажил хөдөлмөр эрхэлсэн ч гэсэн маш олон төрлийн хүмүүстэй харьцах болно. Тэдний дунд та нар өөрсдөөсөө доод түвшний гэж бодох хүмүүс ч таарна. Гэвч энэ нь тэднийг анзаарахгүй байж, мэндлэхгүй өнгөрч байж болно гэсэн үг биш юм.

Оюутнууд дор бүрнээ бодолхийлж, ихэнх оюутанд ичих сэтгэл төржээ. Тэр өдөр бүх оюутнууд их сургуулийг хаа сайгүй цэвэрхэн байлгаж байдаг цэвэрлэгчийн нэрийг Анна гэдэг болохыг олж мэджээ. Түүнтэй таарсан оюутнууд хүндэтгэлтэйгээр мэндэлдэг болжээ.

Та бусдыг өөртэйгөө ямар байдлаар харьцаасай гэж боддог вэ, тэр харьцаагаараа бусадтай харьцаж байгаарай.

Та орцныхоо, ажлын газрынхаа цэвэрлэгчийн нэрийг мэдэх үү…

Ш.Батзориг

access_time 2018-07-15 11:10

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt