Б.Болдсайхан: Борц, айргийг гүйцэх хүнс алга. Сармис ид, нутгийнхаа усыг уу
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна.
-Үс унахад самар сайн цөм гэдэг нь ямар учиртай вэ. Самранд ямар витамин байдаг вэ?
-Би яг ингэж зөвлөдгийг сонсоогуй юм байна. Сүүлийн үеийн анагаах ухаанд хоол тэжээлийн ухаан их хөгжиж байгаа. Тэрэнд самар хамгийн моодонд орж байгаа. Яагаад гэхээр, бух төрлийн самрыг судалж узэхэд хамгийн сайн эрдэс бодистой, хамгийн сайн ханаагуй хучилтэй, хамгийн их уурагтай, тэр нь хоорондоо маш зөв зохицолгоотой байгаа нь тогтоогдсон юм байна. Тэр байтугай самар идэхээр турдаг гэж ярьдаг. Жаахан жаахнаар, хөдөлмөр гаргаад идэхээр өлсдөггуй, өлсөхгуй болохоор элдэв янзын боов талх идээд байхгуй гэж ярьдаг. Самранд хүнийг тайвшруулдаг, тархины уйл ажиллагааг сайжруулдаг янз янзын уургийн пептидийн бодисууд байдаг. Ялангуяа тархи мэдрэлийн эд эсууд их төлөв өөх тос ба уургийн бодисын нийлбэрээс бүрдсэн байдаг. Мэдрэлийн эсүүдэд хэрэгтэй бодисууд самранд маш их байдаг. Тэр дундаа манай хуш модны самар бол хамгийн сайн чанартай нь. Тийм ч учраас хушны самар хамгийн амттай. Том грек самар юм уу, хушга идэж байснаас самрын ганц ширхэг жижиг чөмөг идэхэд хэчнээн гоё амттай байдаг билээ. Тэр амт нь тийм ч учиртай юм. Хятадад ч, Европт ч манай хушны самар маш өндөр унэтэй байдаг. Тэгэхээр зөвхөн ус унахад ч биш, ер нь хушны самар хүнд их хэрэгтэй юм билээ. Самар сайн идэж байх хэрэгтэй. Болвол Монголын хушны самрыг идэж байх нь зүгээр.
–Сармисны үрэл хэрэглэх сайн гэх юм. Яг юунд сайн бэ, гадуур янз бурийг худалдаж байна. Ямар хэмжээгээр хэрэглэх вэ?
-Сармисны аль ч бэлдмэл сайн. Дан сармисаараа ч тэр. Капсултай болгосон, спиртэн хэлбэрээр ч байдаг. Аль ч хэлбэр нь хүний биед сайн нөлөөтэй. Сүүлийн арав, хорин жил дэлхийн улс орнууд сармисны судалгаа их хийж байгаа. Хүний биед маш сайн үйлчилгээ үзүүлдэг.Эхнийх нь антиоксидант үйлчилгээ. Аль ч эсийн гадна талын мембранууд дээр хэт исэлдэх процесс явагддаг. Тосоор бол хурших юм даа. Тэрний эсрэг эс болгоны мембраны гадна давхаргыг хэт исэлдэлтээс Хамгаалдаг гэсэн үг. Залуугаар нь,гэмтээхгүй, эрүүл сайн эс байлгах нь, хөгшрөлтөөс хамгаапна. Нас уртасгана, хоол шингээлтийг сайжруулна, залуу эрч хүчтэй байлгана. Үндсэн механизм нь энэ. Тэгэхээр аль болоххэрэглэжбайх хэрэгтэй. Монголчууд унэрээс нь их төвөгшөөдөг. Тийм хүмүүс капсулаар нь хоолны өмнө хэрэглэх нь арай дээр. Яг хоолны өмнө уугаад, араас нь хоол идвэл харьцангуй гайгүй. Эсвэл араас нь үнэр дарах юм идэж, ууж болно. Зүрхэнд ямар нэгэн өөрчлөлттэй, өөрчлөлтгүй ч ямар нэгэн эрсдэлтэй, саахар, жин ихтэй, хөдөлгөөн багатай хүмүүс, ер нь эрүүл хүн ч хэрэглэж байхад хамгийн сайн юмны нэг. Хэрэглэж байгаарай гэж хэлмээр байна.
-Борц идэх сайн уу. Гэр хороололд хийсэн борц идэх нь хүний биед сөргөөр нөлөөлөх үү?
-Борц бол ХХIзуунд ч дээрдүүлэх аргагүй хамгийн сайн хоол. Яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр ямар ч химийн бодис ороогүй, экологийн цэвэр бутээгдэхүүн. Хэрэггүй бодисууд нь бүгд нар салхины урсгалаар алга болоод зөвхөн цэвэр уургийн концентрац хүний биед очдог. Энэ нь орчин үеийн сансрын нисэгчдийн хоолтой адил юм. Айраг ч гэсэн энэ зууны хамгийн өндөр биотехнологийн түвшинд хийгдсэн бүтээл. Айраг, борцноос илүү сайн хоол хийх бараг бололцоогүй. Борцыг орон болгонд хийгээд байж болдоггүй. Монголын өндөрлөгт хуурай, салхитай, сэрүүн орчинд хийдэг. Японд ч юм уу, Африкт хийнэ гэж байхгүй. Харин Америкт индианууд хийдэг юм билээ. Гэхдээ манай борц шиг чанартай борц биш зуны хонины хатуу борцорхуу юм хийдэг. Гэр хороолол тийшээ утаа униар орж байгаа байх. Гэхдээ харьцангүй гайгүй. Өнгөц давхарганд нь л орж байгаа болохоор гайгүй гэж бодож байна. Тиймээс хөдөө, хот, гэр хороолол гэлтгүй борц хийж идэж байх хэрэгтэй. Борц бол хамгийн сайн мах. Зоорины махнаас ч илүү чанартай сайн мах гэж хэлмээр байна.
–Аль нутгийн ундны ус эрүүл мэндэд сайн бэ. Зарим нэг нутаг усныхны наслалт янз бүр байдаг. Энэ нь юутай холбоотой вэ?
-Төрсөн нутгийн ундны ус л хүний биед хамгийн сайн. Хүний биеийн 80 гаруй хувь нь ус байдаг. Тэгэхээр хотынхны биед 80 хувьд нь Хатан Туулын ус байгаа. Өдийг хүртэл бидний биед амилсан Туулын ус, дээр нь жаахан уураг нэмэгдсэн байх. Говь-Алтайд төрсөн бол тэр нутгийн л ус сайн. Сайнаар барахгуй хамгийн гайхамшигтай рашаан гэж хэлж болно. Яагаад гэвэл тухайн хүний биед байгаа өөрийг нь бүтээсэн ус. Ус болгоны Н2О гэсэн томъёо нь адилхан ч гэсэн хоорондоо өөр өөр найрлагатай байдаг. Бүх төрлийн мод, ургамал, үндэс, эрдэс бодис бүхэн шингэсэн байдаг. Харамсалтай нь хотынхон хлоржуулсан усаар ундаалдаг. Гэхдээ аюулгүй талдаа юм даа. Нутаг нутгийнхны наслалт өөр өөр байдаг нь үнэн. Муу устай газрын хүмүүсийн гэдэс ходоод муу л байна. Хужирссан, олон бодис орсон ус уусан хүмүүсийн дийлэнх нь элэг болон гэдэс ходоодны өвчнөөр өвчилдөг. Сайн устай газрын хүмүүс азтай л байна. Гэдэс дотроосоо эхлээд хамаагуй эрүүл байдаг. Сайн, муу ус гэдэг бол хүний биед хортой байж болох бодисын хэмжээ нь хэр байна вэ гэдгээр тодорхойлогддог. Үүнийг нутаг усныхан тааруулж хэрэглэдэг. Жишээ нь говь нутгийн ус арай их хужиртай байдаг. Тиймээс цайндаа давс хийхrүй уудаг. Увсынхан тунгалаг устай болохоор давс хийж ундандаа хэрэглэдэг. Тэгэхээр төрсөн нутгийн усыг би рашаан гэж хэлмээр байна. Бидний рашаан гэж хэлдэг ус бол өөр. Түүнд болгоомжтой хандах ёстой.
-Шар айраг саахарын өвчинд нөлөөлдөг уу. Шар айраг уусны маргааш саахарын шинжилгээ өгөхөөр их гараад байдаг?
-Нөлөөлнө. Хэрвээ шар айраг их хэмжээгээр уувал шууд нөлөөлнө. Яагаад гэвэл, шар айраг бол хүмүүсийн хэлдгээр шингэн талх гэдэг нь зөв л дөө. Талхтай адил улаанбуудайг соёолжтой хамт исгэж хийсэн болохоор шингэн талх гэсэн үг. Тэгэхээр талх идэж байна гэдэг нь өөрөөр хэлбэл маш их хэмжээний нүүрс ус авч байна гэсэн үг. Нүүрс ус нь глюкоз юм уу глюкозтой адил бүлгийн молекулуудаас тогтдог. Тэгэхээр шар айраг их хэмжээгээр уувал шууд нөлөөлж, саахар ихэсгэнэ, бас таргалуулна. Хэрэв шар айргийг бага хэмжээгээр буюу өдөрт нэг лаазнаас илүүгүй, 330 мл уувал харьцангуй гайгүй. Саахарт нөлөөлөөд байхгүй. Харин ч эсрэгээр биед сайн, хоол шингээнэ, унтаж амрахад сайн. Тэгэхээр хэмжээг нь л сайн тааруулах хэрэгтэй. Зөвхөн шар айраг ч биш хоол тэжээлийн хувьд бид сайн тааруулж чаддаггүй учраас маш олон тарган хүнтэй, маш их саахарын өвчтэй, хөдөлгөөний хомсдолтой, даралт зүрхний өвчтэй хүмүүстэй болоод байна.
-50 настай, эмэгтэй. Охин маань гадаадаас кальци, калийн бэлдмэл, Д витамин, загасны тосон үрэл, сармисны тосон үрэл явуулдаг. Д витамин уухаар өтгөн хатаад байх юм. Дээрх бэлдмэлүүдийг яаж хэрэглэх вэ. Заавар, зөвлөгөө өгөөч?
-Энэ насны хүнд дээр дурдсан бэлдмэлүүд ер муу нөлөө байхгүй. Эм биш, нэмэлт тэжээл шүү дээ. Д витамин ууснаас болж өтгөн хатна гэж байхгуй. Тэгэхээр өтгөн хатаж байгаа нь өөр шалтгаантай байгаа. Магадгүй гэдэс нь урт, эсвэл бүдүүн байж болно. Эсвэл амархан шимэгддэг, хөнгөн хоол идээд байж болно. Тэр шалтгааныг нь тодруулах хэрэгтэй. Өтгөн хатдаг бол хар талх, арвайн гурил ч юм уу, хивэг идэж, гэдэсний хөдөлгөөн дасгал сайн хийж, ус сайн ууж байх ёстой. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдуулдэг эмийг ууж болно. Тэгээд болохгуй бол ходоодоо дурандуулж онош тавиулсан нь дээр. Ер нь бол ийм насны хүн кальцийг өдөрт нэг л удаа 600 мг-аас нэг гр-аар уух хэрэгтэй. Сармисны тосон үрлийг хоолны өмнө ууж байх хэрэгтэй. Яг хоолныхоо өмнө уухryй бол ходоодонд гашуун оргиж, муухай үнэртдэг тал бий. Витамин Д бол кальцитайгаа хамт байгааг уусан нь дээр. Дээр нь нэмж уугаад хэрэггүй. Загасны тосон үрлийг өдөрт хоёроос гурван ширхэгийг ууж болно. Эдгээрийг хэрэглэж байгаа бол сайн байна. Тэгээд маш сайн хөдөлж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол кальци яс руугаа очихгүй, бөөр, цөс рүүгээ очоод байх тал бий.
-Эрдэнийн эмийг яаж уудаг вэ. Ямар тохиолдолд уудаг юм бол?
-Оюу 25, Сампилноров зэрэг эрдэнийн эмүүд байдаг. Би мэргэжлийн хүн биш учир хэлж мэдэхгүй байна. Миний хувьд хэлэхэд хавдрын үед, хүний биеийн дархлаа муудсан, архаг өвчин эдгэхгуй үед уудаг юм билээ. Эм болгон өөрийн заавартай, өөрийн тарнитай байдаг. Оюу 25-ыг жишээ нь үүрээр уудаг гэсэн. Энэ талаар мэргэжлийн хумүүсээс асуусан нь дээр байх.
Эх сурвалж: iToim.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилжээ
2024-03-29
-
НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ
2024-03-29
-
Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно
2024-03-29
-
Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо
2024-03-29
-
Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ
2024-03-29
-
Чернобылийн сүйрлийн үед ашиглаж байсан машиныг устгажээ
2024-03-28
-
Пёньян: Оросын газрын тосыг зэвсгээр наймаалцаж байна
2024-03-28
-
Амазон мөрнөөс эртний аварга том далайн гахайн олдвор олдлоо
2024-03-27
-
Ерөнхий сайд асан С.Батболдыг АНУ-д тансаг үл хөдлөх худалдаж авсан гэв
2024-03-27
-
ЦЕГ: Контейнероор юань оруулж ирсэн эсэхийг шалгаж байна
2024-03-27
-
Японд улаан буудайн эм ууж 1 хүн нас барж, 70 хүн хорджээ
2024-03-27
-
Барселон хотын алдарт Саграда Фамилиа сүмийн барилгын ажил 140 гаруй жилийн дараа буюу 2026 онд дуусах тов гарчээ
2024-03-26
-
Өмнөд Африкийн парламентын дарга $135,000-ын авлига авсан хэрэгт холбогдов
2024-03-26
-
Эверестийн оргилд авирагсад ялгадсаа буцааж авчрах журамтай болжээ
2024-03-26
-
Г.Батдэлгэр: Шийдэл зөв бол харааны бэрхшээлтэй хүн ч “харж” чадна
2024-03-26
-
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат чуулга уулзалтад илтгэл хэлэлцүүллээ
2024-03-25
-
Москвагийн халдлага: дөрвөн хүнийг буруутгав
2024-03-25
-
Зураг Замын-Үүд-Эрээний авто замын боомтыг дөрөвдүгээр сарын 1-нээс 24 цагаар ажиллуулах шийдвэр гарчээ
2024-03-25
-
Оросын төв хэвлэл Москвагийн халдлагыг үйлдсэн этгээдүүдийн байцаалтын дүрс бичлэгийг нийтэд үзүүлэв
2024-03-25
-
Москвагийн халдлагын дараа Орос даяар гадаадын цагаачдыг үзэн ядах үзэгдэл нэмэгджээ
2024-03-25
-
Хойд Америкд нар хиртэлт болно
2024-03-23
-
ОХУ: Халдлагын үеэр 60 хүн нас барж, 100 гаруй хүн шархаджээ
2024-03-23
-
Хятадын төрөх эмнэлгүүд хаалгаа барьж эхлэв
2024-03-21
-
Лео Варадкар өөрийгөө Ерөнхий сайд байхад тохиромжгүй гэжээ
2024-03-21
-
Вьетнамд Монголын 9 иргэн хорих ял эдэлж байна
2024-03-21
-
Манай улсын гадаад өр 119,000,000,000,000 Төгрөг болж, өсжээ
2024-03-20
-
Путин төрийн эрх барьсан хугацаагаараа Сталинийг 2028 онд гүйцнэ…
2024-03-20
-
Эмээлт дэх махны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоов
2024-03-19
-
Цус сорогч шавжаас хамгаалахын тулд Японы фермерүүд үхрүүдээ Африкийн тахь шиг судалтай болгож эхэлжээ
2024-03-19
-
Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг анх удаа “их удирдагч” гэж нэрлэжээ
2024-03-19
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
103847 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
66810 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
57064 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
47683 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
46418 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
42656 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
36943 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
36813 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
35391 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
34989 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
34114 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
32966 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
31867 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
31067 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
30884 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
30043 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
29794 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
29728 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
28723 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
26663 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
26462 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
26456 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
26034 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
25682 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
25536 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
25280 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
24794 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
24460 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
24022 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
23343 Уншсан