Өдөр бүр ханборгоцой, цоохор майлзны шүүсийг уугаад үз! Дараа нь юу болно гээч…

Цоохор майлзын анхилам сайхан үнэр нь хүмүүст их л таалагддаг бөгөөд ходоодонд амархан шингэдэг, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг сайхан хүнсний ногоо юм. Цоохор майлзыг байнга идэж байх нь хүүхдийн өсөлт бойжилтод ашигтай төдийгүй хижээл насны хүмүүсийн артерийн судас хатуурах, мэдрэл муудах, өтгөн хатах зэрэг олон төрлийн өвчнийг эмчлэх үүрэг гүйцэтгэдэг.

Цоохор майлзыг нарийн хэрчиж цагаан будаатай холиод шингэн будаа хийж уувал хөгшин залуу аль ч насны хүмүүсийн зуны цагийн амьдралд тэтгэх эрүүл мэндэд тустай тун сайн хунсний бүтээгдэхүүн болдог. Цоохор майлз нь сайхан үнэртэй сэрүүн ногоо болохоор элэгний халууныг хөөж, цусны даралтыг бууруулах үйлдэлтэй. Цусны даралт өндөр байгаа өвчнийг эмчилье гэвэл, шинэ гарсан цоохор майлзаас 250 граммыг угааж цэвэрлээд буцалсан усанд түр дүрж гаргасныхаа дараа нарийн хэрчиж, шүүсийг нь шахаж авна, Энэ шүүсээ өдөр бүр жижиг аягаар 1-2 удаа ууна.

Жирийн байдалд 7 хоногийн эмчлэх хугацаатайгаар 4 долоо хоног дараалан уусныхаа дараа өдөр болгон 1 удаа уух болно. Цоохор майлзыг энэ мэтээр урт хугацаанд хэрэглэвэл, цусны даралтыг тогтвортой байлгаж болох юм.

Ингээд шүүс хийхэд орцонд:
2 аяга ус (400 мл)
Хан боргоцой (300 гр)
Нимбэгний шүүс ½ халбага
1 халбага зөгийн бал (25 гр)
Хэрхэн бэлтгэх вэ?
Хоёр гол орц болох хан боргоцой, цоохор майлз нь яг байглаараа буюу органикараа байна. Ингээд хан боргоцойгоо шоо дөрвөлжин хэрчээд цоохор майлтайгаа холин холигчинд хийж бутална. Дээрээс нь ус, зөгийн бал, нимбэгний шүүсээ хийгээд л таныг эрүүлээр тураах амин дэмээр баялаг коктейль тань бэлэн болно.

Үүнийгээ өглөө бүр үдийн хоолноосоо өмнө ууж хэвшээрэй!

access_time 2018-07-11 12:48

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt