Трансжендер Солонго ”Хөх, өгзөг, царай байхгүй бол шон эсвэл өлгүүрт хувцасаа өмсгөөд алхуул!!!

 

Трансжендер Солонго сошиал ертөнцөд тун идэвхитэй нэгэн. Байнга шахуу лаяв бичлэг хийж байдаг тэрээр үзэл бодлоо шуудхан илэрхийлчихдэг нэгэн.

Монголын сайхан бүсгүй шалгаруулах “Miss Mongolia” тэмцээнд оролцож буй бүсгүйчүүдийг шүүмжилж сенсааци дэгдээгээд авсан Солонго хэсэг нам гүм байсан. Тэрээр гадагшаа явчихаад ирсэн бөгөөд дахин идэвхитэй фэйсбүүкээ ашиглаж эхэлжээ. Дулаан орныг зориод ирсэн тэрээр бикинитэй зураг авахуулсан ажээ. Түүнийгээ ч мөн тун удахгүй цахим хуудсандаа оруулна гэв.

Оруулсан зураг тайлбар бүр нь ямар нэг шалтгаан, зорилготой байдаг гэх тэрээр үүнийгээ хувь хүний менежмент хэмээгээд авсан байна.

Түүний дараагийн шүүмжлэлийн бай хэн бэ? Тэрээр өөрийн цахим хуудаснаа хэн нэгэн эмэгтэйд хандан ийн бичжээ. “Энэ харин гоо сайхан шүү. Тэр нэг хүүхэн сайн харж ав!!! Хөх, өгзөг, царай байхгүй юм бол зүгээр л шон эсвэл өлгүүрт хувцасаа өлгөөд алхуул!!!” хэмээн уурссан байна. Тэрээр сүүлийн үед ийнхүү охид бүсгүйчүүдрүү илт дайралт хийн хатуу ширүүн үг урсгах нь ихсэх болсон нь түүнийг хүлээн зөвшөөрч дэмждэг байсан дэмжигчдийнх нь урмыг нилээдгүй хугалж байгаа бололтой.

access_time 2017-10-06 17:27

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt