ӨВС МЭТ ХУРДАН УРГАЖ, ӨД МЭТ ХӨНГӨН СЭВСГЭР, ГЯЛАЛЗСАН САЙХАН ҮСТЭЙ БОЛОХ ИЙМ НЭГЭН ЖОР БАЙНА

Ямар ч хүнд зүс сайхан нэмдэг үсний хувьд зарим хүн асуудалтай байдаг. Шингэрээд ч юм уу, бүр халзрах тохиолдол гардаг. Харин өвс мэт хурдан ургаж, өд мэт хөнгөн сэвсгэр, гялалзсан сайхан үстэй болох ийм нэгэн жор байна! Харин уг жоронд желатин маш чухал үүрэгтэй байдаг аж.

Учир нь желатин үс болон хумсны эвэрлэг эд төлжин ургахад зайлшгүй шаардлагатай маш их протеин агуулдаг байна. Энэ жорны орцыг танилцуулбал, Хоолны халбагаар 1 желатин, 3 халбага халуун ус, цайны халбагаар 1 шампунь. Желатиныг бүлээн усанд сайтар уусган хутгаад хэсэг орхино.

Цэлцмэг харин хөөгөөд ирэхээр шампуньд хийж хутгах хэрэгтэй. Энэ бэлдмэлийг үсэндээ сайтар түрхэж, шингээн гялгар уутаар (полиэтилен) битүүлэн ороох хэрэгтэй. 20-30 минутын дараа үсээ угаана. Үс өтгөрч, гайхамшигтай гялалзсан “амьд” өнгөтэй болсон байх болно! Ихэнхи хүмүүс үс хумсаа ургуулахын тулд желатиныг мөн ууж хэрэглэдэг байна. Үс өтгөрч, хумс бэхжих нь баталгаатай гэдэг аж.

access_time 2018-07-12 13:44

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt