Аавыгаа хаяад явсан гэдгийг мэдсэн 11 настай охины ээждээ хэлсэн итгэмээргүй үг

Хүний амьдрал гэдэг тааварлашгүй зүйлээр олон. Үргэлж сайхан, зорилго болгон бүтэмжтэй байна гэж үгүй. Тэгвэл 11 настай охины олон хүнийг цочирдуулсан үгийг та бүхэндээ бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Миний охин одоо 11 настай 2 настай байхад нь эцэг нь хаяад явсан. Надаас үргэлж л аав маань хаана байгаа юм бэ? гэдэг асуултыг асууна. Би охиндоо Аав чинь чамайг хаяад явсан гэж хэлж чададгүй байлаа. Үргэлж л аав чинь хол байгаа. Удахгүй миний охинтой ирж уулзана гэдэг хариултыг хэлдэг байлаа. Охин маань 11 нас хүрлээ ашгүй хуучин нөхрийн минь сураг сонсогдлоо.

Хуучин нөхөртөө охинтойгоо уулз чамайг асуугаад байна гэж хэлээд арай гэж уулзах цаг авлаа. Хэд хоногийн дараа Цэцэрлэгт хүрээлэнд охинтойгоо уулзлаа. Тэд хорвоогийн сонин хачинг ярьж суулаа. Яриа нь ч дууслаа. Би охиноо машиндаа суулгаад явах гэтэл хуучин нөхөр маань ярилцах зүйл байна гэж хэлэв. Охиноо машиндаа үлдээгээд цаана харагдах сандал дээр суугаад ярихыг нь сонсвол. Би одоо эхнэр 2 хүүхэдтэй би охиноо 2 настай байхад нь хаяад явсан одоо надтай хамааралгүй болсон.

Тэжээж чадна гээд чи авсан юм чинь сайн хүн болгож өсгөөрэй гэж хэлээд яваад өгөв. Би ч ингэж хэлэхийг нь гадарлаж байсан болохоор муу зүйл бодсонгүй. Сандлаас босоод машинруугаа очих замд араас ээжээ гэж дуудав. Гайхаад миний охин машиндаа сууж байхгүй энд юугаа хийж байгаа юм бэ? гэж асуув. Охин маань би аав та хоёрын яриаг бүгдэнг нь сонссон гэж хариулахад миний зүрх түргэн түргэн цохилно. Миний охин намайг тэврээд нүдэндээ нулимастайгаар Ээжээ сайн байна! Аав маань одоо эцэг хүн гэж хэн бэ? гэдгийг мэддэг болсон. Би хүүхдүүдэд нь маш их баярлаж байна. Гэж хэлсэн юм.

access_time 2018-07-13 13:00

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt