Нөхрүүд гэртээ ирээд хамгийн ихээр дургүйцдэг 3 зүйл

 

3-т Инээмсэглэхгүй байгаа нь

Хайртай эхнэрийнхээ инээмсэглэсэн царайг хараад л нөхрүүд санаа амарч тайвширдаг шүү дээ. Гэтэл хариад ирсэн чинь эхнэр нь ууртай байж байвал ихэнх нөхрүүдэд хэцүү санагддаг байна.

2-т “би ирлээ” гэж хэлэхэд нь “юу ч дуугарахгүй байх

“өө чи минь ирчихсэн үү”гэж хэлэх төдийд л санаа нь амардаг юм байна. Жижигхэн зүйл боловч энэ үгийг сонссон, сонсоогүйд маш их ялгаатай байдаг гэнэ.

1-т Гэр доторх замбараагүй байвал

Нөхрүүдийн хамгийн дургүй зүйл бол маш олон санал авсан энэ хариулт байлаа. Эхнэрийн хүйтэн хөндий харьцаанаас илүү гэр нь муухай байхад хамгийн дургүй гэнэ.

Ажлаасаа тараад гэртээ тайван амаръя гэж бодож иртэл өрөөн доторх замбараагүй байвал улам л гонсойх болно.
Нэмж хэлэхэд гэр доторх эмх замбараагүй байснаар сэтгэл санаанд ч муугаар нөлөөлдөг гэсэн байна. Тиймээс доорх байдлыг анхаараарай.

Гэртээ тайван амарч чаддаггүй

Өрөө замбараагүй байвал тархи стресстэж тайван амарч чаддаггүй.

Юманд төвлөрч чадахгүй болдог

Энд тэнд юмнууд хөглөрсөн байхад сэтгэл санаа төвлөрдөггүй гэнэ. Ажил дээр ч ялгаагүй төвлөрч чадахгүй байвал ширээн дээрх замбараагүй байгаагийнх юм байна.

Ууртай болдог

Нүдээр харахад эмх цэгцгүй байгаагаас гадна ямар нэг зүйл хайсан үед олдохгүй байвал улам их стресстдэг юм байна.

За та юу гэж бодож байна?

Гэр бүлээрээ эвтэй найртай халуун дулаан байя гэвэл гэр доторхоо цэвэрхэн байлгаж байгаарай.

Мөн гэртээ ирэхээр нь инээмсэглэлээр угтаж аваад яриа өрнүүлэхээс эхлээрэй.

access_time 2017-10-07 17:20

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt