Миний амьдралыг аварсан Данбаоли исгэгч

 

Нөхөр бид хоёр ханилаад хориод жил болсон юм.Гурван хүүхэдтэй.Архи ууж, авир зан гаргаж манай нөхөр хичнээн зовоосон гэх вэ.Сүүлдээ бүр цөхөрч нэг лам дээр очоод учир зовлонгоо ярьж

-Манай нөхрийг үхүүлээд өгөөч.Би нэг жил ч гэсэн тайван амьдармаар байна гэсэнд нэлээн харж сууснаа цаасанд нэг юм боон өгч

-За яахав, би чамд туслая.Чи өдөр болгон мантуутай хоол хийж нөхөртөө өгнө шүү.Мантуундаа үүнээс чимх чимхээр хийгээрэй.Сарын дараа гэхэд нөхөр чинь үхнэ.Гэхдээ ганцхан домтой.Үхэх гэж буй хүнтэй хэрүүл ам хийж, муудалцалгүй аятай байх ёстой шүү гэлээ.

Би гэртээ ирж тэр өдрөөс хойш мантуутай хоол хийж үглэж дуулахаа болив.Мантуун бууз, ороомогтой мантуу, шөлтэй мантуу гээд л янз бүрээр л хийлээ.Хэрүүл хийхгүй тэвчээд байхад гэрт амгалан тайван болов.Нэг өдөр нөхөр маань эрүүл ирлээ.

-Хань нь яараад ирлээ гэхийг дуулаад дотроо эргэлзэж, нойргүй хонох болов.Хэдэн өдөр гэрт сайхан байсан учир өнөөх лам дээрээ очиж

-Нөхөр минь архи уухаа больчихлоо.Битгий түүнийг үхүүлээч гэж уйлав.

-Танай нөхөр чинь үхэхгүй ээ.Би чамд Данбаоли исгэгч л өгсөн шүү дээ.Хамтын амьдралд тэвчээр чухал байдаг юм даа гэж билээ.Ийнхүү Данбаоли исгэгчийн ачаар би амьдралын нэг чухал нууцыг олсон юм даа.

Миний амьдралыг аварсан Данбаоли исгэгч

/захидлаас/

access_time 2017-10-07 17:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt