Бяцхан амьтны арьс хэзээ ч УХААНТ хүний гоёл БИШ!

Үхэж, үрэгдэнэ гэдэг хорвоогийн жам. Харин амьд амьтныг амьдаар нь тамлаж, тарчлаана гэдэг байж боломгүй хэрцгий үйлдэл. Тэр тусмаа амьдрах бүхий л хугацаанд нь торонд хорьж,нүдэн дээр нь ижлийг үрийг нь хөнөөж, үхэлтэй нүүр тулах өдрийг хүлээлгэнэ гэдэг араатны шинж!.

 

Зөвхөн манай улсын хувьд л гэхэд өвлийн улиралд булган, туулайн арьсан шуба моданд ордог. Дөнгөж 20 гарсан охид амьтны арсаар гангарч, бэлтэй нэг нь хөрөнгөө харуулахын тулд мөнгөөр зодож авдаг нь энэ аймшигт бизнесийг хөлжихөд нөлөөлж байгаа. Тэгвэл та нэг булган шуба хийхийн тулд 16-17 булгыг амьдаар нь хөнөөдөгийг мэдэхүү?

Хамгийн аймшигтай нь 3-4 сартай нялх булганы арьс хамгийн гоё сорлог байдаг учир нялхаар нь хяддаг аж.

Бас амьтаны амь тасрах юм бол арьсан дахь сорлог үс дагаад үхждэг учир амьдаар нь нь өвчиж авдаг бөгөөд ингэж өвчүүлсэн бяцхан булга 10-15 минут тарчилж үхдэг байна…

Энд би тоо баримт олон зүйл нуршиж болно. Гэвч зураг бүхнийг илтгэх учир та бүхэн дараах 10 зургийг анхааралтай нэг ажиглаад үзээрэй.Юу ч өмссөн бидний хүн төрх үл өөрчлөгдөнө, юу ч өмсөөгүй байсан ч мөн л адил юм.Тиймээс хорвоод ирээд хэдхэн сар болж буй бяцхан амьтдад амьдрах боломжийг өгч, амьтны арьс үсээр хийсэн бүхнээс татгалзаарай бүсгүйчүүдээ!

access_time 2017-10-06 18:01

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt